Улсын дээд шүүхийн Хяналтын шатны хуралдаанаар маргааш (2021.05.12) Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, Эрдэнэс Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан, "Эрдэнэс Оюутолгой" компанийн Гүйцэтгэх захирал асан Д.Ганболд нарт холбогдох хэргийг хэлэлцэхээр товложээ.
Хэргийг эргэн сануулахад, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс 2020 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр С.Баярцогтод оноосон арван жилийн ялыг 4.8 жил, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт оноогоод байсан дөрвөн жилийн ялыг нэг жил гурван сар болгон өөрчилсөн бол Б.Ариунсан, Б.Бадрал нарт оноосон 1.6 жил хорих ялыг нэг жил болгон тус тус бууруулсан юм.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ