"Иргэд, албан хаагчдын эрүүл мэндийг харгалзсан сайн жишиг" | News.MN

"Иргэд, албан хаагчдын эрүүл мэндийг харгалзсан сайн жишиг"

"Иргэд, албан хаагчдын эрүүл мэндийг харгалзсан сайн жишиг"

"Иргэд, албан хаагчдын эрүүл мэндийг харгалзсан сайн жишиг"

Цар тахлын халдварын тархалт нэмэгдэж буй хугацаанд улсын хэмжээнд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлж ажиллах төлөвлөгөөтэйгөөр УОК болон аймаг, нийслэлийн алба нэгжүүд хамтран ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд нийслэлийн хэмжээнд халдварын тархалт хамгийн их нэмэгдэж буй дүүргүүд болоод гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд халдвар хамгаалалтын дүрэм, журмыг сахиулахаар дүүрэг тус бүрийн онцгой комиссоос дотоод зохицуулалтыг хийж ажиллаж байна.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос цар тахлын үед иргэд, төрийн албан хаагчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, цаашлаад төрийн үйлчилгээг зогсолтгүй хүргэх зорилгоор Иргэдийн хамгийн их үйлчлүүлдэг Улсын бүртгэл, Газар зохион байгуулалтын алба, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Санхүү, Төрийн сангийн хэлтэс зэрэг хэлтэс албадыг дүүргийн Засаг даргын тамгын газрын гадна талбайд үйл ажиллагаа явуулах чиглэл өгч, өчигдөр (2021.05.10)-өөс үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Энэ талаар Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Ц.Алтанзагасаас тодрууллаа.

-Төрийн үйлчилгээг гадна талбайн зохицуулалтаар хүргэх талаар хэзээнээс төлөвлөсөн бэ. Энэ зохицуулалт нь хэр оновчтой сонголт вэ?

-Covid-19 битүү орчинд, агааржуулагч ажиллаж буй үед илүү хол зайд, цар хүрээ ихтэйгээр тархаж байгааг судлаачид тогтоосон. Манай дүүргийн хэмжээнд халдварын тархалт өндөр хэвээр байгаа учраас бид зохицуулалт хийж ажиллах нь зөв юм байна гэсэн шийдэлд хүрсэн. Иргэдийн хамгийн түгээмэл үйлчилгээ авдаг хэлтсүүдийг гадна түр байранд байрлуулсан. Бид нэгдүгээрт иргэдийн эрүүл мэнд аюулгүй байдлыг хамгаалах, хоёрдугаар төрийн алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, гуравдугаарт, төрийн үйлчилгээг зогсолтгүй үргэлжлүүлэх зорилготой ажиллаж байна. Иргэд ч төрийн үйлчилгээг авахдаа халдвар хамгааллын дэглэмээ баримталж, төрийн алба хаагчдын тавьсан шаардлагыг хүлээж авч байгаад талархаж байна.

-Төрийн үйлчилгээг гадна талбайд авч буй иргэдийн зүгээс ямар санал сэтгэгдэлтэй байна. Цаашид хэр удаан хугацаанд түр цэгийн хэлбэрээр үйлчилгээ үзүүлэх вэ?

-Цаашид Covid-19 тохиолдол буурах хүртэл гадна талбайн үйлчилгээ үргэлжлэх төлөвлөгөөтэй байна. Урин дулаан цаг ирж байхад төрийн үйлчилгээг зааланд бөөгнөрч биш, гадна талбайд авах нь зөв гэж хэлж байгаа. Саналын тухайд гадна үйл ажиллагаа явуулж буй хэлтсүүд үйлчилгээгээ хурдасгах хэрэгтэй гэсэн. Мэдээж иргэдийн эрх ашигт тулгуурлаж, үйлчилгээний хурд, ажиллах хүчийг нэмэгдүүлнэ.

Иргэдэд төрийн үйлчилгээг тогтмол үзүүлэхээс гадна дүүргийн онцгой комиссоос иргэдэд хүрч үйлчлэхийн тулд тусгай дугаар ажиллуулж байгаа гэсэн үү?

-Дүүргийн онцгой комисс, ЗДТГ болон бусад холбогдох байгууллага, хороо, хэсгийн ахлагч нартай байнгын харилцаа холбоотой ажиллаж байна. Цар тахлын эрсдэл өндөр байгаа учраас гэрийн тусгаарлалтад орсон хүмүүст тавих хяналтаа сайжруулсан. Тусгаарлагдаж байгаа иргэддээ ч аль болох хүрч ажиллахыг зорьж байна. Мөн Баянзүрх дүүрэг таныг сонсож байна 1900-1063 тусгай дугаарын утас ажиллуулж, иргэдээ сонсож, эрүүл мэндийн зөвлөгөө үйлчилгээ үзүүлж байна. Тус дугаарт хандаж буй иргэд ихэвчлэн тусгаарлалтын дэглэм, ор дэлгэх асуудал, шинжилгээний ажил мөн явагдаж, жигдрэх шатандаа орж байна. Мэдээллийн төвийг хороо бүрт ажиллуулж, гэрээр ажиглагдан тусгаарлагдаж байгаа бүх хүмүүстэй хорооны мэргэжилтнүүд холбогдож, тогтмол мэдээ мэдээлэл өгч, зөвлөж байна. Гэр хороололд гэртээ тусгаарлагдсан иргэдэд ч хэрэгцээ, шаардлагатай ус, түлш зэргийг долоо хоногт хоёр удаа хүргэх зэрэг ажлууд хийж байна.

Энэ төрлийн үйлчилгээний хэлбэрийг бусад дүүргийн хувьд хэрэгжүүлж байгаа эсэхийг УОК-ын Ц.Ганзоригоос асуухад одоогоор зөвхөн Баянзүрх дүүрэгт тус чиглэлийг боловсруулан ажиллаж байна. Иргэд болон албан хаагчдын эрүүл мэндийг тэргүүн эгнээнд харгалзаж үзсэн нь сайн жишиг гэсэн юм.

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр хэлэхдээ “Одоогийн байдлаар 400 гаруй эмч, эмнэлгийн ажилтан Covid-19-өөр өвчилсөн. Тэдгээр алба хаагчдын зарим нь эдгэрсэн хэдий ч биеийн байдал нь хүнд олон хүн байна. Халдварын тархалт нэмэгдэж байгаа энэ үед нэмэлтээр ор гаргах боломжтой ч эмнэлгийн байгууллагын хүний нөөц дутагдалд орох эрсдэлтэй байна" гэв. Мөн тэрбээр халдвараар өвчилсөн тохиолдолд эмчилгээний хувьд арга нь олдох хэдий ч эмнэлгийн байгууллагын мэргэжилтнүүдийн хомсдолд орох эрсдэл өндөр байгааг анхаарууллаа.

Иймд нийслэлийн төвийн зургаан дүүрэгт түр байршуулсан цэгээр үйлчилгээ үзүүлэх нь иргэд болон албан байгууллагын мэргэжилтнүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаж өгч буй давуу талтай. Нөгөө талаар сууж үйлчлүүлэх хэсэг болон үйлчилгээний хурдад анхаарах ёстой байгааг тус гадаа цэгээр үйлчлүүлсэн иргэдийн төлөөлөл хэллээ.

Нийслэлийн хүн амын дийлэнх хувь нь оршин суудаг Баянзүрх дүүрэгт Covid-19-тэй холбоотойгоор гэрийн ажиглалт, тусгаарлалтад буй хүмүүс болон нийт иргэддээ анхаарч ажиллаж байгаад олон нийт сайшаалтай хандаж буйгаа илэрхийллээ.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-05-11 202.21.107.123

Зөв байна. Амжилт хүсье.

Avatar

иргэн 2021-05-11 64.119.26.98

зөв дэмжиж байна, амжилт хүсье

Avatar

Зочин 2021-05-11 64.119.17.162

Жишиг болохуйц зөв арга хэмжээ авчээ, амжилт хүсье

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж