Б.Дэлгэрсайхан: Эдийн засаг 1990 оны өмнөхөөсөө ч дордсон | News.MN

Б.Дэлгэрсайхан: Эдийн засаг 1990 оны өмнөхөөсөө ч дордсон

Б.Дэлгэрсайхан: Эдийн засаг 1990 оны өмнөхөөсөө ч дордсон

Б.Дэлгэрсайхан: Эдийн засаг 1990 оны өмнөхөөсөө ч дордсон

Эдийн засагч Б.Дэлгэрсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


28 хоногийн хөл хорио дөнгөж тавигдлаа. Бүтээн байгуулалт, газар тариалангийн ажил ид эхэлдэг улиралд сар шахам хөл хорио тогтоосон нь эдийн засагт хэр нөлөөлөх вэ?

-Монголын эдийн засаг үндсэндээ хавар, намар гэсэн хоёр улиралд хамгийн идэвхтэй байдаг. Энэ нь манай орны эдийн засагт улирлын нөлөөлөл өндөр байдагтай холбоотой. Өвлийн улиралд барилга, уул уурхай зэрэг гол бүтээн байгуулалтын салбарууд зогсдог. Хаврын улиралд тухайн жилийн үйл ажиллагааны сууриа тавьж, намар нь түүнийхээ үр дүнг хүртдэг олон бизнес бий. Хамгийн өндөр идэвхжилтэй саруудын нэг болох дөрөвдүгээр сард хатуу хөл хорио тогтоосон нь энэ оны эдийн засагт сөргөөр нөлөөлөх нь тодорхой.

Уг нь 2020 оны дөрөвдүгээр улирлаас дэлхийн түүхий эдийн зах зээл сэргэж эхэлсэн нь Монгол Улсын эдийн засагт эергээр нөлөөлсний үр дүнд 2021 оны нэгдүгээр улиралд эдийн засгийн сэргэж, өсөлт өндөр гарах хүлээлттэй байна. Харин хөл хорио, цар тахлын тархалтаас шалтгаалсан өмнөд хилийн боомтуудын үйл ажиллагааны хязгаарлагдмал байдал нь үүнд сөргөөр нөлөөлж байна. Энэ байдлаар бид дотооддоо цар тахлаа бууруулж чадахгүй, нөхцөл байдал хэвээр удаан хугацаанд үргэлжлэх юм бол дахиад л Монгол Улсын эдийн засаг болон төсөвт маш хүчтэй сөрөг нөлөө үзүүлнэ. Үүнийг 2020 оны эхэнд Монгол Улсын Засгийн газраас хилийн хорио тогтоосны улмаас эдийн засаг хүчтэй агшсантай адилтгаж болох юм.

-Монголчууд хэрэглээнийхээ бүтээгдэхүүний дийлэнхийг гаднаас авдаг. Гэтэл цаашдаа бид өөрсдөө үйлдвэрлэгч улс байх ёстойг Covid-19 мэдрүүлж байна. Үндэсний үйлдвэрлэлийг яаж дэмжих вэ. Их л сайндаа мах, гурил, төмсөө дотоодоосоо хангаж байна. Эсгий шаахай үйлдвэрлэж байна. Үүнээс өөрөөр Монголын үндэсний үйлдвэрлэл гэж бараг алга.

 -Өнөөдрийн тулгамдаж байгаа гол асуудлуудын нэг яах аргагүй мөн. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний ерөнхий бүтэц нь худалдаа үйлчилгээ, уул уурхай, хөдөө аж ахуй болоод байна.

Сүүлийн 30 жил эдийн засгийг хөгжүүлэх, төрөлжүүлэх, тогтвортой бодлого баримталж ирээгүйн үр дагавар, илрэл нь өнөөдрийн энэ байдал. Хятад арав гаруй хоног хилээ хаахад л Монголд өргөн хэрэглээний бараа хомдсож, үнэ  нь өсч байх жишээний.

Энэ бүхэн  импортоос хэт хараат байдлын буруу. Үүнийг цааш нь засч залруулахын тулд дунд, урт хугацаанд томоохон төслүүдээ хөдөлгөж, түүний орлогыг эдийн засгийг “солонгоруулахад” ашиглах шаардлагатай. Эдийн засгийг “солонгоруулна” гэж бид арав гаруй жил  ярьж байна. 1990 оноос өмнөх эдийн засгийн бүтэц харьцангуй хүнд болон хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлж ирсэн байдаг. Одоо бид эдийн засгийн бүтцийн хувьд 1990 оны өмнөхөөсөө ч дордчихоод байна. Өнөөдөр бидэнд хамгийн ойрхон байгаа салбар нь уул уурхай болон хөдөө аж ахуйд түшиглэсэн боловсруулах, эцсийн шатны бүтээгдэхүүн үйлдвэрлэл юм. Монгол Улсын экспорт уул уурхайн салбарын түүхий бүтээгдэхүүн. Иймд бид нүүрсээ угааж, цэвэршүүлэх, зэсийн баяжмалаа ашиглан зэс хайлуулах үйлдвэр байгуулах, төмөрлөгийн үйлдвэрийг барих чиглэл рүү явах хэрэгтэй.

Дараа нь бид хөдөө аж ахуйн түүхий эдэд суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлэх салбар руу өндөр технологи, боловсон хүчин рүү хөрөнгө оруулалт хийх нь чухал. Энэ бол төрийн бодлогоор дэмжигдэх асуудал. Ер нь богино хугацаандаа бид эдгээр салбартаа л тулгуурлах байх. Одоогийн Засгийн газарэнэ чиглэлд нилээд анхаарч, тодорхой ажлуудыг эрчимжүүлэх чиглэлд ахиц гаргаж байгаа нь сайшаалтай. Цаашлаад банк санхүү, мэдээллийн салбар, аялал жуулчлалын салбар гээд хөгжүүлэх боломжтой салбараа шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлж хөгжүүлэх нь зүйтэй. Энэ нь бидний хүч сорьж амжилттай байж чадах, өөрсдийн давуу талд бүхий салбаруудаа тодорхойлж, эдийн засгийг төрөлжүүлэх хэрэгтэй гэсэн үг юм. Түүнээс бид бүхнийг дотооддоо үйлдвэрлэнэ гэвэл өрөөсгөл болно.

-Монголын эдийн засаг уул уурхайд түшиглэн явдаг. Хямралаас гарах ганц гарц бол уул уурхай. Уул уурхайг бодлогоор хэрхэн дэмжих ёстой вэ?

-Төр эдийн засагт оролцохдоо бүх үйл ажиллагаанд орж хутгалдах биш бодлого, эдийн засгийн зөв орчныг бүрдүүлэх ёстой. Бодлого гэдэгт хууль эрхзүй, гадаад харилцаа, татвар, бүх талын эдийн засгийг дэмжсэн цогц суурь нөхцлийг бүдүүлэхийг л төрийн оролцоо гэж ойлгодог. Нөгөө талд дэд бүтцийг сайн бэлтгэж өгөх асуудал. Үүнийг төрийн зүгээс хатуу болон зөөлөн дэд бүтэцийг бүрдүүлэх байдлаар дэмжих бодлогын орчин гэж ойлгож болно.

"10 их наядын төлөвлөгөөний хүрээн"-д  Тавантолгой, Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц болон бусад томоохон төслүүдйиг урагшлуулах ажлыг хийж байгаа нь удаан хүлээгдсэн эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх найдлага төрүүлж байна.

Энэ нь төрөөс үзүүлж байгаа дэмжлэгийн нэг хэлбэр. Одоогоор уул уурхайн салбарт төрөөс бодлогын дэмжлэг чухал байна. Хэдийгээр би уул уурхайн салбарын хүн биш ч гэсэн бодлогын хувьд харьцангуй сул байна уу даа гэж ажиглагддаг. Учир нь сүүлийн үед гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих олборлох, ялангуяа уул уурхайн суурийг нэмэгдүүлэх хайгуулын чиглэлд хязгаарлагдмал хумих чиглэлийн бодлого бариад байх шиг. Энэ нь уул уурхайн салбарын цаашдын хөгжилд тийм ч сайн нөлөө үзүүлэхгүй.

Ингэхэд Засгийн газрын 10 их наядын хөтөлбөр эдийн засагт сэргээш болж чадаж байна уу?

-Монгол Улсын хувьд 2020 онд төсөв дээр том дарамт авсан. Өнгөрсөн онд  хүн амын эрүүл мэнд, орлогыг хамгаалах асуудал дээр төвлөрч бизнесийг орхигдуулсан тал бий. Харин хоёрдугаар сарын 10-нд зарласан "10 их наядын төлөвлөгөө" харьцангуй тэр алдааг зассан. Засгийн газар энэ төлөвлөгөөг УИХ-ын дэмжлэг, Монголбанкны оролцоотой хэрэгжүүлж байна. Энэ төлөвлөгөө нь эдийн засгийн чиглэлд ажлын байр, том төслүүд, хөдөлмөр эрхлэлт, орон сууцжуулалт гэсэн үндсэн чиглэлүүдээр хэрэгжиж байна.

Би хувьдаа энэ төлөвлөгөө цагаа олсон, бодлогын сонголтын хувьд ч сайн төлөвлөгөө гэж үзэж байгаа. Учир нь эдийн засаг суларсан энэ үед эдийн засгийг эрчимжүүлэхийн тулд мөнгөний захаар дамжуулж бага хүүтэй эх үүсвэрээр бизнесийг дэмжих нь их чухал арга хэмжээ болж байна. Иймд төрөөс авах ёстой арга хэмжээг чадлаараа л авсан. Хамгийн гол нь "10 их наядын төлөвлгөө" үр дүнтэй зорилтот бүлэгтээ хурдан очих зэрэг хэрэгжүүлэлтийн механизм дээр илүү анхаарах нь зүйтэй. “10 их наядын төлөвлөгөөн”-д тусгагдсан Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй зээл, Монголбанкны жилд нэг их наяд төгрөг байгаа репо санхүүжилтийг хоёр их наяд төгрөг болгож нэмсэн, ипотекийн зээлийн санхүүжилтыг нэмэгдүүлэн зэрэг нь маш чухал шийдвэр юм. Дээрх гурван арга хэмжээний хэрэгжилтийн хүрээнд 1 их наяд гаруй төгрөг эдийн засаг руу ороод байна. Энэ нь мэдээж эерэг нөлөө үзүүлж л таарна. Харин харамсалтай нь Улсын Онцгой комиссын хийж хэрэгжүүлж байгаа цар тахалтай тэмцэх бодлогын хэрэгжилт, тактикийн шийдвэр гаргалтын алдаанаас болж дээрх төслийн эерэг нөлөөллийг саармагжуулчих шиг боллоо.

ИРГЭДЭЭ АЖИЛТАЙ ОРЛОГОТОЙ БОЛГОЖ ЧАДААГҮЙН УЛМААС НИЙГЭМД ХАЛАМЖЛУУЛАХ ДАВХАРГЫГ БИД ӨӨРСДӨӨ ҮҮСГЭСЭН

“Ажлын байрыг дэмжих зээл”-ийг банкуудын эх үүсвэрээр олгож эхлээд хоёр сар өнгөрсөн байна. Зээл жинхэнэ эздэдээ хүрч чадаж байна уу? ЖДҮ шиг эрх мэдэлд ойрхон хүмүүс аваад өнгөрөх юм биш биз гэсэн хардлага бий?

-Нийгмийн хардлагын хувьд бодит нөхцөл байдал дээр суурилаад өөрийнхөө үзэл бодлийг хэлье. Ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээлийн хүсэлт нь боломжит эх үүсвэрээс илүү давчихсан. Өнөөдрийн байдлаар дээрх зээлд 650 орчим тэрбум төгрөг зарцуулагдсан гэх мэдээлэл байна. Мэдээж, зээл авч чадаж байгаагаасаа илүү авч чадахгүй байгаа хүн олон байна. Тиймээс ажлын байрыг дэмжих  зээлийн хувьд харьцангуй зөв механизмаар явж байгаа эсэхийг л ажиглах хэрэгтэй. Монголбанк, Сангийн яам “Ажлын байрыг дэмжих зээл”-ийг зориулалт бусаар ашиглах, ашиг сонирхлын зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, зээлдэгч болон зээл олгож байгаа банкны үйл ажиллагааг хянах үүрэгтэй. 

Хэрэв “Ажлын байрыг дэмжих зээл”-ийг зориулалт бусаар ашиглаж, зөрчил гаргасан тохиолдолд зээлийн хүүгийн дэмжлэгийг цуцлах, хүүгийн дэмжлэггүй зээлд шилжүүлэн, зээлийг нэн даруй буцаан төлүүлэх, төрд учруулсан хохирлыг шаардах бөгөөд холбогдох хууль сахиулах эрх бүхий байгууллагаар шалгуулж, хуульд заасан хариуцлага хүлээлгэх журамтай. Тиймээс ЖДҮ шиг эрх мэдэлд ойрхон хүмүүст зээл  өгөх боломж нь харьцангуй хязгаарлагдмал гэж харж байна.

Арилжааны банкууд санхүүгийн  эрсдэлийг өөрсдөө хүлээж байгаа учраас зээлийн эргэн төлөлт нь маш найдвартай зээлүүдийг олгож байж л эрсдэлд орохгүй.

Нөгөөтэйгүүр Зээлийн батлан даалтын сангаас харьцангуй өндөр шаардлага тавьж байхыг үгүйсгэхгүй. Учир нь эдийн засгийн нөхцөл байдал суларсан учраас найдвартай зээлдэгчийг олно гэдэг эргэлзээтэй бөгөөд хэцүү. Тиймээс зарим зээлдэгчдээс татгалзаж байгаа байх.

Covid-19-ийн улмаас халамж ихэссэн. Халамжийн бодлого том зургаараа эдийн засагт яаж нөлөөлөх бол?

-Халамжийг бид цар тахлын өмнөх болон цар тахлын онцгой нөхцөл дэх гэж ангилж харахыг хичээх нь зөв. Covid-19-ийн өмнөх буюу Монгол Улс уул уурхайгаас ихээхэн орлого олж эхэлсэн үетэй зэрэгцэж бий болсон халамж нь улстөржсөн, улс төрийн амлалтыг биелүүлэхэд чиглэсэн Монгол Улсын эдийн засагт сөрөг нөлөөтэй хэт хавтгайрсан халамжийн бодлого байсан. Улстөржсөн шийдвэрийн улмаас шууд болон шууд бусаар нийгэмд мөнгө тарааж ирсэн нь нөөцийн буруу хуваарилалтаас гадна нийгэмд бэлэнчлэх сэтгэлгээ суулгах, хөдөлмөрлөх идэвхийг сулруулах нөлөөтэй. Ийм үйл ажиллагааг арав гаруй жил хүчтэй явуулсан.

Эндээс Монгол юу ч хожоогүй. Харин ч  эсрэгээрээ Монгол Улсын хүний хөгжлийн сангийн алдагдалд орж, түүний үлдэгдэл болох 1 их наяд орчим төгрөгийг Ирээдүйн өв сангаас саяхан хааж, энэ сангийн үйл ажиллагаа түүх болж байх жишээтэй байна. Халамжийн буруу бодлого Монголд хэт хавтгайрсан.

Covid-19-ийн үеийн халамжийн бодлогыг бол дэмжиж байгаа. 30-аад жил эдийн засгийн тодорхой бүтцээ сайжруулж, иргэдээ ажилтай орлоготой болгож чадаагүйн улмаас нийгэмд халамжлуулах давхаргыг бид өөрсдөө үүсгэсэн. Тэрхүү давхаргын хүмүүсийн амьдрал цар тахлын үед хүндрэх учраас хамгаалах бодлогыг явуулахаас өөр аргагүй. Үнэхээр бид чадамжтай иргэдтэй байсан бол байдал өөр байх байлаа. Харин цар тахлын дараа иргэдийн амьжиргааны сэргэлттэй уялдаатай холбоотойгоор халамжийг аажим зогсоох шаардлагатай. Цаашдаа Монгол Улс халамжийн бодлогоос хүн амын хөгжил ажил эрхлэлтийг дэмжсэн бодлого руу шилжих алхмыг хурдан наашлуулах хэрэгтэй гэж хувьдаа бодож байна.

 -Ярилцлагын төгсгөлд эдийн засаг яг хэзээнээс сэргэнэ гэсэн хүлээлт байгаа талаар асуумаар байна? 

-2021 оны эхний улиралд эдийн засгийн сэргэлт эхэлсэн. Тухайн улирлын эдийн засгийн өсөлт ч тоон үзүүлэлтийн хувьд өндөр гарах байх. Мөн энэ оны эдийн засгийн өсөлт 5 орчим хувийн хүлээлттэй байгаа нь бас үнэн. Харин бид цар тахлын сөрөг нөлөөллийг хэзээ арилгаж, эдийн засаг хэвийн байдалдаа орох, цаашид бодит өсөлтийг бий болгож чадах вэ гэдэг нь өөр асуудал.

Бид 2021 онд өмнөх оны ухралтаас эдийн засгийн хувьд дээшилж сайн явж чадвал оны төгсгөл, үгүй бол дараа жилийн эхнээс эдийн засгийн бодит өсөлт бий болж эхэлнэ гэж харж байна.

Гэхдээ үүнд бид одоогийн төлөвлөж байгаагаар энэ оны эхний хагаст цар тахлыг намжааж чадах эсэх нь хамгийн голлох нөлөөтэй гэдгийг хэлэх нь зүйтэй байх.

Эдийн засгийн хүндрэлд хамгийн ихээр нөлөөлж буй хүчин зүйлс юу вэ?

29.13%
70.87%
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2021-05-11 192.82.89.22

Эдийн засагч хүн тоо, баримт судалгаанд түшиглэж яриасай. Бага улстөрж.

Avatar

Зочин 2021-05-11 192.82.75.241

Халамжийнхан авилгачдын намыг сонгодогоороо сонгож 2027 оны 6 сар хүртэл энэ намын ерөнхийлэгч монгол улсыг толгойлох нь тодорхой болж байна.

Avatar

Зочин 2021-05-11 103.229.123.131

1990 он хзртэл эдийн засаг маш сайн байсан шүү

Avatar

МЭДЭЭ 2021-05-11 192.82.67.47

БУЦААД 1990 ОНЫ ӨМНӨХ РҮҮГЭЭ ДАВХИ ДАА.

Avatar

Зочин 2021-05-11 51.83.131.42

1990 он гараад шарын шашин дэлгэрээд цоожтой байсан гандан нээгдээд одоо ямар сайхан хөгжсөн байна тэр гандан хийд чинь харин монголын хөгжил алга. шарын шашны бодлогоор явж байгаа түвдчилсэн монгол улсад ямар үхсэн хөгжил байх вээ дээ шарын шашин шүтээд хөгжсөн дэвжсэн нэгч улс орон алга бүгд мөхсөн шарын шашин чинь хятадын хорлолтой шашин улс орныг мөхөөж хятадын гарт оруулж өгдөг шашиндаа.

Avatar

Зочин 2021-05-11 64.119.27.68

Маш буруу хоосон зүйл бичиж байна. Эдийн засаг 90 оныхоос дордоно гэж хэзээч байхгүй. Сүүлийн 30 жил манай улс үсрэнгүй хөгжсөн. юм юм хийж чаддаг болсон. Гадагшаа харьцаж сурсан маш олон сувагтай болсон. Хамгийн гол нь хүмүүс нь чадвартай болсон. Аль болох төрийн оролцоог л багасгах хэрэгтэй тэгвэл монголчууд өөрсдөө хэрэгцээт хэмжээнд зохицуулчихна. Хамгийн буруу зүйл бол удирдагч нарын алдаа, шунал, эрх мэдлийн төлөөх тэмцэл, хуйвалдаан, шударга бус байдал.

Avatar

МӨНХ 2021-05-11 192.82.67.47

ГАРЧИГАА Ч ИХ ТЭНЭГ ТАВИХ ЮМ.

Avatar

Зочин 2021-05-11 124.158.65.241

Ш а а г а а д байгарай ! 1990 онд ийм их коксжих нүүрс зэс алт мөнгө төмрын хүдэр жонш мах ноолуур …. Гадгаш экс хийдэггүй байса ийм их буцалтгүй тусламж хандив (ковид19-д) цуглуулаж чаддагүй байсан . Энэ их орж ирэж байгаа долларыг ЭЗ муу байна гэж байгаад бултуулах гээд байна уу гүү юуааааай ! Хэдэн архи пяав зардаг мухлаг л орлого алдаа биз .

Avatar

Зочин 2021-05-11 216.38.195.77

ZGBROy

Avatar

МӨНХ 2021-05-11 192.82.67.47

ЭНЭ ЭДИЙН ЗАСАГЧ ГЭХ НЭРТЭЙ ЮМ ӨӨРӨӨ МОНГОЛ УЛСЫГ ХӨГЖҮҮЛЭХ ЯМАР ЭДИЙН ЗАСГИЙН ОНОЛ АРГАЧЛАЛ БОЛОВСРУУЛСАН ЮМ. ХЭНИЙ ЗАХИАЛГААР ЮУ БИЧЭЭД БАЙГААН. ЮУ Ч МЭДЭХГҮЙ ЮМ БАЙЖ.ӨӨРИЙНХӨӨ ЭДИЙН ЗАСГИЙГ Ч ӨӨД НЬ ТАТАЖ ЧАДДАГГҮЙ БАЙЖ ДОНГОСВОО.

Avatar

Зочин 2021-05-11 202.131.230.218

Эдийн засаг сэргээх нэртэй уул ус ухдагаа болиул таарна ернь гадныханд их өр тавьж байж нутаг орны газар шороогоо нэг өдөр алдах болохвий дээ

Avatar

ЗОЧИН 2021-05-11 158.208.192.248

ЭНЭ ОЮУН-ЭРДЭНЭ БҮХИЙ Л БУРУУГАА БУСДАД ЧИХЭХ ЮМ. ЗАСГИЙН ГАЗРАА УДИРДАЖ БУЙ ЕС ЧАМД ЭРХ МЭДЭЛ ДУТААГҮЙ, ЧАДВАРГҮЙ БОЛООД СПУТНИК АВЧ ЧАДААГҮЙ ХАРИН ДЭМБ ЗӨВШӨӨРӨӨГҮЙ х***а ВАКЦИНЫГ АРД ТҮМЭНДЭЭ АЙДАС, ӨЛӨН ХОДООД ХОЁР ДЭЭР НЬ ТУЛГУУРЛАН ШАХАЖ ГЕНОЦИТЫН ТУРШИЛТ ХИЙЛГЭСЭН. ХАРИН ОДОНТУЯА САЙД БИШ, ГЭХДЭЭ ЧИНИЙ ХАЖУУД ХИЙСЭН БҮТЭЭСЭНТЭЙ, БОЛОВСРОЛТОЙ, НЭРТЭЙ АЙЛЫН ЗҮСТЭЙ ОХИН ШҮҮ. ХАРИН ЧИ БОЛ УЛСЫН СУРГУУЛЬ Ч АВЧ ЧАДААГҮЙ БЭРХ СУМЫН МАНААЧ (Бэрс дээд сургууль ДАМПУУРСАН), ХООСОН АМ, ШАЛДАН

Avatar

Зочин 2021-05-11 66.181.176.121

Тэгээд улс орныг сүйрүүлж, нийгмийн хөрөнгөөс чимхэлж цусалж, өөрсдөө гүзээлдгээрээ алдаршсан луйварчид, дүр эсгэсэн ардчилагчид ,манай улсыг хөгжүүлэх хэрэг үү. Ард олон тэгэж ч хонио чононы аманд өхгүй хашраа биз. Одоогийн засгийн газар цар тахалтай тэмцэж, ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах,үүний зэрэгцээ амьжиргааг нь алдагдуулчихгүй байх, эдийн засгийг сэргээх талаар бололцоотой бүхний хийж байна.Шүүмжилж уран цэцэн үг хэлэх амархан. Гол нь ард иргэд олон түмний зүгээс дэмжлэг л хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-05-11 202.126.92.99

МАН жинхэнэ сүйрлийг авчирч байна

Avatar

Зочин 2021-05-11 192.82.67.2

Энэнээс өөр эдийн засагч байдаггүйийм үүү.

Avatar

🚫СОНГУУЛЬ🚫НААДАМ🚫НААДАМ🚫 2021-05-11 202.126.89.228

УЛСАА НУРААЧИЛГҮЙ АРД ИРГЭДЭЭ ХИАРУУЛЧИЛГҮЙ ШИГ БАЙЖ БАЙГААД ЯДАРГААТАЙ СОНГУУЛИА ӨНГӨРӨӨГӨӨД ӨГӨӨСЭЙ БИЛЭЭ…!!
ДЭЭР НЬ 1024 БӨХ БАРИЛДУУЛЖ НААДАМ ХИЙХ ГЭЖ БУЙ ДУРААКНУУДЫГ ЯАНА ВЭ !!!

Avatar

Зочин 2021-05-11 202.126.89.228

Мөнгө Тарааж Байгаад Улсаа Дампууруулчих вий дээ Базарваани Бусад нь ч Яахав !!!!

Avatar

Зочин 2021-05-11 202.179.26.145

ЗА МАНИУС БИТГИЙ ХЭЛ БИДНЭЭС ХЭД ДАХИН ИЛҮҮ ЯПОНУУД 2 САР ТУТАМ БӨХ БАРИЛДУУЛЖ ТӨВ ТЕЛЕВИЗЭЭРЭЭ БАХАРХАЛТАЙГААР ДАМЖУУЛЖ ЭЗЭН ХААН ЕРӨНХИЙ САЙДЫН ЦОМУУДАА ГАРДУУЛЖ БАЙНА. ХҮН ИХ ҮЗДЭГТЭЙ Ч БИШ. УЛАМЖЛАЛ БАХАРХАЛ ГЭЭД АЛИВАА УЛСЫН БЭРТЭГЧИНГҮҮД НЬ УХААН МУУТНУУД НЬ ОЙЛГОДОГГҮЙ НЭГ ТИЙМ ЦААД УТГА УЧИРТАЙ ЗҮЙЛ ЮМ. ДЭЭР НЬ МАНАЙ ҮНДЭСНИЙ БӨХ БОЛ ЖИНХЭНЭ ТУЛААНЫ СПОРТ ТАЛ РУУГАА ОНЦЛОГТОЙ.

Avatar

Зочин 2021-05-11 202.179.26.145

БИ ЭНЭ ҮНДЭСНИЙ БӨХИЙГ ҮЗЭН ЯДАЖ ДУРГҮЙЦЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭД БАЙГАА ГАРУУД ЯГ ЯМАР ГАРУУД БАЙДАГ БОЛОО ГЭЖ ИХ ГАЙХАХ ЮМ. ТА НАР ТАЛБАЙ ДЭЭР ОЧООД НААД БӨХ БӨХИЙН БАРИЛДААНАА БОЛЬ ГЭЭД НЭГ САЙХАН ЖАГСААДХААЧ ХАРАХ ЮМСАН ЯМАР САЙХАН ЭРЧҮҮД БАЙДАГЫГ НЬ. ХӨЛ БӨМБӨГ ЖУДО САГСАН БӨМБӨГ ГОЛФИ ТЕННИС ГЭЭД СПОРТЫН ТӨРЛҮҮДЭЭС ХӨГЖӨӨН ДЭМЖИГЧИД НЬ ЮУ АВДАГ ЮМ. ТИЙМ НЭГ НЭГ МЭДРЭМЖ САЙН ТАЛ БАЙДАГ БОЛ ЯГ ТЭРЭНТЭЙ АДИЛ ЗҮЙЛИЙГ Л ҮНДЭСНИЙ БӨХ ӨГНӨ ШҮҮ ДЭЭ.

Avatar

Зочин 2021-05-11 192.82.72.143

bi uzen yaddag tegeed chi yahiin?

Avatar

Зочин 2021-05-11 202.179.26.145

ИШШ ЧААВААС ЧИ ГАНЦ БӨХ Ч БИШ МОНГОЛЫГ ТЭР ЧИГЭЭР НЬ БАС МОНГОЛ ХҮН БОЛЖ ТӨРСӨН ӨӨРИЙГӨӨ Ч ҮЗЭН ЯДДАГ АЗГҮЙ АМЬТАН БАЙНА. МОНГОЛ ХҮН БОЛЖ ТӨРСНИЙ НЭГ БАХАРХАЛ БОЛ БӨХ БАЙДАГ. ХАМГИЙН ТОМ БАЯРЫНХ НЬ ХАМГИЙН ГОЛ АРГА ХЭМЖЭЭ НЬ БӨХ Л БАЙГАА БИЗ ДЭЭ. ЭР ЭМГҮЙ ДЭЭР ДООРГҮЙ ҮЗЭЖ БАЙГАА ЮМЫГ ЧИ ГАНЦААРАА ЯАХЫН ГЭЭД СОЛИОРООД ЯВЖ Л БАЙ. ТААРАЛДАХ ЦАГ ИРЖ Ч МАГАДГҮЙ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж