Хүний их эмч Оумайма Жармагийн хэлснээр, Чад улсад ямар вакцин тариулах вэ гэсэн талцал, мэтгэлцээн огт үгүй гэнэ. Учир нь тус улсад одоо хэр нь нэг ширхэг ч вакцин очоогүй аж.
Нийт газар нутгийнх нь гуравны нэгийг Сахарын цөл эзэлдэг, дэлхий дээрх хамгийн хөгжил багатай улсуудын нэг Чад улсад Жарма эмч тэргүүтэй эрүүл мэндийн салбарынхан ч вакцины бараа огт хараагүй ажээ.
Өдгөө 33 настай, халдварт өвчний эмч Жарма “Энэ бол маш шударга бус явдал. Би үүнд их гомдолтой байна. Бидэнд ямар вакцин хийлгэх сонголт ч байхгүй. Хамгийн түрүүнд манай улсад ирсэн вакциныг үг дуугүй хүлээн зөвшөөрөхөөс өөр ямар ч аргагүй. Хэрвээ вакцин ирдэг л юм бол аль үйлдвэрийнх байх нь хамаагүй би тэр даруй тариулмаар байна” хэмээн ярьжээ.
Чинээлэг орнууд нийт хүн амынхаа тооноос илүү хэмжээний, хэд хэдэн үйлдвэрийн вакцин нөөцлөн авч, иргэд нь аль үйлдвэрийн вакцин хийлгэхээ сонгож ядан, зарим нь бүр хийлгэхгүй хэмээн эрхэлж байна.
ДЭМБ-аас мэдээлснээр, өдгөө Африкийн голдуу 10 орчим улс вакцингүй байгаа аж. Тухайлбал, Африк тивийн Буркина-Фасо, Бурунди, Эритрей, Танзани, Номхон далайн зарим арлын улсуудад вакцины хангамж хүрэх цаг болоогүй байна.
ДЭМБ-аас“Вакцины хомсдол үүсч, нийлүүлэлтийг хойшлуулах зэрэг асуудлаас болж Африкийн орнууд дэлхийн бусад орнуудаас вакцинжуулалтын хувьд асар ихээр хоцрогдож байна. Харьцуулж үзвэл Африк тивд очсон вакцин дэлхийн үйлдвэрлэсэн нийт вакцины ердөө нэг хувийг эзэлж байга" талаар энэ долоо хоногт мэдээлэв.
Түүнчлэн UNICEF-ийн "Ковакс" хөтөлбөрийн хангамжийн зохицуулагч Жиан Ганди “Дээрхээс гадна вакцин хүрэлцээгүй орнуудад вирусийн шинэ мутаци үүсэх эрсдэл хамгийн өндөр байдаг. Тиймээс бид энэ хоцрогдлыг аль болох түргэн арилгах шаардлагатай” гэжээ.
Түүнээс гадна вакцин хүрэлцээгүй орнуудад цар тахлын халдварын батлагдсан тохиолдол маш цөөн байгаа аж. Энэ нь оношлуур гэх мэт хэрэгслийн хангамж, боловсон хүчин дутмаг байгаатай холбоотой хэмээн мэргэжилтнүүд тайлбарлаж байна.
Чад улсад цар тахлаар 170 хүн нас барсан хэмээн бүртгэжээ. Гэвч энэ тоонд нутгийн эмч нар өөрсдөө ч эргэлзэж буй бөгөөд өнгөрсөн оноос хойш амралт багатай, бүх хүчин чадлаараа ажилласаар байгаа аж. Анх Чад улс халдварын тохиолдолгүй байхдаа хилээ хааж, олон улсын нисэх онгоцны буудлынхаа хаалгыг барьсан ч хууль бусаар хил давж орж ирсэн хэн нэгнээс болж халдвар тархсан гэдэг. Гэтэл нөгөө талд Парис бүх чиглэлийн нислэгээ эргээн нээж эхэлсэн. Энэ нь халдварын эрсдэлийг нэмсэн хэрэг хэмээн зарим мэргэжилтнүүд шүүмжилж байгаа юм.
Н’Жамена дахь Фарча мужийн эмнэлэгт эмч нар тусламж гуйсан өвчтөнүүдэд чадлаараа тусалж, хүчилтөрөгчийн нөөцөө харамгүй зарцуулж байгаа аж. Тус эмнэлэгт уушги орлуулагч аппарат 13 ширхэг, Хятадад үйлдвэрлэсэн N95 амны хаалт, гар ариутгагч багагүй байгаа. Гэвч нэг ч эмч дархлаажуулалтад хамрагдаагүй, хэзээ хамрагдахаа ч мэдэхгүй хэвээрээ байна.
Жарма эмч “Цар тахлын эхэн үед дэлхий даяар вакцин үгүй байсан тул эмч нар бүгд ижил нөхцөл байдалд ажил үүргээ гүйцэтгэж явлаа. Гэвч барууны орнууд болон Хятад орон вакцин хөгжүүлэн бүтээж эхэлснээс хойш Африкийн буурай орнууд дэндүү гэмээр хоцрогдож, мартагдаж эхэлсэн. Миний сонссоноор ихэнх орнууд нийт эрүүл мэндийн салбарынхан болон хөгшчүүдээ вакцинжуулж дуусаад, одоо залуус, зарим нь бүр хүүхдүүдээ вакцинжуулж эхэлж байна. Энэ л надад маш их гомдол төрүүлээд байна. Яагаад манай орны ядаж эрүүл мэндийнхэнд хүрэлцэх цөөн хэдэн вакцин илүүчилж болохгүй байгааг ойлгохгүй юм. Цар тахал биднийг баян, ядуугаар нь ялгалгүй яг адилхан алж байна. Тиймээс хүн бүр, ялангуяа хамгийн хүнд нөхцөлд байгаа хүмүүс вакцинжуулалтад хамрагдах нь нэн чухал шүү дээ” хэмээн ярьжээ.










НҮБ-аас цар тахлын вакциныг дэлхий даяар, ялангуяа бага, дунд орлоготой орнуудад түгээх зорилгоор "Ковакс" хэмээх хөтөлбөр хэрэгжүүлж буй. Харин Чад тэргүүтэй орнууд тус хөтөлбөрөөр дамжуулан вакцин авах хүсэлтээ илэрхийлж байгаа ч Өмнөд Африкт үүссэн шинэ мутациас болоод "AstraZeneca" компанийн вакцинд эргэлзэж байгаа аж.
Эх сурвалжуудын мэдээлснээр, Чад улс хэрвээ -70 хэмийн хүйтэнтэй агуулах бэлдэж чадвал дараа сар гэхэд Pfizer/biontech компанийн вакцины эхний ээлжийн тусламж хүргэх төлөвлөгөө бий аж. Гэвч өдөртөө 43.5 хэм хүрч халдаг тус улсад тогтмол -70 хэм хүйтнээ барих агуулах байгуулах нь хүнд ажил юм. Харин вакцин үйлдвэрлэгч Энэтхэгт халдвар огцом нэмэгдэж, Чадаас бусад Буркина-Фасо тэргүүтэй орнуудад вакцины хангамж очих нь улам хойшилсоор байгаа аж.
Эдгээрээс гадна 11 сая хүн амтай Гайти улс ч мөн вакцины бараа хараагүй хэвээр байна. Хэдийгээр тус улсын эрх баригчид "Ковакс" хөтөлбөрийн дагуу "AstraZeneca" компанийн 756 мянган тун вакцин эхний ээлжинд авахаар болсон ч вакцин зөв хадгалах дэд бүтэц байхгүйгээс болж хойшлуулсаар байна.
Эх сурвалж: ASSOCIATED PRESS
zochin 2021-05-11 202.55.188.33
goyo ulsuud bna
Зочин 2021-05-11 202.126.89.94
Mongold vaccine iluu garval ogchihgui yu, zaaval guij, mongo ogj baihaar
guest 2021-05-11 103.57.94.234
Харьцуулах улсаа мөн оловоо. МАН-ыхныг сонгоод байвал удахгүй Африк шиг болох нь тодорхой
Зочин 2021-05-11 174.90.223.124
naaduul chin muslam yum bol yundaa sanaa zovood baigaa yum be uheheeree 70 ongon ohin deer ochdog gedgiin yum baina lee
Зочин 2021-05-11 66.181.180.152
Манай Монголын нэг хэдэн эргүү бдаанууд вакцинаа голохгүй хийлгэ
иргзн 2021-05-11 202.179.25.128
энэ Сэтгүүлчид нээрээ Бичих юмаа олж ядах юмаа, очиж очиж Дэлхийн хамгийн Хуурай цөл болсон Байгалийг баялаггүй Улс орнуудтай харьцуулж л байдаг, Манайд бол Байгалийн баялаг нь
байна , Харин Хөгжихөд хамгийн саад болж Балаг тарьж Улс чинь Төрд байгаа Хулгайч Луйварчид нь шүү дээ,
Зочин 2021-05-11 202.126.89.81
Яаж ийж байгаад л ямарч юмыг улс төр болгож чадах юм аа хахахахаха
Зочин 2021-05-11 66.181.184.73
Uls tor chini l niigmiin amidral bish yum uu?
Зочин 2021-05-11 202.9.40.102
Очиж очиж тэр царай алдсан тэр улсыг бичиж харьцуулна тээ.Адилхан ядарсан улс вм болохоор тэрүү.гавъяа байгуулж нтр
639 2021-05-11 216.38.195.77
ouynerdene,nambyrneexu,gaalid, neryydiig ni adilaar daraa ni abjirj,bodloo yu
yu ch xiij bn, daranguilkap 2021-05-11 216.38.195.77
aygan masktai urgeni xamgaaltiin xybtstai, nomingiin xajuugaar buurl ysee xyzyygeeree tabisan ,xantsuindaa ystgalaa,yxliin yadarsan xarts xarsan shyly,gadnii xyn nam opchuulagch zaluutai
yctgal baktsin damjuula 2021-05-11 216.38.195.77
itgeltgyi,cyrguulid ni Jill yabuulaxgyi baix,,
Зочин 2021-05-11 67.166.6.142
Яах ингэж худлаа бичдэг юм бэ? Хүмүүсийг интернэт хэрэглэдэггүй гэж боддог юм байхаа даа Америкийн тусламжийн вакцин очиж байгаа харин ч Африк тивийн улсууд хамгийн түрүүнд тусламж авч байгаа
Зочин 2021-05-11 202.126.89.152
Вакцинд хүртэл Африктай харьцуулагдах гэж
Зочин 2021-05-11 66.181.161.86
Манайх тэгээд чинээлэг орон уу? Хаха ийм юм бичиж хүмүүсийн тархи угаах нь хэнд ашигтай юм бол.цар тахлаар айлгаж хүмүүсийн тархи угаахаа зогсоо.бас мөнгө угаахаа ч зогсоо
Зочин 2021-05-11 37.164.233.29
Manai ulsad yamar hamaa baidiin tegeed eneuugeer yu heleh geed bgaa yum. .Unen ch yumuu hudlaa ch yumuu ochood amidraad uzsen yum shig Zugeer l 4 uuliinhaa dotor daljigna.
Зочин 2021-05-11 103.10.22.57
Unen ch umuu hudlaa ch umu gej yugsen ug ve!! Huukiihee tarhi ugaaltand ingej censoretoi handaj suraachee!!
зочин 2021-05-11 202.179.27.196
вакцинаа голж эрхлэгчид үүнийг уншаарай
иргэн 2021-05-11 202.179.27.196
Ийм тиймийг тариулна, тариулахгүй гэж эрхлээд байгаа улсууд уншаарай
Zaa tegeed l archaagaa aldsan Africiin ornuudtai uursdiigoo har'tsuulaad l 2021-05-11 23.92.142.182
Joohon oligtoihon setgeed arai deeguur yumnuudtai ursulduh talaar bodoochee. Yum l bol hamgiin yaduu, hamgiin alingaa aldsan yumnuutei uursdiiguu har'tsuulj baih yum. Tenegiin dotor uujuu gedeg shig
Зочин 2021-05-11 147.161.192.83
Халдвар маш бага байгаа гэж бичсэн байна.
zochin 2021-05-11 192.82.65.103
энэ доогуур олон юм хуцаад байгаа оркуудад гэж хэлэхэд, хятадаас ахиухан вакцин нийлүүлсэн тулдаа хүн амаа богино хугацаанд вакцинжуулж хохирол багатай энэ тахлыг даваж байна шүү, вакцингүй байсан бол улс орон хэрхэн сүйрч болох байсныг энэ нас баралт харуулж байна. өвчтн хүн амд хавтгай тархсан бол эрүүл мэндийн салбар, эдийн засаг, улс орон бүхлээрээ сүйрэх аюултай байлаа, хятадын ард түмэнд баярлалаа гээд хүн ёсоор талархлаа илэрхийлчий.
Badarch taxar 2021-05-11 192.82.90.88
Ed nart wakstini hereg baihgvi ee
Зочин 2021-05-11 66.181.169.70
их мэдэгч царайлан элий балай хэрүүл харж цагийг өнгөрөөж байхаар дэлхий ертөнцөд юу болж байгаа мэдээлэл авч бай
хотын уугуул иргэн 2021-05-11 64.119.18.74
Үүнийг умшаад "Эрхээрээ хатсан Монголын ард түмэн сайхан юмаа" гэж бодлоо. . "Би ийм вакцин тариуна.. тариулахгуй ..гээд л. Вакцинаа тариулчих л даа.. Мөнгө өгнө шүү"… гээд гуйлгаад л. Ёстой даварсан ард түмэн гэж бяд байх даа. Яг л айлын эрх хүүхэд шиг.. Дэлхий дээр ганцхан Монгол улс байдаг гээд боддочихсон тэгээд бодлынаа харцган дотор амьдарч байдаг улс их байна..
Зочин 2021-05-11 66.181.184.73
Baahan hulgaichuud tolgoi deeree gargasan bolohoor l ter. Manai hed hulgai hiihees ajil hiihiig meddeggui deer ni ard tumnee guilgachin baij gej doromjilno bas. Bi lav guilgachin bish, bayan targan nertei tortei delhiin ezen yavsan Mongol ulsiin irgen!! Tariulbal hamgiin sainiig ni l tariulna. Ene hedees ajlaa hiihiig shaardana.
Тунгаа 2021-05-11 202.126.89.99
Ийм мэдээ хэнд хэрэгтэй юм бэ
bid aimaar mundag ajilsan gedegee magtahuulah geed zasagiin gazar l 2021-05-11 202.131.225.197
hujaa vaktsin avsanaa az gej bodoo gej zasagiin gazariihan shou hiij bnaa. ugaasai afrikiin ornuud deer hvnd surtal ih tegeed neg l ih amarsan nalaj duu hogjim bolson ornuud ch dee.. hyatad vaktsinaar turshaltiin tuulai bolgoj bgaa l magtah geed bnaa..