"Миний хувьд энэ вакцины асуудалд нөлөөлөх боломжгүй"

Хуучирсан мэдээ: 2021.05.10-нд нийтлэгдсэн

"Миний хувьд энэ вакцины асуудалд нөлөөлөх боломжгүй"

"Миний хувьд энэ вакцины асуудалд нөлөөлөх боломжгүй"

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар өнөөдөр /2021.05.10/ 100 дахь хоногтойгоо золгож, хэвлэлийнхэнтэй уулзаж, асуултад хариуллаа.

Тэрбээр энэ үеэр “Вакцинжуулалттай холбоотой асуудлыг улстөржүүлсэн олон асуудал байсан. Асуудлыг хурцадгаад яахав гэж бодож би тухайн үед дуугүй л явсан. Энэ дээр онцгой үүрэг гүйцэтгэсэн хүн бол Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, түүний гэр бүлийн хүн Г.Өлзийбүрэн байсан. Мөн гаалийн байцаагч руу утасдаж, дарамталсан асуудал гарсан. Төрийн өндөр дээд албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглаж болохгүй гэдэг хатуу байр сууринаас өнөөдөр хэлчих нь зүйтэй байх.

Би энэ асуудлыг хууль хяналтын байгууллагад өгч шалгуулна гэж бодож байгаа. Улсын Их Хурлын дэд дарга хүн гаалийн байцаагч руу утасдаж, гаалиар ийм бараа орж ирэх, ирэхгүйг шийддэг. Эсвэл хэн нэгэн хүн хууль хяналтын байгууллагатай холбогдож, Засгийн газрын үйл ажиллагааг гуйвуулах нь ёс зүйд нийцэхгүй. Миний хувьд ч гэсэн маш их хүндэлдэг хүн. Бид хоёр “JCI” байгууллагын гишүүн. Миний хувьд маш их хүндэлдэг хүмүүсийн маань нэг. Гэтэл маш их харамсмаар үйлдлийг тэр хүн болон тэр хүний гэр бүлийн зүгээс гаргасан. Би үүнд маш их харамсч байна. Цаашдаа ч гэсэн ийм үйлдэл гарвал хэлээд явах нь зүйтэй гэж бодож байна.

Яагаад гэхээр энэ Л.Оюун-Эрдэнийн асуудал биш. Цар тахал тоглоом биш. Цар тахал бол хамрын ханиад юм гэж ярьсан хүмүүс өнөөдөр ямар хариуцлага хүлээж байгаа юм бэ.Вакцин тариулж болохгүй  гэсэн хүмүүс ямар хариуцлага хүлээж байгаа юм бэ. Нэг ширхэг ч вакцин үйлдвэрлэж чадахгүй байж битгий вакцин судлаач болооч. Бидэнд харамсалтай  нь өөр сонголт алга. Бид энэ үед хатуу байхаас өөр гарц алга.Ялангуяа Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудалд тангараг өргөсөн төрийн түшээд хариуцлагатай хандах нь зүй ёсны асуудал. Бид эрх ярьж болно. Эрх мэдлийн нөгөө тал нь үүрэг хариуцлага байдаг” гэдгийг хэллээ.

Харин С.Одонтуяа цахим хуудсаар дамжуулан мэдээлэл хийхдээ “Дөнгөж сая Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 100 хоногт хийж, хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл хийхдээ сэтгүүлчдэд тун хариуцлагагүй мэдэгдэл хийлээ.

Тэрбээр вакцины татан авалтыг гацаасан хүн бол УИХ-ын гишүүн С.Одонтуяа гэж намайг хэлсэн. Мөн манай нөхрийг дурдсан. Манай нөхөр төрийн дээд албан тушаал хашдаг хүн биш. Миний хувьд энэ вакцины асуудалд нөлөөлөх боломжгүй. Энэ бол цэвэр Засгийн газрын ажил. Би вакцины талаар чуулган дээр төсөв батлахаас нь эхлээд вакциныхаа мөнгийг төсөвт суулгаач ээ. Ингэвэл найдвартай шүү. Хурдан ирдэг юм шүү гэдгийг маш олон удаа хэлсэн. Дээрээс нь иргэдийг вакциныг сонголттой хийлгээч ээ гэдэг зүйлийг хэлсэн. Өнөөдөр Засгийн газрын 100 хоногоо 45.500 хүний өвчлөл, 170 хүний амь насаар угтаж байна гэж шүүмжилсний төлөө намайг үндэслэлгүй гүтгэж байна. Би хуулийн байгууллагад хандаж шалгуулна. Засгийн газрын хариуцлагыг хувь хүн, сөрөг хүчин рүү чихэж байгаад харамсч байна” гэв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
11
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж