Ньюс хөтөч: 2022 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2021.05.11-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: 2022 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ

Ньюс хөтөч: 2022 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ

“Ньюс” агентлаг 2021.05.11-ний Мягмар гаригт болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.

11.00 ЦАГТ:

-ЭМЯ-наас цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлнэ.

ТӨРИЙН ОРДОНД

           1.Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:

/Жич: Хуралдаанд зөвхөн УИХ-ын Тамгын газраас олгосон 3G дата СИМ карт болон iPad төхөөрөмжийн MyParliament программыг ашиглан оролцоно./

Хэлэлцэх асуудал: Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин нарын 7 гишүүн 2021.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:

Хэлэлцэх асуудал: Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.04.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

14.00 ЦАГТ:

-Монгол Улсын Их Хурлын даргын 2021 оны  32 дугаар захирамжаар байгуулсан “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Үндсэн хууль” танхимаас цахим хэлбэрээр хуралдана;

-Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас цахим хэлбэрээр хуралдана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж