НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл өнөөдөр /2021.05.10/ хуралдаж, Зүүн Иерусалим дахь нөхцөл байдлыг хэлэлцэхээр болжээ. Энэхүү уулзалтыг Тунис, Ирланд, БНХАУ Эстони, Франц, Норвеги, Нигер, Сент-Винсент ба Гренадин болон Вьетнам улс санаачилсан байна.
Эзлэгдсэн Зүүн Иерусалимд хүчирхийлэл үргэлжилж байгаад машид түгшиж байгаа талаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик мэдэгдээд Израилд хандан олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн хүрээнд оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхээ зогсоохыг уриалжээ.
Зүүн Иерусалим дахь хурцадмал байдал дөрөвдүгээр сарын дунд үеэс даамжирч эхэлсэн бөгөөд тавдугаар сарын 7-нд Ариун сүмийн уул, Шейх-Жаррах хороолол гэсэн хоёр газар Израилын хилийн цагдаа нар болон палестинчуудын хооронд мөргөлдөөн болсон байна.
Израилын шүүхийн шийдвэрийн дагуу хүчнийхэн араб гэр бүлүүдийг Шейх-Жаррахаас албадан гаргаж байгаа бөгөөд энд нутгийн ард иргэдийн эсэргүүцэл, ширүүн мөргөлдөөн дөрөвдүгээр сарын сүүлчээс хойш үргэлжилж байгаа аж.
Палестинчууд Зүүн Иерусалимыг ирээдүйн нийслэлээ болгох зорилготой бөгөөд гадаадын орнуудын Элчин сайдын яамнууд Иерусалимд биш, хуучны түр нийслэл хот Тел-Авивт байрладаг.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ