ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ 100 ХОНОГТ ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.
НЭГ. МАЛ АЖ АХУЙ
МАЛ АЖ АХУЙН САЛБАРЫН ӨВӨЛЖИЛТ, ХАВАРЖИЛТЫН ЗУДЫН ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ 30-50 ХҮРТЭЛ ХУВИАР БУУРУУЛЛАА
Мал сүргийн эрүүл мэндийг хамгаалах, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээг байгуулах, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, гамшгийн үед шуурхай, үр дүнтэй хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх үндсэн зорилготой Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд 5 сая ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгийг зудын эрсдэл бүхий Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймгийн бүх сумд, Говь-Алтай, Өмнөговь аймгийн 74 сумын 45570 малчин өрхөд хүчит тэжээлийн дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгууллаа. Уг арга хэмжээний үр дүнд Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Говь-Алтай, Өмнөговь аймгийн мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын зудын гамшгийн эрсдэлийг 30-50 хүртэл хувиар буурууллаа.
ЗУДЫН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙЖ ДҮГНЭЛТ ГАРГАЛАА
Зудын нөхцөл байдалд үнэлгээ хийх ажлын хэсэг хаваржилт хүндэрч болзошгүй Төв, Дундговь, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Архангай, Хөвсгөл, Булган аймгийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж зудын эрсдэлийн үнэлгээ хийж дүгнэлт гаргалаа.
ТЭЖЭЭЛИЙН ХАНГАМЖ, ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВЛАА
“…цаашид аймаг орон нутгийн хэмжээнд болзошгүй эрсдэлийг бууруулах, хүчтэй салхи шуурга, цаг агаарын аюулт үзэгдлийг иргэдэд эрт зарлан мэдээлэх ажлыг эрчимжүүлж, гамшгийн дараах сэргээн босгох үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах шаардлагатай…” гэсэн ажлын хэсгийн дүгнэлт гарсны дагуу арга хэмжээ авлаа.
ХОЁР. ГАЗАР ТАРИАЛАН
НӨАТ-ААС ЧӨЛӨӨЛӨХ, ГААЛИЙН АЛБАН ТАТВАРЫГ ХӨНГӨЛӨХ ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДЛАА
Газар тариалангийн үйлдвэрлэлийн өсөлтийг тогтворжуулан тариаланчид, үйлдвэрлэгчдийн эдийн засгийн чадавхийг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг тууштай дэмжин иргэдээ эрүүл аюулгүй, хоол хүнсээр хангахад эрх зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор хаа-н тоног төхөөрөмж, ургамал хамгааллын бодисыг НӨАТ-аас чөлөөлөх тухай болон ГАТ-ыг хөнгөлөх тухай хуулийн төслийг уих-ын 2021 оны 4-р сарын 23-ны өдрийн чуулганаар хэлэлцэж, баталлаа.
“ӨРХИЙН ТАРИАЛАН ХӨДӨЛГӨӨН” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ ЭХЭЛЛЭЭ
Хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, нөөц бүрдүүлэх, хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах, ногооны хэрэглээг нэмэгдүүлж, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор “Өрхийн тариалан хөдөлгөөн”-ийг зохион байгуулж байна.
ГАЗАР ТАРИАЛАНГИЙН САЛБАРТ 100 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЭХ ҮҮСВЭР БҮХИЙ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ
Газар тариалан эрхлэгчдийг дэмжих замаар гол нэрийн хүнсний ногооны хангамжийг тогтворжуулах зорилгоор арилжааны 6 банктай хамтран ажиллах гэрээ байгуулж 3 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгох ажлыг эхлүүллээ.
ХҮЛЭМЖИЙН ТАРИАЛАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ЗАМААР ДОТООДЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ИМПОРТЫГ БУУРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА
Улсын төсвийн 300 сая төгрөгийн санхүүжилтээр 32 м2 талбай бүхий 83 иж бүрдэл нийлэг хальсан хүлэмж, 4 төрлийн хүлэмжийн таримлын үр 110 кг-ыг тус тус нийлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж байна. Мөн “20 га талбай бүхий өвлийн хүлэмжийн цогцолбор аж ахуй” байгуулах төслийн Техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байгаа бөгөөд томоохон уул уурхайн компани, олон улсын байгууллагуудад танилцуулж санхүүжилтийг шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.
ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙГ ЭРЧИМЖҮҮЛЖ, МЕХАНИКЖИЛТЫН ТҮВШИНГ НЭМЭГДҮҮЛЭХ ЗОРИЛГООР ТӨМС, ХҮНСНИЙ НОГООНЫ ТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
ОХУ-ын 10 сая ам долларын зээлийн хөрөнгө оруулалтаар үр тарианы техникийн шинэлэл хийх, Беларусь улсаас 4.5 сая еврогийн зээлийн хөрөнгө оруулалтаар малын таримал тэжээл бэлтгэх, төмс, хүнсний ногооны техникийн шинэчлэл хийх, Польш улсын 3.2 сая еврогийн зээлийн эх үүсвэрээр төмс, хүнсний ногооны техникийн шинэчлэл хийгдэнэ.
ХҮНСНИЙ НОГООНЫ ҮЙЛДВЭРЛЭЛД НЭМҮҮ ӨРТГИЙН СҮЛЖЭЭГ ХӨГЖҮҮЛЭХЭЭР ТӨМС, ХҮНСНИЙ НОГООНЫ АГУУЛАХ БАЙГУУЛАХ БАРИХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
7 сая еврогийн санхүүжилтээр нийслэл хот, нэр бүхий 6 аймгийн нийтдээ 7 байршилд 8.5 мянган тоннын багтаамжтай төмс, хүнсний ногооны агуулах байгуулах, 3.2 сая еврогийн санхүүжилтээр төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлд зориулсан 35 – 82 морины хүчтэй 132 ширхэг трактор, дагалдах 330 техник, тоног төхөөрмжийг 06 дугаар сарын 01-ний дотор ниийлүүлэхээр, төмс, хүнснй ногооны агуулахыг 2021-2023 онд барьж ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.
УСАЛГААТАЙ ТАРИАЛАНГИЙН ТАЛБАЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР 500 ГА ТАЛБАЙГ УСЛАХ ХҮЧИН ЧАДАЛ БҮХИЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭНД ЗЭЭЛЭЭР ОЛГОЛОО
БНХАУ-ын хөнгөлттэй зээлээр хэрэгжиж буй “ХАА-н бүтээгдэхүүнийг дэмжих” төслийн хүрээнд 500 га талбайг услах хүчин чадал бүхий тоног төхөөрөмжийг ахуйн нэгж, иргэнд зээлээр олгоод байна.
СЭРГЭЭН ЗАСАХ, ШИНЭЧЛЭХ, ШИНЭЭР БАРИХ 12 УСЛАЛТЫН СИСТЕМИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ТӨЛӨВ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ, ЗУРАГ ТӨСЛИЙГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
АХБ-ны зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай Хөдөө аж ахуй” төслийн хүрээнд 2021 онд сэргээн засах, шинэчлэх, шинээр барих 12 услалтын системийн талбайд байгаль орчны төлөв байдлын үнэлгээ болон байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх, 9 услалтын системийн инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах болон услалтын системийг сэргээн засварлах ажлыг хийж гүйцэтгэхээр ажиллаж байна.
ГУРАВ. ЦАХИМ ШИЛЖИЛТ
САЛБАРЫН 54 ҮЙЛЧИЛГЭЭГ ЦАХИМААР АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Мал аж ахуйн салбарын 23, Газар тариалангийн салбарын 8, Хөнгөн үйлдвэрийн 2, Хүнсний үйлдвэрийн 11 төрлийн тусгай зөвшөөрлийн олголт, сунгалтын үйлчилгээг цахимжууллаа.
ДӨРӨВ. ХӨНГӨН ҮЙЛДВЭР
“ДАРХАН АРЬС ШИРНИЙ ЦОГЦОЛБОРЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ” ТӨХХК-ИЙГ БАЙГУУЛЛАА
Тус цогцолборт арьс шир, ноос ноолуур боловсруулах 17 үйлдвэр ажиллаж, жилдээ 10 сая ширхэг арьс шир боловсруулах 13 үйлдвэр, 10 мянган тонн ноос, 3 мянган тонн ноолуур угаах самнах үйлдвэр 2, эсгий хийх 2, үйлдвэрлэлийн бохир ус цэвэрлэх байгууламж 1, судалгаа хөгжил, технологи, инновацийн төв 1, үйлдвэрээс гарах хаягдлыг боловсруулж желатин үйлдвэрлэх үйлдвэр зэрэг байгууламжууд бүтээн байгуулалтын хүрээнд баригдаж, шууд 2300 ажлын байр, шууд бусаар 7500 орчим байнгын ажлын байрыг шинээр бий болгоно.
ШИНЭ ХОВД ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРК БАЙГУУЛАХ ДЭД БҮТЦИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Баруун аймгуудын нийгэм, эдийн засгийн хөгжил, өрсөлдөх чадварыг бий болгох зорилгоор нэмж дэвшилтэт техник технологи бүхий 16-18 үйлдвэр баригдах бөгөөд 10 гаруй төрлийн татвар, төлбөр хураамж хэлбэрээр 2 сая ам.долларыг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, түүхий эд боловсруулан экспорлох боломжийг бий болгоно. Дэд бүтцийн бүтээн байгуулалтын хүрээнд малын гаралтай түүхий эдийн Цэвэрлэх байгууламжийг Улсын төсвийн хөрөнгөөр байгуулах ажлыг эхлүүлсэн бөгөөд одоогийн байдлаар бүтээн байгуулалт 80 хувьтай хэрэгжиж байна.
БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР "ХӨДӨӨ АЖ АХУЙ”-Н ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН ГЭРЭЭГ БАЙГУУЛЛАА
"Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгах сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө"-ний дагуу "Хөдөө аж ахуй”-н зээлийн санхүүжилтийн ерөнхий гэрээг Хаан банк, Төрийн банк, Голомт, Хас, Капитрон банкуудтай, хүүгийн дэмжлэгийн санхүүжилтийн гэрээг Монгол банк болон Сангийн яамтай 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр тус тус байгуулав. Аж ахуйн нэгжүүд зээл авах хүсэлтээ арилжааны банкуудад хүргүүлээд байна.
ТАВ. ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД ОЛГОХ ЖИЛИЙН 3 ХУВИЙН ХҮҮТЭЙ, 3 ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ 2 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН АЖЛЫН БАЙРЫГ ДЭМЖИХ ЗЭЭЛ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ
Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн, эсвэл нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн, банкнаас зээлийн үйл ажиллагааны журам, зааврын хүрээнд тавигдсан бусад шаардлагыг хангасан, үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага болон банкнаас зээлийн үйл ажиллагааны журам, зааврын хүрээнд тавигдсан шаардлагыг хангасан хувиараа үйлдвэр, үйлчилгээ, худалдаа эрхлэгч Монгол Улсын иргэнд нийт 2 их наяд хүртэл төгрөгийн зээлийг 3 жилийн хугацаатай, 3 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаанд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй олгож эхлээд байна. Нийт олгох зээлийн 30 хүртэл хувийг ижил зориулалттай олгогдсон зээлийн дахин санхүүжилтэд ашиглаж болно. Ажлын байрыг дэмжих хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагад олгох зээл 500 сая төгрөг хүртэл, иргэнд олгох зээл 50 сая төгрөг хүртэл хэмжээтэй байх бөгөөд Засгийн газраас аж ахуйн нэгжид олгосон зээлийн нийт хүүгийн 6 нэгж хувийг, иргэнд олгосон зээлийн нийт хүүгийн 7 нэгж хувийг хариуцан төлж дэмжлэг үзүүлж байна.
БНСУ-ЫН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР, ГАРААНЫ БИЗНЕСИЙН ЯАМ, МҮХАҮТ, ЭКСПОРТ ОЛОН УЛСЫН ХУДАЛДААНЫ ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭГ БАЙГУУЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЛЭЭ
“ЭХ ОРОНЧ ХУДАЛДАН АВАЛТ- ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ 2021” УЛАМЖЛАЛТ ҮЗЭСГЭЛЭНГ АНХ УДАА ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Дотоодын үйлдвэр эрхлэгчдийг төрийн худалдан авалтаар дэмжих, төрийн болон орон нутгийн өмчийн байгууллагуудтай холбох, бараа бүтээгдэхүүнийг танилцуулах зорилгоор “Эх оронч худалдан авалт- Үндэсний үйлдвэрлэл 2021” уламжлалт үзэсгэлэнг анх удаа цахим хэлбэрээр 2021.04.01-05.01-ний өдөр ХХААХҮЯ, Жижиг, дунд үйлдвэрийн газар болон Төрийн худалдан авах ажиллагааны газар, МҮХАҮТ, “Экспорт олон улсын худалдааны төв” ТББ-тай хамтран зохион байгууллаа.
“ХОРШООНЫ ТУХАЙ ХУУЛЬ”-ИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛ БОЛОН ХАМТ ӨРГӨН МЭДҮҮЛСЭН ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ УИХ-ЫН ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦҮҮЛЖ, БАТЛУУЛЛАА
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧИЙН ЛАВЛАГАА, ТОДОРХОЙЛОЛТЫГ ЦАХИМААР ОЛГОХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
200 хүртэл ажилтантай, жилийн 2.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийг "Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг бүртгэн тодорхойлолт олгох" төрийн үйлчилгээг цахимжуулж Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчийн цахим системийг нэвтрүүллээ.
“ЖИЖИГ ДУНД БИЗНЕСИЙН ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ЗАМААР МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ТӨРӨЛЖИЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР”-ИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА
Европын Холбооны санхүүжилттэйгээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийн газар, ЕСБХБ хамтран цахимаар сурах боломжтой Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан 17 багц сэдвийн хүрээнд 230 сургалтын видео контент боловсрууллаа.
Холбоотой мэдээ