Анхны крипто валютаар санхүүжсэн хиймэл дагуул хөөргөнө | News.MN

Анхны крипто валютаар санхүүжсэн хиймэл дагуул хөөргөнө

Анхны крипто валютаар санхүүжсэн хиймэл дагуул хөөргөнө

Анхны крипто валютаар санхүүжсэн хиймэл дагуул хөөргөнө

Дэлхийн тэргүүн баячуудын эгнээнд нэг Элон Маск өнгөрсөн амралтын өдрүүдээр телевизэд ярилцлага өгөхдөө "Dogecoin" крипто валютын тухай сонирхолтой яриа дэлгэжээ. Тэрбээр Канадын инженерчлэлийн “Geometric Energy Corporation” компани сансрын хөлөг бүтээгч "Space X" компанитай гэрээ байгуулж, 2022 оны эхний улиралд "Doge-1" хөлгийг сар луу илгээхээр болсныг ярьжээ. Тус хөлгийг бүтээх бүх хөрөнгө "Dogecoin" крипто валютаар бүтсэн аж.

"Doge-1" хөлөг 40кг орчим жинтэй, шоо хэлбэртэй. Мөн "Falcon 9″ пуужингаар сансарт хүрч, хүлээн авагч, камер зэргийнхээ тусламжтайгаар дэлхийд мэдээлэл дамжуулах зорилготой гэнэ. Компанийн удирдагчдын нэг Том Очинеро энэ талаар “Doge-1" бол крипто валютаар бүтсэн анхны сансрын хөлөг бөгөөд түүнийг сансарт хөөргөснөөр крипто валют дэлхийгээс гадна орших чадвартайг баталж, гариг хоорондын худалдааны үндэс суурийг тавьж байна. Цаашид ч саранд илгээх хиймэл дагуулууд "Dogecoin" валюттай хамааралтай болно” хэмээн ярьжээ.

"Space X" компани сүүлийн үед сансрын нисэгчдийг сансрын станцад хүргэж, буцаан эх дэлхийд нь аюулгүй авчирч чадсан болон олон удаа хэрэглэх пуужингийн туршилтаа амжилттай гүйцэтгэсэн зэргээр олны анхаарлын төвд ороод буй билээ.

Эх сурвалж: ENGADGET

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Uhu 2021-05-10 202.126.88.137

Dogecoin hahaha omg he's mad af

Avatar

Зочин 2021-05-10 64.119.23.188

Garig hoorondiin tulburiin heregsel bolhiin bizdee

Avatar

Зочин 2021-05-10 66.181.161.71

Pump and dump

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж