Японы баруун эргийн Ишикава мужийн Ното хотын удирдлагууд цар тахалтай тэмцэх сангийн мөнгөөр аварга том наймаалжны хөшөө барьсан нь ихээхэн шүүмжлэл дагуулж байна. Засгийн газраас Covid-19 цар тахалтай тэмцэх, цар тахлын үед эдийн засаг, иргэдээ дэмжихэд зориулж тус хотод 800 сая иен буюу 7.3 сая ам.долларыг төсөвлөжээ.
Гэтэл тус хотын удирдлагууд 30 сая иенээр нь далайн эрэг дээр есөн метр урт, дөрвөн метр өндөр аварга наймаалжны хөшөө барьсан байна.
Ното хот нь загас агнуурын томоохон бүс нуагт тооцогддог бөгөөд хөшөөнд дүрсэлсэн наймаалж нь тус нутгийн уламжлалт хоол хүнсний нэг. Тиймээс загас агнуурын салбарын талаар мэдлэгийг дээшлүүлэх, аялал жуулчлалыг нэмэгдүүлэх урт хугацааны стратегийн хүрээнд хөшөө барьсан гэж орон нутгийн удирдлагууд тайлбарлажээ.
Япон улсад цар тахлын дөрөв дэх давалгаа эхэлж буй энэ цаг үед хөшөө баримал босгох нь цагаа олоогүй шийдвэр гэж иргэд бухимдаж байна.
Эх сурвалж: BBC
Зочин 2021-05-10 202.21.104.194
Японд ч гэсэн ялгаагүй хүмүүс, хүний нийгэм оршиж байгаа учир алдаа оноо байж л таарна. Харин аль ч нийгэмд зөв ёс суртахуун, нийгмийн зөв хэм хэмжээг тогтоосон байх нь хамгийн чухал. Зөв гэдэг нь тухайн улс, үндэстэний нийтээр хүлээн зөвшөөрсөн эерэг итгэл үнэмшилийг хэлнэ. Жнь: Бид нар байгаа учир би байгаа, бид байхгүй бол би байхгүй гэдгийг ухамсарлан, үүнд чиглүүлэн өөрийн үйлдлийг хэрэгжүүлэх
Зочин 2021-05-10 178.165.131.29
Uuu nuguu lag Japans hvrtel tusuvwiin munguur balairch suudag garuud bdag bn shvv
Зочин 2021-05-10 64.119.26.121
manaikhanaas dutakh wm alga
Зочин 2021-05-10 166.205.218.36
Нишо хотын ХЭНТИЙ дүүрэг юм байх даа
Зочин 2021-05-10 166.205.218.36
Ното хотын…..
Зочин 2021-05-10 103.10.23.171
Хөшөө барих бас халдвартай юм бна манайхаас японд халдсан бөлгөө
Зочин 2021-05-10 202.55.188.40
Монголд бол шавар тагз бариа биздээ
Зочин 2021-05-10 100.15.102.120
Монгол даргатай юм байх даа.Эсвэл Оюук,Хүүк 2 оос патент хулгайлсан байх.ккк
Зочин 2021-05-10 202.126.89.138
Манайд бас оюук хүүк гээд МАНгарууд баахан хөшөө бариад
Ганбат 2021-05-10 66.181.161.43
японд бас ийм баларсан алдаа гаргах дарга олддог байх нь ккк