Японы баруун эргийн Ишикава мужийн Ното хотын удирдлагууд цар тахалтай тэмцэх сангийн мөнгөөр аварга том наймаалжны хөшөө барьсан нь ихээхэн шүүмжлэл дагуулж байна. Засгийн газраас Covid-19 цар тахалтай тэмцэх, цар тахлын үед эдийн засаг, иргэдээ дэмжихэд зориулж тус хотод 800 сая иен буюу 7.3 сая ам.долларыг төсөвлөжээ.
Гэтэл тус хотын удирдлагууд 30 сая иенээр нь далайн эрэг дээр есөн метр урт, дөрвөн метр өндөр аварга наймаалжны хөшөө барьсан байна.
Ното хот нь загас агнуурын томоохон бүс нуагт тооцогддог бөгөөд хөшөөнд дүрсэлсэн наймаалж нь тус нутгийн уламжлалт хоол хүнсний нэг. Тиймээс загас агнуурын салбарын талаар мэдлэгийг дээшлүүлэх, аялал жуулчлалыг нэмэгдүүлэх урт хугацааны стратегийн хүрээнд хөшөө барьсан гэж орон нутгийн удирдлагууд тайлбарлажээ.
Япон улсад цар тахлын дөрөв дэх давалгаа эхэлж буй энэ цаг үед хөшөө баримал босгох нь цагаа олоогүй шийдвэр гэж иргэд бухимдаж байна.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ