686,494 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2021.05.10-нд нийтлэгдсэн

686,494 ширхэг хувьцаа арилжжээ

2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр энгийн арилжаагаар 36 хувьцаат компанийн 220,688,177 төгрөгийн үнийн дүн бүхий 686,494 ширхэг хувьцаа арилжигдсанаас 16 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 17 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Булган ундрага" ХК (BUN+14.96%) болон "Монголын цахилгаан холбоо" ХК (MCH +11.22%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол алт" ХК (ERS -14.52%) болон "Э-Транс ложистикс" ХК (ETR -7.50%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 99,618 ширхэг нэгж эрхийг нийт 28,380,448 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 41 ширхэг үнэт цаасыг 4,141,000 төгрөгөөр арилжаалсан байна.

ТOP-20 индекс 0.71 хувиар буурч, 36792.12 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,725,469,545,540 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж