Хөрсний ус, халиа үүсдэг хэсэг дээр үерийн далан барина

Хуучирсан мэдээ: 2021.05.10-нд нийтлэгдсэн

Хөрсний ус, халиа үүсдэг хэсэг дээр үерийн далан барина

Хөрсний ус, халиа үүсдэг хэсэг дээр үерийн далан барина
Сонгинохайрхан дүүргийн хэд, хэдэн хорооны нутаг дэвсгэрт хөрсний ус их хэмжээгээр гарч, гуу жалга, судаг шуудуунд хуримтлагдсан цас, мөс хайлж нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усанд автуулан иргэдийн зорчих хөдөлгөөнд хүндрэл үүсгэдэг. Тиймээс Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай дүүргийнхээ гэр хороолол болон орон сууцны хорооллын иргэдэд тулгамдаж буй нийтлэг асуудлыг шийдвэрлэхийн тулд нийслэлийн Геодези усны барилга, байгууламжийн газрын удирдлагуудыг урьж дүүргийн ажлын хэсгийнхэнтэй хамтарсан уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай “Иргэдэд жил бүр хүндрэл учруулдаг энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд стандартад нийцсэн, чанарын шаардлага хангасан үерийн усны суваг, далан, байгууламжуудыг барих шаардлагатай юм. Тус байгууламжуудыг барих хөрөнгө мөнгийг Улс болон нийслэлийн төсөвт суулгах хэрэгтэй” байгааг нийслэлийн Геодези усны барилга, байгууламжийн дарга Л.Ариунтуяад уламжиллаа. Цаашид хамтарсан баг дүүргийн хөрсний ус, халиа дошин гарсан хэсгүүдээр явж төлөвлөгөө боловсруулан хөрөнгө мөнгийг шийдвэрлүүлэхээр боллоо.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж