Хүний амь хохироосон эмэгтэйг саатуулан шалгаж байна | News.MN

Хүний амь хохироосон эмэгтэйг саатуулан шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2010.03.15-нд нийтлэгдсэн

Хүний амь хохироосон эмэгтэйг саатуулан шалгаж байна

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд  гэртээ амарч байсан эмэгтэйг гэр хашаатай нь машинаар дайрч амь насыг нь хохироосон ноцтой хэрэг гарсан. Ослыг 20 настай Б гэх эмэгтэй үйлдсэн талаар өмнө нь мэдээлж байсан. Гэмт хэрэг үйлдсэн эмэгтэйг хориогүй, батлан даалтанд гадуур шалгаж буй тухай мэдээлэл үнэн эсэхийг Замын цагдаагийн газрын Эрүүгийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Д.Чинзоригоос тодруулахад “Тухайн хэрэг гарсан өдрөөс хойш жолооч эмэгтэйг Ганцхудагт саатуулан шалгаж байна. Батлан даалтанд гаргаж,гадуур шалгаагүй” гэв.   
 Х.Хангал

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж