Навальныйн талаар худал мэдээлсэн эмч сураггүй болжээ

Хуучирсан мэдээ: 2021.05.10-нд нийтлэгдсэн

Навальныйн талаар худал мэдээлсэн эмч сураггүй болжээ

Навальныйн талаар худал мэдээлсэн эмч сураггүй болжээ

ОХУ-ын сөрөг хүчний төлөөлөгч Алексей Навальныйг хордоогүй, нойр булчирхайн өвчнөөсөө болж ухаангүй болсон хэмээн худал мэдээлснээрээ олны анхаарлын төвд орсон эмч Александер Мураховский намагтай ойд алга болсон талаар Оросын мэдээллийн хэрэгсэл мэдээлжээ. Зарим сувгаар эмчийн хамгийн сүүлд харагдсан газрын зүгт хоёр ч баавгай явж байгаа нь харагдсан тул золгүй явдал тохиолдсон байж болзошгүй хэмээн мэдээлж байгаа аж.

Ерөнхийлөгч Владимир Путинг хүчтэй эсэргүүцэн шүүмжлэгч Навальныйд тохиолдсон явдлыг хэн нэгний санаатай хорлол биш хэмээн мэдэгдсэнээсээ хэдэн өдрийн дараа Омск мужийн эрүүл мэндийн сайдаар өргөмжлөгдсөн юм. Тэрбээр тавдугаар сарын 7-нд дөрвөн дугуйтаар ан хийх гэж ойд орсноосоо хойш сураггүй алга болжээ. Хамт анд явсан нөхөд нь түүний дөрвөн дугуйтын хойд хоёр дугуй нь шаварт суусан учир цааш алхаж явахаас аргагүй болсныг гэрчилжээ.

Удалгүй Мураховский анчдын нэгэнтэй нь богино холбоогоор ярьсан ч удалгүй хариу өгөхөө больж, нөхөд нь түүнийг өдөржин хайсан ч ололгүй цагдаад мэдэгдсэн байна. Улмаар 65 хүний бүрэлдэхүүнтэй эрэн хайх баг уулыг самнаж байгаа ч Мураховский олдоогүй хэвээр байгаа аж. Цагдаа нарын мэдээлж байгаагаар тус ойд баавгай элбэг байдаг нь эл хэрэгтэй холбоотой байж магадгүй гэнэ.

Өнгөрсөн оны наймдугаар сард Навальный Томскоос Москва хүртэл нисч байхдаа ухаан алдаж, комад орсон билээ. Тухайн үед Мураховский түүнийг хордоогүй хэмээн тайлбарлаж, Германд аваачиж эмчлүүлэхийг эсэргүүцэж байсан ч эцэст нь бууж өгсөн. Түүнээс хойш тун удалгүй Мураховский тушаал дэвшиж, мужийн эрүүл мэндийн сайд болсон юм.

Мураховскийгоос гадна Навальныйг ухаангүй болоод Омскийн эмнэлэгт очиход хүлээн авч эмчилгээ хийсэн эмч нар нас барсан байна. Тухайлбал, Навальныйг хордсон хэмээн оношилсон ахлах эмчийн орлогч Сергей Максимишин өнгөрсөн оны арванхоёрдугаар сард зүрхний шигдээсээр нас барсан бол мөн Рустам Агишев эмч энэ оны гуравдугаар сард тархинд нь цус харваснаас болж өөд болсон гэнэ.

Эх сурвалж: DAILYBEAST

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ГайхмаарГайхмаар
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж