Шилдэг татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгжүүдийг зарлалаа

Хуучирсан мэдээ: 2021.05.10-нд нийтлэгдсэн

Шилдэг татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгжүүдийг зарлалаа

Шилдэг татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгжүүдийг зарлалаа

Монголын татварын албанаас жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт “Татвар төлөгчдийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Татварын Ерөнхий газраас өнөөдөр /2021.05.10/ цар тахлын үед Монгол Улсын Үндсэн хуульд заасан татвар төлөх үүргээ нэр төртэй биелүүлж, улс орон нутгийн хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэг татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгжүүдийг шалгаруулснаа зарласан юм.

Монголын Татварын алба татвар бүрдүүлэх үндсэн үүргийнхээ хүрээнд нийт 5.4 их наяд төгрөгийн төсвийн орлогыг бүрдүүлсэн байна. Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал “Татварын алба нийт төсвийн орлогын 52 хувийг бүрдүүлдэг. Өнгөрсөн онд 5.6 их наядын төсвийн орлого бүрдүүлэх төлөвлөгөөтэй ажилласан.

Эдийн засгийн үйл ажиллагааны салбаруудад ААН, байгуулагуудыг ангилж үздэг. Үүнээс үзэхэд уул, уурхай олборлолтын салбар өсөлттэй байна. Барилгын салбар нийт дүнгээрээ хэвийн байна гэсэн дүн мэдээ бий. Харин санхүүгийн болон даатгалын салбарууд татварын дүнгээр өсөлттэй гарсан. Өсөлттэй явж байгаа салбар дээр тулгуурлаж төсвийн орлого бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа. Хямралд өртсөн салбаруудад цар тахлын үед гарсан хууль тогтоомжийн дагуу холбогдох татварын хөнгөлөлтүүдийг үзүүлсэн.

Сүүлийн үед телевиз, цахим сүлжээнд хонжвортой сугалаа явуулж байна. Хонжворт сугалаа нь аж ахуйн нэгжийн тухай хуулийн дагуу холбогдох баримт материал бүрдүүлж, зөвшөөрөл авсны үндсэн дээр үйл ажиллагаа явуулах ёстой. Зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүдийн орлогын 40 хувиа Татварын албанд тайлагнах ёстой байдаг. Одоогоор зөвшөөрөлгүй сугалаа явуулж буй 26 орчим иргэн, ААН байна. Тухайн иргэн, ААН-үүдийн талаар цагдаагийн байгууллагад мэдэгдсэн” гэлээ.

Түүнчлэн татвар төлөгч ААН, байгууллагуудаа хамгийн хамгийн номинациар нийт 30 ААН шалгаруулсан аж. Ингэхдээ хамгийн их татвар төлсөн, хамгийн ашигтай ажилласан болон ажлын байраа хамгийн сайн хадгалсан татвар төлөгч байгууллагуудыг шалгаруулжээ. Тухайлбал, цар тахлын үед ажлын байраа хамгийн сайн хадгалсан 10 ААН, байгууллагад "Таван-Толгой түлш" ХХК, "Мобиком" ХХК, "Юнител" ХХК, "Номинхолдинг" ХХК тэргүүтэй 10 компани шалгарчээ. Мөн 2020 оны шилдэг татвар төлөгч 10 иргэнийг шалгаруулсан байна. Эдгээр иргэд нь 15.1 тэрбум төгрөгийн татварыг улсад төлсөн аж.

Татварын багц хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор татвар төлөгч ААН, байгууллагуудыг том, дунд, жижиг, бичил гэсэн сегмэнтэд хуваан, тохирсон татварын үйлчилгээг үзүүлэх эрх зүйн орчин бүрдсэн болохыг Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал онцоллоо. Татварын алба тухайн сегмент бүрээс хамгийн их татвар төлсөн таван ААН, байгуулагыг шалгаруулсан байна. Үүнд:

Том сегмент:

  • “Skynetworks” ХХК
  • “Монгол шуудан” ХХК
  • “Niseech” ХХК
  • “Admon print” ХХК
  • МТЧ ХХК

Дунд сегмент:

  • Барилга архитектур корпораци ХХК
  • “Интерактив Би Ай” ХХК
  • “Термотек” ХХК
  • “Есөн од фууд” интернэйшнл
  • Монголын уламжлалт ЭСТ манба дацан

Жижиг сегмент:

  • Энержи-инпайр
  • Ди би ай эс
  • Ариусгал трейд ХХК
  • Сод хан трейвл компани
  • “Гермес центр” компани

Бичил сегмент:

  • Лимон фарм
  • Аргамжинцэцэг
  • ЭЗХ трейд
  • Баянсуудал шүтээн
  • Дадалбуудай

Ц.ЯНЖИНДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж