АНУ-ын тэрбумтан, сансрын технологийн “SpaceX”, цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компаниудыг үүсгэн байгуулагч Элон Маск алдарт "Saturday Night Live" (SNL) шоунд оролцжээ. Тэрбээр энэ үеэр өөрийгөө Аспергерийн хам шинжтэй гэдгээ зарласан байна.
Өдгөө 49 настай Элон “Би бусадтай харилцахдаа ярианы өнгөө тэр бүр хянаж чаддаггүй. Ингээд л бөөн инээд, наргиан болдог. Би заримдаа хачирхалтай, үл ойлгогдох зүйлсийг ярьж, цахим сүлжээндээ нийтэлдэг. Миний тархи тухайн үед тэгж ажилладаг. Би энэ шоуг хөтөлж буй Аспергерийн хам шинжтэй анхны хүн болж байна” хэмээн ярьжээ.
Аспергерийн хам шинжтэй хүмүүс хүрээлэн буй орчноо танин мэдэрч, үнэлэлт дүгнэлт өгөх, хүмүүстэй харилцах чадварын тал дээр бэрхшээлтэй байдаг. Өөрөөр хэлбэл, жирийн хүмүүсийн амархан ойлголцдог хоорондоо харилцах харилцаа, хүний сэтгэл зүйн байдал, үг ярианд үнэлэлт дүгнэлт өгөх, хоолойны өнгө, биеийн хэл зэргийг ойлгол чадвар сул байдаг байна. Аспергерийн хам шинжийг аутизмын нэг хэлбэр ч гэж үздэг ба аутизмыг бодвол хэл яриа болон оюун ухааны хөгжил хэвийн байдаг аж.
Зочин 2021-05-10 202.9.46.237
Сод ухаантнууд дотор жирийн хүн 1 ширхэг ч байхгүй.
Зочин 2021-05-10 156.146.59.43
Монголчууд ташраараа мэдрэлийн өвчтэй. Баахан хүүхэд төрүүлдэг. Бүгд мэдрэл муутай. Эрчүүд нь архичин, хүүхдүүд нь байнга гүйдэг хэт хөдөлгөөнших аутизмтай. Тэгсэн хирнээ өвингүй цоо эрүүл хүмүүс болж жүжиглэх дуртай. Өвчинөө гаж донгоо нуудаг.
Зочин 2021-05-10 139.5.217.24
чи өөрөө муулж байгааг харахад бас мэдрэлтэй өвчтэй
Зочин 2021-05-10 66.181.178.67
Шүүмж хүлээгээд авчихдаггүй чи ч гэсэн солиорлын хам шинжтэй.
Зочин 2021-05-10 150.129.143.48
Манай монголчууд маш олон нийгэмшээгэй эмгэгтээ харамсалтай н түүнийгээ хүлээн зөвшөөрдгүй
Зочин 2021-05-10 59.153.87.251
Нийгэмшээгүйг эмгэг гэж үздэг чиний хам шинжийг юу гэж нэрлэдэгийг үнэндээ мэдэхгүй юм
Зочин 2021-05-10 59.153.87.251
Дээрхи мал Монгол биш эсвэл солиорсон