Хүүхдийн баяр хоёр дахь жилдээ тэмдэглэхгүй

Хуучирсан мэдээ: 2021.05.10-нд нийтлэгдсэн

Хүүхдийн баяр хоёр дахь жилдээ тэмдэглэхгүй

Хүүхдийн баяр хоёр дахь жилдээ тэмдэглэхгүй

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг жил бүрийн зургадугаар сарын 1-нд бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жил цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан удахгүй тохиох  хүүхдийн баярыг тэмдэглэхгүй, арга хэмжээ зохион байгуулахгүй байх чиглэлийг  нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар үүрэг болголоо.

Тэрбээр Улсын онцгой комиссын дэргэдэх эрдэмтдийн зөвлөмжид үндэслэн “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг улсын хэмжээнд нийтээр тэмдэглэхгүй байх” шийдвэрийг нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр танилцуулсан юм.

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, хотын дарга Д.Сумъяабазар нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын үйл ажиллагааг эрчимжүүлж, нутгийн захиргааны байгууллагууд ажилтан, албан хаагчдаа дархлаажуулалтад бүрэн хамруулж ажиллахыг үүрэг болгов. Мөн нийтийн тээврийн үйлчилгээг тусгай горимд шилжүүлсэнтэй холбогдуулж зорчигчдыг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлж, автобусанд тогтмол ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэнд даалгажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж