Дэлхийн хамгийн баян гэр бүлүүдийн нэг байсан Билл, Мелинда Гейтс нарын салалтын талаар шинэ мэдээллүүд ар араасаа цувран гарч, олны чихийг сортойлгосоор байгаа билээ.
Тэд 27 жил ханилсан, гурван хүүхэдтэй, 49.8 тэрбум ам.долларын хөрөнгөтэй сайн үйлсийн сан хамтран удирддаг. Билл, Мелинда Гейтс нар салж байгаагаа өнгөрсөн долоо хоногт албан ёсоор зарласан юм. Тэдний салах болсон гол шалтгаан одоо хэр нь тодорхой биш хэдий ч эх сурвалжууд олон шинэ мэдээлэл цахим орчинд дэлгэсээр байна.
Жишээлбэл, тэдний танил нэгэн эх сурвалж “Тэд салах шийдвэрээ гаргасан ч олонд зарлахаасаа өмнө бага охин Фибигээ насанд хүрч, ахлах сургуулиа төгсөхийг хүлээж байсан” хэмээн ярьжээ.
Албан ёсоор зарлахдаа Билл, Мелинда Гейтс нар “Бид харилцааныхаа талаар маш их зүйл бодож, удаан ажигласны эцэст энэ шийдвэрийг гаргалаа. Өнгөрсөн 27 жилийн хугацаанд бид гайхалтай гурван хүүхэд өсгөн хүмүүжүүлж, дэлхийн өнцөг булан бүрт хүн бүр эрүүл, үр бүтээлтэй амьдрах боломж, суурийг тавьлаа” хэмээн ярьсан юм.
Энэ бүхнээс гадна зарим эх сурвалжууд Билл Гейтсийн 1997 онд телевизэд өгсөн ярилцлагадаа дурдаж байсан яриаг нэхэн санаж, салалтад нөлөөлсөн нэг хүчин зүйл байж болзошгүй хэмээн ярилцах болжээ. Тухайлбал, Билл Гейтс тухайн үед жил бүр нэг долоо хоногийн амралтын өдрөөр өмнөх найз бүсгүйнхээ далайн эргийн байшинд очиж амардаг, үүнийгээ Мелиндад зөвшөөрүүлсэн талаараа ярьж байжээ.
Эх сурвалж: INSIDER
Зочин 2021-05-10 178.165.131.29
Yaachij bodson durtai bhgvi oilgomjtoi. Huuchin nz hvvhenee ged bhad hen ch durtai bhgvi , erchvvd iim bj bolohgvieee
Монгол хүн. 2021-05-10 103.10.21.30
Bill&Melinda Gates нийт 150тэрбум хөрөнгөнийхөө 99.96% сайн санааны үйлсэд гэрээслэн үлдээсэн.Энэ хүмүүсийн хувьд хэмжээгүй их ашиг, татварын хөнгөлөлт гэдэг огт ач холбогдол утга байхгүй бсон.Gates-хэн хүүхэд бүртээ 10сая $ гэрээсэлсэн бдаг.Gates-хэн мөнхийн бус энэ хорвоод өөрийн төрөлдөө сайн сайханыг үлдээх нь жинхэнэ өв гэдгийг мэддэг учраас ийнхүү гэрээслэж байгааг зарим нэг эргүү Монгол орос хятад хүмүүс огт ойлгохгүй.
Монгол хүн. 2021-05-10 103.10.21.30
Bill &Melinda Gates 150тэрбум$-н хөрөнгөнийхөө 99.96% -г сайн санааны үйлсэд гэрээслэн үлдээсэн юм.Хүүхэд тус бүртээ 10сая $-г өвлүүлж байгаа.Энэ гэрээслэл нь маш тодорхой бөгөөд ойлгомжтойгоор хийгдсэн.Энэ хүмүүст хэт их ашиг орлого, татварын асуудал энэ тэр бол ямарч утга байхгүй.Энийг ойлгоход зарим Монголчуудын ба оросуудын, хятадуудын ухаан хүрэхгүй.Bill амьдрал мөнх бус төгсгөлтөй бөгөөд сайхан төгсгөл нь өөрийн төрөлдөө буюу ХҮН ТӨРӨЛХӨТӨНД үлдээж буй хамгийн сайн өв гэдгийг мэддэг хүн.
Зочин 2021-05-10 64.119.24.102
Эр хүн эмээлээ даахаа больсон ч эмэгтэй хүн бодож л явдаг гэж үнэн ажээ.үхэхээсээ өмнө соотолздог өвгөчүүл хаа газар байж л байх юм даа хөөрхий
Зочин 2021-05-10 202.9.46.237
Угаасаа ойлгомжтой бсан. Охиноо 18 биш 19 бүтэн хүргээл гэрлэлтээ цуцлууллаа. Хөдөөний их уйтгартай хүүхэн бсан
Зочин 2021-05-10 202.55.188.94
Билл Гэйтсийн дэргэд бол царайлаг л байсан даа. Хэхэ.
Зочин 2021-05-10 202.179.24.61
Хөгширчөөд хайчих нь вэ? Мөнгөө алдах гээ юу? Хүн дурлаад баймаар царай ч биш л байна даа.
Зочин 2021-05-10 69.136.177.11
zarim huuhnuuded bol: Tsarai muut+zuzaan turiivch="Hanhuu"
Зочин 2021-05-10 192.82.67.2
Ухаантай хүмүүсээ гэж…