Голомт банкнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Судлаач оюутны хөтөлбөр”-ийн бүртгэл эхэллээ. 17 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулагдаж буй INTERNSHIP-2k21 хөтөлбөрт мэргэжлийн ур чадвараа нэмэгдүүлэх, сурч хөгжих хүсэл эрмэлзэлтэй оюутан залуус та бүхнийг Голомт банкны чадварлаг хамт олонтой нэгдэхийг урьж байна.
Голомт банкны судлаач оюутан болсноор дараах давуу талтай
- Монгол Улсын шилдэг банкнуудын нэг Голомт банканд мэргэжлийн цалинтай дадлага хийх;
- Мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн сургалтад хамрагдах;
- Мэргэжил болон карьерийн зөвлөгөө авах;
- Голомт банкны нэрэмжит тэтгэлэгт оюутнаар шалгарах;
- Чадварлаг хамт олонтой нөхөрлөж, тэднээс суралцах боломжтой.
Тавигдах шаардлага:
- Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 3, 4-р түвшний оюутан байх
- Голч дүн 3.0 ба түүнээс дээш байх
Бүртгэлийн хугацаа: 2021.05.10 – 2021.05.21 хүртэл явагдана.
Та student.golomtbank.com вэбсайтаар орж онлайнаар анкетаа бөглөн ирүүлээрэй.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 99242994
Танд амжилт хүсье!
Холбоотой мэдээ