Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд ойгоор бүрхэгдсэн талбайг 8.6 хувьд хүргэхээр тусгасан. Ойжуулалтын хүрээнд хийгдэх ажлуудаас онцлон дурьдвал ойн түймрээс хамгаалах ажлыг сайжруулах, нэг удаагийн түймэрт өртөх талбайн хэмжээг 20 хувиар бууруулах, 120 мянган га талбайд ойн арчилгаа, цэвэрлэгээ хийх, 32 мянган га талбайг зориудаар ойжуулахаар төлөвлөжээ.
Улаанбаатар хотын хэмжээнд “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн хүрээнд нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээр Байгаль орчин аялал жуулчлалын сайдын санаачлагаар “Өрх бүр хашаандаа мод тарья” аяныг өрнүүлээд байна. Энэ хүрээнд нийслэлийн 6 дүүргийн 100 хороонд 25000 ширхэг тарьц, суулгацыг тарьж ургуулах ажлыг Нийслэлийн засаг даргын тамгын газартай хамтаран зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Айл бүр хашаандаа мод тарьсанаар агаар, хөрсний бохирдлыг бууруулж, дуу чимээг багасгах, экологийн боловсролыг дээшлүүлэх зэрэг олон давуу талтай бөгөөд иргэд эрүүл, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхэд эерэгээр нөлөөлөх юм.
Аяны хүрээнд 25,000 айл, өрхийн хашаанд 14 төрлийн мод тарьж, тус бүрийг нь гэрчилгээтэй болгохын зэрэгцээ ургалт, арчилгаанаас хамааруулж тухайн өрхийг урамшуулах эрх зүйн орчныг бүрдүүлээд байна.
Zochin 2021-05-10 66.181.161.89
Hudlaa helehee bolino uu.horoogoor yamarch mod ireegvi bna
Ургасан Мод Хаа Байна ??? ГҮЙЦЭТГЭЛ !!!! 2021-05-10 202.126.89.140
ЕР НЬ АЛЬ Ч УЛСАД АЛЬ Ч ТҮҮХЭНД МОД; ТАРИА БУДАА: НОГОО ТАРИХ ЧИНЬ УГААС Л АРД ТҮМНИЙ ҮНДСЭН АЖИЛ ҮҮРЭГ БАЙСААР ИРСЭН !!! ТӨР ЗАСАГ ИНГЭЖ МОД ТАРИХ НЭРЭЭР ТӨСӨВИЙН МӨНГӨӨР ТОГЛОХОО БОЛЬЧООСОЙ !!! ӨНГӨРСӨН 20 ЖИЛИЙН ТУРШ МОД ТАРИЛАА ХАА БАЙНА ТЭР ОЙ МОД ЧИНЬ ???? ӨНГӨРСӨН ЖИЛИЙН МОДНЫ ГҮЙЦЭТГЭЛ ШАЛГАЯ ?????
Зочин 2021-05-10 202.55.188.99
Мэдээлэлээ бүрэн гүйцэт боловсруулж задаргаатай оруулж бүрэн мэдээлэл иргэдэд өгч сур….ихэнх мэдээ нь зүгээр л хов жив эсвэл дам яриа шиг юм байх юм.
Зочин 2021-05-10 66.181.161.108
Зуслангийн хашаандаа мод таримаар л байх юм. Гэтэл тарьц суулгац олдоц муутай байнаа!!! Xувийн ганц нэг компанийн тарьц суулгац нь аймаар үнэтэй юм!!! Төр засаг үүнд анхаармаар байна шүү!!! Хий хоосон төлөвлөгөө мөрөөдөл, гоё сайхан үгээр цатгаад бодит байдал өөрчлөгдөхгүй шүү дээ!!!
Зочин 2021-05-10 202.179.24.61
Дарханы эрдэм шинжилгээний хүрээлэнгээс ав. Тэднийх хямд 3500-15000 төгрөг. Захиалаад ав, Өмнөговийхон авсан байна.
Зочин 2021-05-10 192.82.73.6
Модоо хаанаас авах вэ нэг өрхөд хэдийг өгөх вэ