Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн М.Чулуун-Эрдэнэ Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга нарын хууль бус үйл ажиллагааны талаар өнөөдөр /2021.05.10/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боломжийг дарга нар эрх мэдлээ ашиглан хулгайлж байна. Шилэн дансанд харагдаж буй нээлттэй мэдээллээр 100 сая төгрөгөөр “Соната-8” маркын хуучин машин авсан. Тэргэнцэртэй хүн суугаад явах боломжтой 2015 онд үйлдвэрлэсэн “Старекс” машиныг 150 сая төгрөгөөр худалдан авсан байна. Тэгээд ч зогсохгүй тэр машиныг нь зам засварын үйлчилгээ эрхэлдэг байгууллага нийлүүлсэн. Төсвийн мөнгийг ийнхүү үр ашиггүй зарж, удаа дараа хууль бус үйлдэл хийж байхад тухайн үед алба хашиж байсан мэргэжилтнүүдэд ажлаас халахаас өөр арга хэмжээ аваагүй.
Үүнээс гадна төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан кейсүүдийг иргэд шилэн дансны мэдээлэл рүү орж харж болно. Нэг ширхэг халуун хэмжигчийг 500 мянган төгрөгөөр авсан жишээ ч байна. Хөгжлийн бэрхшээлтэй тэр дундаа харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан тусгай веб сайт хийнэ гэсэн нэрийдлээр 35 сая төгрөгийг зарцуулсан. Өнөөдөр Монголд мэдээллийн сайтыг 3-5 сая төгрөгөөр хийдэг. Гэтэл тэр сайтыг хөгжлийн бэрхшээлтэй иргэн ашиглах боломжгүй байна. Харааны бэрхшээлтэй хүмүүст зориулж мэдээний цэсүүдийг л аудио хэлбэрээр сонсох боломжтойгоос бусдаар мэдээ, мэдээллийг тусгай хэрэгцээт иргэдэд өгөх ямар ч боломжгүй байгаа юм.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд хоёрдугаар сард салбарын хэмжээнд төсөв мөнгө завшсан, албан тушаалаа ашиглах гэж оролдсон хүмүүстэй хатуу тэмцэнэ гэж хэлсэн. Тиймээс энэ асуудлыг шийдэж, эдгээр албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэнэ гэдэгт итгэж байна. Монголоос өөр газар төрийн байгууллагын эрх мэдлийг ийм бусармаг аргаар ашигладаг үйл явдал байхгүй байх. Би яам болоод холбогдох хүмүүст 108 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлж хандаад хариу өгөөгүй учраас өнөөдөр мэдээлэл хийж байна. Хэрэв цаашид холбогдох арга хэмжээг шуурхай авахгүй бол өлсгөлөн зарлана” гэлээ.
Тус хэргийг хянан шалгах ажлын хэсгийн гишүүн ХНХЯ-ны мэргэжилтэн Г.МӨНХГЭРЭЛ:
-Иргэний гаргасан гомдлын дагуу ХНХЯ-наас ажлын хэсэг байгуулж, хяналт шалгалтын ажлыг зохион явуулсан. М.Чулуун-эрдэнэ иргэний өгсөн зарим мэдээллийн дагуу хуулийн хяналтын байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа хийж байна. Нэг ширхэг халуун хэмжигчийг 500 мянган төгрөгөөр авсан зөрчил илэрсэн нь батлагдсан. Бидний хувьд тухайн үед арга хэмжээ авах боломж байгаагүй. Хуучин ажиллаж байсан мэргэжилтнүүд ажлаасаа гарсан. Дараагийн зөрчил болох “Соната-8” автомашиныг худалдан авсан талаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Иргэнд дүгнэлтийг танилцуулж, холбогдох хүмүүс асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар мэдээлнэ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дунд зарласан уралдааны шагналт байранд өгөх шагнал болох нэг компьютерийг өгөөгүй нь үнэн. Учир нь тухайн үед дөрвөн ангилал тус бүрт нэг хүн шалгарч, компьютер өгөх байсан ч ивээн тэтгэгчийн зүгээс нэг хүүхдийн шагналыг л өгсөн. Тиймээс агуулахад хадгалагдаж байсан” гэдэг тайлбар мэдээллийг өглөө.










С.УНДАРМАА
Гэрэл зургийг Д.ГАНБҮЖИН
Тунгаа 2021-05-10 202.126.90.150
Энэ чулуун эрдэнэ чинь аймаар шантаажчин гар өөрөө их но той давхар шалга
Зочин 2021-05-10 103.10.23.171
Илчилж чаддаг хүн байгаа нь овоодоо шалгавал зөндөө байгаа шалгадаг газар өөрсдөө авилга авчдаг блхр илрэхгүй бна
Зочин 2021-05-10 139.5.216.131
Дарга нь Тамир гээд Ж.Мөнхбатыг генсек байхад үүдэнд нь манаач хийдэг байсан гар
мөн биздээ.
Зочин 2021-05-10 66.181.161.108
Сонгуульд ялсан намын дарга нар сонгуулийн сурталчилгаанд дагаж гүйсэн хүмүүсээ дараа нь төрийн албан тушаалаар шагнадаг гайтай зуршил (Н.Энхбаяр автор нь) сүүлийн 20 гаруй жил бүр урхагшаад Төрийн биемахбодид сорви болоод "эдгэчихжээ"!!!! Тийм замаар төрд орсон зольбин юмнууд төсвийн мөнгийг ийнхүү шамшигдуулж байгаа юм шүү дээ!!! Эцсийн дүндээ гол буруутан нь тухайн намын ДАРГА шүү!!!
unenhuu 2021-05-10 192.82.72.35
jil bolgon udiid ingejil baidag
Зочин 2021-05-10 120.142.31.236
neg tom luivar hiicheed ajlaasaa garchuul heregsehgui ym bna tee
Үзэн ядагч 2021-05-10 64.119.27.148
Идсэн уусан хулгайчууд өөрсдөө тахир дутуу болог ээ
Зочин 2021-05-10 124.158.97.76
АТГ Хөгжлийн бэрхшээлтй иргэдийн мөнгийг луйвардсан нөхдүүдийг яагаад шалгахгүй байнаа? Завшсан мөнгийг нь луйварчдаар эргэн төлүүлэх хэрэгтэй. АТГ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө санаа зовохгүй байна шүү.
Зочин 2021-05-10 124.158.97.76
ЗГ ХБИ – д зориулсан мөнгийг луйвардаж идэж уухаа болиочээ. Ичмээр юмаа. Энэ Чулуунэрдэнэ гэдэг залуу чинь олон удаа Төрийн хариуцлагагүйн улмаас хохирч байгаа гэнэ. Тэр цэргийн албаа хаагаад нутаг буцах замдаа осолд орж тахир дутуу болсон гэнэ. Тэр цэргийн машины жолоог булааж жолоодож яваад осолд оруулсан офицер нь ямар ч ял хүлээгээгүй, улмаар хурандаа болтлоо дэвшсэн гэнэ. Ингээд Чулуунэрдэнэ шударга бусын эсрэг тэмцэхээр шийджээ. Бүх ХБИ -д дэмжих ёстой.
уншигч 2021-05-10 66.181.161.83
тэр хүн ажлаас гарсан ч хариуцлага тооцох систем байхгүй гэжүү
Зочин 2021-05-10 122.201.31.156
Ардын намд яг ажил хийе гэсэн сэтгэлтэй дарга байгаа юм уу?
Ил гарга 2021-05-10 103.212.119.183
Заа даа баригдаж азаартсан нь л энэ байх дөө. Ухвал зөндөө байгаа
Зочин 2021-05-10 66.181.181.180
АТГ нэг хүний мэдэлд очно гэдэг ийм аюултай. Хөл толгойгүй авилга одоо дууслаа Монгол минь!!!!
Зочин 2021-05-10 64.119.18.168
энэ хэтэрч байна шүү.Энэ бүхэн ингээд дарагдаад өнгөрөөд байх уу?ИНЕГ-н хэрэг юу болсон?энэ бүх хулгай луйврын эздийг олж хатуухан хариуцлага тооцмоор байх юм.Төрийн албан хаагч шүүх,хуулийн байгууллага,албан тушаалтнууд нь чаддаггүй юм бол түмэн олон монголчуудад нь нэр усыг нь зарлаад олон нийтэд мэдээлчихээч ядаж л хулгайчаараа дуудуулаад нэг насаараа үе удмаараа хулмалзаж гэлбилзэж яваг
зочин 2021-05-10 202.126.89.151
Арай дэндүү байнаа
zochin 2021-05-10 64.119.20.51
ATG ajlaa xiigeechee. Ene arai xerees xeterch bnaa. Xeden darga nar ni ingeed idej uugaad l baix yum uu. Ajlaas xalagdsan geed yal zemgui ongorood baidag bolchixson yum uu xaashaa yum. 500 myangyn xaluun xemjigch 100 say Sonata-8 yu ve 150 say Stareeks masnin