Эрүүл мэндийн яамнаас Covid-19 халдварын нөхцөл байдлын талаар ээлжит /2021.05.10/ мэдээлэл хийлээ.
ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна
Posted by News.mn on Sunday, May 9, 2021
Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд Covid-19 халдварын 639 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 45459 боллоо. Үүнийг задалбал, дотоодод 630 халдвар бүртгэгдсэн бол эмч эмнэлгийн есөн ажилтан халдварт өртжээ. Улаанбаатарт Covid-19 халдварын 593 , орон нутагт 37 тохиолдол бүртгэгдсэн байна.
Өчигдөр 1287 хүн эмнэлгийн болон гэрийн хяналтаас эдгэж гарсан байна. Тодруулбал, 433 хүн эмнэлгээс гарсан бол 850 хүн гэрийн хяналтаас гарч бүрэн эдгэжээ. Мөн сүүлийн 24 цагт найман хүн Covid-19 халдварын улмаас нас барсан байна. Тодруулбал,
- Дөрөвдүгээр сарын 15-нд онош нь батлагдсан 71 настай эмэгтэй хэвтэн эмчлүүлж байсан
- Дөрөвдүгээр сарын 12-нд онош нь батлагдсан 78 настай эрэгтэй /Гадаадаас зөөвөрлөгдсөн, дөрөвдүгээр сарын 10-нд Турк улсаас ирж хэвтэн эмчлүүлж байсан/
- Дөрөвдүгээр сарын 22-нд онош нь батлагдсан 71 настай эмэгтэй
- Дөрөвдүгээр сарын 23-нд онош нь батлагдсан 81 настай эмэгтэй
- Дөрөвдүгээр сарын 29-нд онош нь батлагдсан 59 настай эрэгтэй
- Тавдугаар сарын 3-нд онош нь батлагдсан 49 настай эрэгтэй
- Тавдугаар сарын 8-нд онош нь батлагдсан 89 настай эмэгтэй
- Дөрөвдүгээр сарын 30-нд онош нь батлагдсан 73 настай эрэгтэй
Нас барсан хүмүүсийн долоо нь Улаанбаатарт Covid-19 халдварын онош нь батлагдаж хэвтэн эмчлүүлж байсан бол нэг тохиолдол нь гадаадаас зөөвөрлөгджээ.
Орон нутагт бүртгэгдсэн Covid-19 халдварын 37 тохиолдлыг аймгаар нь задалбал,
- Дархан-Уул-4
- Орхон-3
- Сэлэнгэ-5
- Төв аймаг-5
- Архангай-1
- Говь-Алтай-6
- Увс-1
- Завхан-3 тохиолдол тус тус бүртгэгджээ.
Өнөөдрийн байдлаар нийт Covid-19 халдварын батлагдсан 4800 хүн хэвтэн эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт 433 хүн гэрийн тусгаарлалтаас эмнэлэгт шилжжээ. Одоогоор батлагдсан тохиолдлуудаас 2642 хүний биеийн байдал хөнгөн байгаа бол хүндэвтэр 1542, хүнд 506, маш хүнд 110 хүн тус тус эмчлүүлж байна. Харин гэрийн хяналтад 4944 хүн эмчлүүлж байна. Мөн 1864 хүний тандалт судалгаа үргэлжилж байна.
ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЦЭГИЙГ ЦӨӨЛЖ 49 БОЛГОЛОО
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 1.590.636 мянган хүн вакцины эхний тунд хамрагджээ. Мөн хоёрдугаар тунд 622.740 мянган хүнийг дархлаажуулаад байна. Өнөөдрөөс вакцинжуулалтын цэгүүдэд өөрчлөлт орж буй талаар УОК-оос мэдээлэл өгөв.
УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү:
-Улсын хэмжээнд вакцинжуулалт эхэлснээс хойш 76.9 хувь нь нэгдүгээр тунд хамрагдсан бол 31.8 хувь нь хоёр дахь тунд хамрагдсан. Өнөөдрөөс эхлэн нийслэлд дархлаажуулалтын цэгүүдийг цөөлж, орон нутагт вакцинжуулалтыг эрчимжүүлэх, цэгүүдийг нэмэх зохион байгуулалт хийж байна. Нийслэлд нийт 114 дархлаажуулалтын цэгийг 49 болгож буурууллаа. Энэ хугацаанд орон нутгийн иргэдийг дархлаажуулахад анхаарч байна. Нийслэлд вакцины нэгдүгээр тунд хамрагдсан иргэд тавдугаар сарын 20-ноос хоёр дахь тунг тариулах хугацаа нь болно. Энэ үед дархлаажуулалтын цэгүүдийг нэмнэ. Хэдийгээр дархлаажуулалтыг эрчимжүүлж, үйлчилгээний байгууллагууд үйл ажиллагаагаа нээсэн ч аюул ард хоцроогүй. Халдвар хамгааллын дэглэмээ мөрдөхгүй бол эргээд халдварын тохиолдол нэмэгдэх эрсдэл үргэлж байна. Мөн хилийн чанадад байгаа иргэдээ татан авах, нэмэлт шаардлагатай вакцинуудыг татан авах ажиллагааг үе шат дараатай үргэлжилнэ.
ДАХИН ХАЛДВАРЫН ТОМ ДАВАЛГАА ДЭГДЭХИЙГ ҮГҮЙСГЭХГҮЙ
ЭМЯ-ны Газрын дарга Л.Энхсайхан:
– Хөл хориог сулруулсан ч Covid-19 халдварын аюул ард хоцроогүй. Хүмүүсийн дийлэнх нь вакцины нэгдүгээр тунд хамрагдсан ч хоёр дахь тунгаас хойш 21 хоногийн дараа дархлаа бүрэн тогтно. Тиймээс вакцины эхний тунг тариуллаа гээд тайвширч болохгүй. Covid-19 халдварт хөдөлмөрийн идэвхтэй 20-50 насныхан илүү өртөж байна. Өвчилсөн хүмүүс ар гэрийнхэндээ халдвар тараах өндөр эрсдэлтэй. Вакцины дараа тайвшрал үүссэнээс бол дахин Covid-19 халдварын том давлагаа үүсэх эрсдэл байгааг хүн бүхэн санах хэрэгтэй. Тиймээс аль болох хүмүүс хоорондоо уулзахгүй, гэртээ хүн урихгүй, айлд зочлохгүй байхыг зөвлөе. Нэг дор 5-6 хүн цуглаж болохгүй. Хэрэв таваас олон хүн уулзаж цугласан тохиолдолд халдвар бүртгэгдлээ гэхэд тухайн голомтыг хумих хугацаа нь хол, бас олон хүн өвчилж нас барж байна. Хамгийн багадаа таван хүн уулзсан бол өвчлөлийн кластер голомтыг богино хугацаанд хаах боломжтой. Хэрэв бид хатуу хөл хорио тогтоогоогүй байсан бол хоногт бүртгэгдэх Covid-19 халдварын тохиолдол 3000 давах байсан. Вакцины хамгаалах урвал дунджаар 80 хувь гэж үзвэл 400 мянган хүн өвчлөх эрсдэл одоо ч байна. Энэ бол том тоо. Энэ хэрээр нас барах эрсдэл өндөр. Ялангуяа хүүхдүүд Covid-19 халдварын эсрэг вакцинд хамрагдаагүй байна.
Тиймээс өвчлөлийн маш том давлагаа болох эрсдэлээс сэргийлж аль болох таваас олон хүн цуглахгүй байх нь чухал. Хэдийгээр Covid-19 халдварын долоо хоногийн хөдөлгөөнт дундажийг харвал хоногт бүртгэгдэх Covid-19 халдварын тохиолдлын тоо буурч байгаа ч маш том халдварын давлагаа дэгдэхийг үгүйсгэхгүй. Тиймээс хүн бүр анхааралтай байх хэрэгтэй. Хоёрдугаар сарын 23-нд хөл хориог сулруулснаар олон хүн нэг дор цугласан, халдвар хамгааллын дэглэм хангалтгүй байсан учраас Covid-19 халдварын тохиолдол эрс нэмэгдсэн. Дахин хатуу хөл хорионы дараа хоногт Covid-19 халдварын 5000 тохиолдол бүртгэгдэх эрсдэл одоо ч байна. Тиймээс хүмүүс дор бүрнээ хичээх шаардлага байна. Ер нь бол нэг хүн халдварт өртөхөд дор хаяж 4-5 хүн өвчлөх эрсдэлтэй. Нэг хүний өвчлөлийн ард нас барах эрсдэл өндөр. Нас баралтыг хувиар нь авч үзвэл 65-аас дээш насны архаг суурь өвчтэй хүмүүс байна. Халдварын улмаас нас барж буй хүмүүс гэр бүлээс халдвар авч байна. Батлагдсан тохиолдлуудыг авч үзвэл гэр бүлийн хүрээнд халдвар 70-80 хувийг эзэлж байгаа юм. Гэртээ маск зүүхгүй тайвшраад байдаг. Гэтэл Covid-19 халдварт өртөж байна. Энэ халдвар ханиад томуунаас ялгаатай. Ханиад томууны дэгдэлт тодорхой хэмжээнд өсч байгаад буурдаг бол Covid-19 халдвар дахин дахин зүсээ хувиргаж, мутацид орж байгаа нь дэлхий дахины асуудал болж байна. Тиймээс Covid-19 халдвараар хэн ч ямар ч насныхан нас барж болно. Бид бүхэн вакцинд хамрагдсанаас хойш 50-60 хоног хатуу дэглэм барьж, Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх боломжтой.
Зочин 2021-05-10 63.78.50.66
ylc
Indim guilagchin mallagch,endexiin- tziig uyndaj zebruulj,xumuusiin xuliig tasdaj,gaduur buxnbaaldaj,xen davregch xuligaich 2021-05-10 63.78.50.66
Xotiin dargad alimaagaas exleed,xuduunii xymyys nyylgej
iim uchyyxen yumaar ylcaa baritsaaldaggyi baixaa,guilagchin,xylgaichidtai xuibaldaj 2021-05-10 63.78.50.66
zailuul XORIG
4 nomeriin abgai, gadnii daranguilagchiin ygeer -iim mongolchuudiin zublul end gaarch, on sat gariin yseg zyruulj 2021-05-10 63.78.50.66
Bolkon deeree her xaysan xylgaichtai- niilj zailuul,gadniixand zasagluulj ajiliig ni byreeselj
gomotoi zobxior ni jinjix4
darxanui,xairtsag abaxgyi gej budlian exellee xol house mongolchuudiin achaag xyazgaarlaj,xiij,+jolooch=gadniixanii 2021-05-10 63.78.50.66
gaiguig ni, gaaliin, x/ byrnee,CO spring gadniixantai yu bolob gej suulgaj
1 2021-05-10 216.38.195.77
2
Зочин 2021-05-10 216.38.195.77
indim-jolooch kbitants zuruulj- boxdarxan nam,bu
1 byal,byrees,xubia bodoj 2021-05-10 216.38.195.77
2
1 2021-05-10 216.38.195.77
t
Зочин 2021-05-10 216.38.195.77
3
1 2021-05-10 216.38.195.77
4
хүннү 2021-05-10 202.179.27.187
Вакцинд эргэлзээ төрөөд байна. Эрүүл мэндийн ажилчид хамгийн түрүүн вакцинд хамрагдсан. Гэтэл тэд маань өвчлөөд эхэллээ. Вакцины үр дүн муу гэсэн үгүү? Уул нь Астра Зеника хийсэн биз дээ.?
зочин 2021-05-10 122.201.31.226
энэ доогуур олон юм хуцаад байгаа оркуудад гэж хэлэхэд, хятадаас ахиухан вакцин нийлүүлсэн тулдаа хүн амаа богино хугацаанд вакцинжуулж хохирол багатай энэ тахлыг даваж байна шүү, вакцингүй байсан бол улс орон хэрхэн сүйрч болох байсныг энэ нас баралт харуулж байна. өвчин хүн амд хавтгай тархсан бол эрүүл мэндийн салбар, эдийн засаг, улс орон бүхлээрээ сүйрэх аюултай байлаа, хятадын ард түмэнд баярлалаа гээд хүн ёсоор талархлаа илэрхийлчий. тэр орос, путин чинь бидэнрүү шүлсээ нулимаад л өнгөрлө
Зочин 2021-05-10 66.181.161.109
Аа
uNSHIGCH 2021-05-10 202.179.24.133
Songuulia bolichihooch. Odoo songuuli hiih geed buuruulna biz dee
зочин 2021-05-10 124.158.83.86
PCR хийхээ зогсоосон байгаа юм уу? илт халуураад бачуураад нус нулмистайгаа холилдоод ирж байгаа нь л энэ 639 үү ?
Irgen 2021-05-10 122.201.31.89
Ahmadudad vaucher, menge olgoltiin daraa beegnerelees evchlel nemegdene shuu .anhaaraltai baigaarai humuusee.
Иргэн 2021-05-10 103.57.94.118
Улаанбаатарын вакцин хүний тоо яг хэд юм бэ ?Яагаад том тоогоор зараад байнаа?
Зочин 2021-05-10 192.82.71.13
Internet uhdag yum bol hed gedgiin haigaad olioch malaa. Tegeed vaccine unegui hiyj baigaa yun zarah? Mal pisdanuud
zochin 2021-05-10 64.119.20.51
Medee unen bol xaldvaryn too 2 daxin buursan bna. Ingeed tsom tsom buuraad baigaasai. Ene baidlaas bolood xumuus bie bienee tanixaa boliloo
Зочин 2021-05-10 182.232.23.230
Heden hund hund shinjilgee hiigeed 600 ilereed baigaa gedgiig medeelehgui bol esvel buurch bgaagaa huviar haruulahgui bol tiim trend haragdahgu bn, shinjilgee hiij bgaa niit humuusiin too bas buuraad bgaa
Зочин 2021-05-10 66.181.161.109
Яг үнэн. Хэдэн хүн шинжилгээнд хамрагдаж байгааг тодорхой болгоочээ.
Зочин 2021-05-10 64.119.17.162
Өдөр бүл хэлж байгаа ш дээ
Зочин 2021-05-10 43.242.242.114
Гэрээо байгааг яаж тогтоогоод эдгэрсэн эмчилэгдсэн гээд байгаа юм болоо
Иргэн 2021-05-10 43.228.131.194
Хэдэн хүнээс шинжилгээ авсан бэ?
Зочин 2021-05-10 66.181.161.108
Хэрэв энэ тоо мэдээ бодит үнэнийг илтгэж чадаж байгаа бол маш сайн байна шдээ!!! Ашгүй дээ!!!
Зочин 2021-05-10 150.129.143.254
Эмнэлгийн ажилтан ковид туслаа гэдэг чинь вакцин муу үйлчилж байна гэсэн үг биздээ. Хамгийн түрүүнд эд нарт вакцин хийгээ биздээ.
номун 2021-05-10 43.228.129.4
Буурч байна шүү, ашгүй дээ, сайхан мэдээ байна. Одоо нас баралтгүй болбол болоод явчих байна.
Хөрш ОХУ маань Ялалтын баяраа МАСКГҮЙ тэмдэглэж Дэлхийд ГАЙХУУЛАВ. 2021-05-10 103.26.193.118
Хөрш ОХУ маань Ялалтын баяраа МАСКГҮЙ тэмдэглэж Спутник ВИ вакцинаа Дэлхийд ГАЙХУУЛАВ.
Зочин 2021-05-10 66.181.188.179
АМЧ НАР ЯАГААД ӨВДӨХ НЬ ИХСЭЭД БАЙНАА?
Зочин 2021-05-10 66.181.179.185
улаан бүсэд ажиллаж байгаа
Зочин 2021-05-10 203.91.115.52
хөл хориотой байхад 1300 даваад байсан хөл хорио сулруулангуут тоо нь багасаад байдаг сонин юмаа бас…
Зочин 2021-05-10 192.82.71.13
Vaccine hul horionii ach tus! Uur ulsuud bugd l tiim baigaa. Daanch ta nart logic algadaa pisda
Зочин 2021-05-10 66.181.161.25
Муу вакцин хийлгэсэн.
Иргэн 2021-05-10 202.21.108.9
Чин знэнээр нь хэлээтхээч. Хэдэн хүн өвчтэй байгаам. Нас барах нь хэд юм бэ. Цаашдаа яаваал дээр вэ
Зочин 2021-05-10 66.181.161.30
ene hvmvvs chuud evchtentei hartsaj bga chvv yaltachgvil tusch bga baih Emch nartaa az hvse