Дэлхий дахины цар тахал эхлээд хоёр жилийн хугацаа өнгөрч байгаа билээ. Тэгвэл зүүн өмнөд Азийн Лаос улсад Covid-19 халдварын анхны нас баралт бүртгэгджээ. Тус улсын нийслэл Вентян хотод Вьетнамын иргэний эзэмшдэг караоке клубын 53 настай эмэгтэй ажилчин Covid-19-ийн хүндрэлээр нас барсныг Ням гаригт /2021.05.09/ мэдээлсэн байна. Тухайн эмэгтэй чихрийн шижин болон бусад архаг хууч өвчтэй байсан аж.
Лаос улсад жил бүрийн дөрөвдүгээр сарын 14-нд эхэлдэг уламжлалт шинэ жилийн баярын дараа халдварын тархалт эрс нэмэгдсэн байна.
Нийт долоон сая гаруй хүн амтай тус улсад одоогоор 1233 хүн халдвар авснаас 1184 нь сүүлийн нэг сарын хугацаанд бүртгэгджээ. Харин сүүлийн нэг хоногт 28 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Вакцинжуулалтын хувьд 184 мянган тун вакцин хийгээд байгаа аж.
Эх сурвалж: CNN
Зочин 2021-05-10 202.179.24.61
Одоо ч цувна шүү дээ. Манайд л тэгсэндэг.
zochin 2021-05-10 64.119.20.51
Tag chimeegui alga baigaa LAOS KAMBOJ -d xaldvar barag garaagui yum bish uu. Unen uu xo.
ЗОЧИН 2021-05-10 115.84.93.177
ДЭЛХИЙН 200 УЛСААС ХАМГИЙН СҮҮЛД БУЮУ 2021ОНЫ 5САР ХҮРТЭЛ ГАДАГШАА АЛДААГҮЙ УЛС ШҮҮ? ТАЙЛАНДЫН 2 ЗАЛУУ УСАН ХИЛ ЗӨРЧИЖ ДИСКО БААРУУДААР 3 ХОНОГ ЯВЖ ТАРААГААГҮЙ БОЛ ОГТ ИЛРЭХГҮЙ БАЙСАН ОДОО БҮХ ХАВЬТАГЧИГЙ БАРЬЖ ШИНЖИЛГЭЭ АВСАН 2ДАХЬ 3ДАХЬ ХАВЬТАГЧААС ЦӨӨН ТОГОГООР ИЛЭРСЭН,НАС БАРСАН ИРГЭН ВЕТНАМЫН ИРГЭНШҮҮ