Лаос улсад Covid-19-ийн анхны нас баралт бүртгэгдэв

Хуучирсан мэдээ: 2021.05.10-нд нийтлэгдсэн

COVID-19

Лаос улсад Covid-19-ийн анхны нас баралт бүртгэгдэв

Лаос улсад Covid-19-ийн анхны нас баралт бүртгэгдэв
Ivanovsk, Russia - January 24, 2019: Laos on the map of the world

Дэлхий дахины цар тахал эхлээд хоёр жилийн хугацаа өнгөрч байгаа  билээ. Тэгвэл зүүн өмнөд Азийн Лаос улсад Covid-19 халдварын анхны нас баралт бүртгэгджээ. Тус улсын нийслэл Вентян хотод Вьетнамын иргэний эзэмшдэг караоке клубын 53 настай эмэгтэй ажилчин Covid-19-ийн хүндрэлээр нас барсныг Ням гаригт /2021.05.09/ мэдээлсэн байна. Тухайн эмэгтэй чихрийн шижин болон бусад архаг хууч өвчтэй байсан аж.

Лаос улсад жил бүрийн дөрөвдүгээр сарын 14-нд эхэлдэг уламжлалт шинэ жилийн баярын дараа халдварын тархалт эрс нэмэгдсэн байна.

Нийт долоон сая гаруй хүн амтай тус улсад одоогоор 1233 хүн халдвар авснаас 1184 нь сүүлийн нэг сарын хугацаанд бүртгэгджээ. Харин сүүлийн нэг хоногт 28 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Вакцинжуулалтын хувьд 184 мянган тун вакцин хийгээд байгаа аж.

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж