Өнөөдөр 1, 6-гаар төгссөн автомашин хөдөлгөөнд оролцохгүй

Хуучирсан мэдээ: 2021.05.10-нд нийтлэгдсэн

Өнөөдөр 1, 6-гаар төгссөн автомашин хөдөлгөөнд оролцохгүй

Өнөөдөр 1, 6-гаар төгссөн автомашин хөдөлгөөнд оролцохгүй

Нийслэлд өнөөдрөөс автомашины хөдөлгөөн хэвийн горимд шилжиж байна. Тодруулбал, жолооч нар энгийн үеийн зохицуулалтаар автомашины дугаарын хязгаарлалтын энгийн горимоор 06.00-22.00 цагт  замын хөдөлгөөнд оролцохоор болж байгаа юм. Энэ нь:

  • 1, 6-гаар төгссөн улсын дугаартай автомашин Даваа гаригт,
  • 2, 7-гоор төгссөн улсын дугаартай автомашин Мягмар гаригт
  • 3, 8-аар төгссөн улсын дугаартай автомашин Лхагва гаригт
  • 4, 9-өөр төгссөн улсын дугаартай автомашин Пүрэв гаригт
  • 5, 0-оор төгссөн улсын дугаартай автомашин Баасан гаригт тус тус автозамын хөдөлгөөнд оролцох боломжгүй юм.

Ийнхүү автомашины хөдөлгөөнийг хэвийн горимд шилжүүлсэн ч халдварын нөхцөл буураагүй байгаа тул иргэд халдвар хамгааллын дэглэмээ баримталж, онцын шаардлагагүй бол аль болох гадуур зорчихгүй, олон хүн цугларсан газар очихгүй байхыг  холбогдох албаны хүмүүс анхааруулж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж