Нийслэлд өнөөдрөөс автомашины хөдөлгөөн хэвийн горимд шилжиж байна. Тодруулбал, жолооч нар энгийн үеийн зохицуулалтаар автомашины дугаарын хязгаарлалтын энгийн горимоор 06.00-22.00 цагт замын хөдөлгөөнд оролцохоор болж байгаа юм. Энэ нь:
- 1, 6-гаар төгссөн улсын дугаартай автомашин Даваа гаригт,
- 2, 7-гоор төгссөн улсын дугаартай автомашин Мягмар гаригт
- 3, 8-аар төгссөн улсын дугаартай автомашин Лхагва гаригт
- 4, 9-өөр төгссөн улсын дугаартай автомашин Пүрэв гаригт
- 5, 0-оор төгссөн улсын дугаартай автомашин Баасан гаригт тус тус автозамын хөдөлгөөнд оролцох боломжгүй юм.
Ийнхүү автомашины хөдөлгөөнийг хэвийн горимд шилжүүлсэн ч халдварын нөхцөл буураагүй байгаа тул иргэд халдвар хамгааллын дэглэмээ баримталж, онцын шаардлагагүй бол аль болох гадуур зорчихгүй, олон хүн цугларсан газар очихгүй байхыг холбогдох албаны хүмүүс анхааруулж байгаа юм.
Холбоотой мэдээ