Хонь
Орлогын үүд нээгдэж, халаас тань түнтийж эхэлнэ. Ажилдаа амжилт гаргаж, бусдад хүндлэгдэнэ. Шинэ сар таны ордод байрласнаар та өөртөө шинэ боломж, аз завшааныг нээж чадна. Таны хүсэл биелэх боломж өндөр байгааг анзаараарай. Өдөр тутмын аар, саар асуудал таны санааг зовоож болох ч зөнд нь хаях хэрэгтэй. Долоо хоногийн сүүлээр амьдралд тань чухал үйл явдал тохионо. Хосуудын харилцаанд үл итгэх байдал үүсч болзошгүй. Эрүүл мэнддээ анхаараарай.
Үхэр
Хүлээснээс ангижирч, эрх чөлөөг мэдэрнэ. Таны бодож сэтгэх чинь хүртэл илүү чөлөөтэй болж ирнэ. Үр дүнд нь ажлын амжилтаа ахиулж чадна. Бусдын санаа бодлыг хүндээр тусгаж авах хэрэггүй. Амьдралдаа тэнцвэр, амар амгаланг дахин тогтоож чадна. Эрүүл мэнд, санхүүгийн байдал сайжирна. Аялал, зугаалгад явах, спортоор хичээллэж эрч хүчээ сэлбээрэй.
Ихэр
Шинэ учрал, тохиол амьдралд чинь шинэ хаалга нээж өгнө. Хайртай хүндээ өөрийнхөөрөө байх боломж олгож, эрх чөлөөг мэдрүүлээрэй. Түүнд ч бас өөрийн гэсэн орон зай хэрэгтэйг сана. Хариу нэхэлгүй тус хүргэвэл бусдын талархлыг хүлээнэ. Та урам хайрлаж, дэмжиж байдаг ухаалаг хүмүүсээр хүрээлүүлсэн азтай хүн гэдгээ мэдэрнэ. Эрүүл мэндийн байдлаас шалтгаалан багагүй зарлага гарах бололтой.
Мэлхий
Шинэ долоо хоногийн эхлэл эрч хүч, ажлаар дүүрэн байна. Ажлаа гүйцэтгэхдээ ачааллыг зөв хуваарилах хэрэгтэй. Долоо хоногийн эхээр амжилт гаргах боломж нээлттэй байна. Харин долоо хоногийн сүүлээр шаргуу хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэнэ. Долоо хоногийн турш ажил бүтэмжтэй байна. Гэхдээ хэт ачаалал эрүүл мэндэд чинь сөргөөр нөлөөлөхийг анхаараарай.
Арслан
Зорилгодоо анхаарлаа хандуулж, дэмий зүйлд цаг үрэх хэрэггүй. Алиа хошин зан чанар давамгайлж, найз нөхдөө хөгжөөж чадна. Зөн совин болон шийдвэр гаргах чадвар тань худалдаа наймаатай холбоотой яриа хэлэлцээг амжилттай дуусгахад тусална. Зарлага хэтэрч, санхүүгийн хүндрэл үүсэх бололтой.
Охин
Хувийн амьдралдаа чухал шийдвэр гаргах гэж яарах хэрэггүй. Хүлээх хариуцлага өндөр байх бөгөөд энэ нь таньд дарамт болно. Таны өгөөмөр сайхан сэтгэлийг хэн нэгэн хувийн ашиг сонирхолдоо увайгүй байдлаар ашиглах бололтой. Гэр бүлийн харилцаанд зөрчил үүсч магадгүй. Ажил дээр бүх зүйл нэгэн хэвийн үргэлжилнэ. Ашиг орлого нэмэгдэж, сэтгэл санаа өөдрөг байх болно. Эрүүл мэнддээ анхаарах шаардлагатай.
Жинлүүр
Сэтгэл санаа өөдрөг, баяр хөөртэй байна. Байр орон сууц худалдан авах, үл хөдлөхийн гэрээ хэлцэлд тааламжтай. Ажил дээр санаа зовоосон асуудал эергээр шийдэгдэнэ. Эдгээр өдрүүдэд та алдсанаасаа илүүг олох боломжтой. Таны хүсэл тэмүүлэл ирээдүйн зорилгод хүрэх гол түлхүүр байх болно. Аливаад тэнцвэрийг хадгалж, хэт туйлшрахгүй байхыг хичээгээрэй. Хайр дурлалын харилцаанд тааламжгүй бөгөөд салж хагацах магадлалтай.
Хилэнц
Эдгээр өдрүүдэд таны ажил мэргэжилд тус болохуйц маш олон онцгой санаанууд төрнө. Энэ нь танд амжилт авчрах боломжтой. Шинэ төсөл хэрэгжүүлэх гэж буй бол эргэлзэх хэрэггүй. Ойрын хугацаанд сайн амарч, өөрийгөө цэнэглэх нь юу юунаас илүү чухал байна. Танаас тусламж хүссэн хүнд дэмжлэг үзүүлж, чадах чинээгээрээ цагаа зориулаарай. Энэ нь цаад хүндээ маш гүн сэтгэгдэл төрүүлж, таны сэтгэл санааг өргөнө. Санхүүгийн үйл хэргээ нарийн тооцоотой байхаар зохион байгуулахыг хичээгээрэй.
Нум
Ажил хэрэгт багагүй саад тулгарна. Хувийн амьдралаас үүдсэн уур бухимдлаа ажлын орчинд гаргах хэрэггүй. Дүр төрхөө өөрчилж, шинэ хэв маягаар хувцасла. Дүрсгүйтэж, аз туршсан алхам хийхээс эмээх хэрэггүй. Энэ нь танд нандин дурсамж, үнэтэй сургамж болж үлдэнэ. Эрүүл мэнддээ анхаарч дасгал хийн, нэмэлт хоол тэжээл хэрэглээрэй.
Матар
Та ажил дээрээ чухал асуудлуудыг шийдвэрлэж, өмнөх алдаагаа залруулж чадна. Ажлаа хойш тавин залхуурахгүй байх нь чухал. Ямар ч ажлыг чамлалгүй өөрийн хүчийг сориод vзээрэй. Ихээхэн хүч оролдлого, цаг зарцуулсан ажлын тань үр дүн гарахад та илүү аз жаргалтай байх болно. Сэтгэл хөдлөлийн тогтворгүй байдал таныг муу зуршилд татагдах магадлалтай. Мөнгө үрэхдээ тооцоотой байх хэрэгтэй.
Хумх
Эрх чөлөөг мэдэрч, дуртай зүйлээ л хийгээрэй. Хөгжим сонсонгоо ажиллах нь бүтээмжийг 50 хувь нэмэгдүүлдэг гэх судалгаа бий. Ажил хэрэгтээ хариуцлагатай хандаж сурах хэрэгтэй. Бусдын өмнөөс хэрэгт гүтгэгдэх магадлалтай. Гэвч та үүнд санаа зовох хэрэггүй. Буруутан тийм ч удаан бултаж чадахгүй. Амралтын өдрүүдээр салхинд гарч, дугуй унах зэргээр хөгжилдөж болно.
Загас
Таатай долоо хоног. Өдөр тутмын амьдралд тань баярын уур амьсгал эрч хүч, баяр баяслыг авчирна. Хэт сэтгэл хөдлөлд автаж, ажилдаа анхааралгүй байснаас алдаа гаргах магадлалтай. Та хайртдаа бүхнээ зориулаарай. Долоо хоногийн сүүлээр гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөөнө. Гэнэтийн их хэмжээний орлого орж ирэх бололтой. Эрүүл мэнддээ анхаараарай.
Холбоотой мэдээ