Архаг өвчтэй иргэдийг нарийн мэргэжлийн эмч дархлаажуулна

Хуучирсан мэдээ: 2021.05.10-нд нийтлэгдсэн

Архаг өвчтэй иргэдийг нарийн мэргэжлийн эмч дархлаажуулна

Архаг өвчтэй иргэдийг нарийн мэргэжлийн эмч дархлаажуулна
Эрүүл мэндийн шалтгааны улмаас Covid-19 халдварын эсрэг вакцин хийлгээгүй байгаа иргэдийг өнөөдрөөс /2021.05.10/ нарийн мэргэжлийн эмч нарын хяналт дор дархлаажуулна. Тодруулбал, архаг суурь өвчин, антибиотикийн харшил болон эрүүл мэндийн бусад шалтгаанаар дархлаажуулалтын цэгээс буцаагдсан, иргэдийн биеийн байдлыг үнэлж, туйлын эсрэг заалт биш тохиолдолд Covid-19 халдварын эсрэг вакцинд хамруулахыг албаныхан мэдээллээ.
Дархлаажуулалтад хамрагдаагүй иргэд хуваарийн дагуу Улсын төв нэгдүгээр эмнэлэг, Улсын төв хоёрдугаар эмнэлэг, Улсын төв гуравдугаар эмнэлэгт очиж, мэргэжлийн эмчид үзүүлэн дархлаажуулалтад хамрагдах аж. Ингэхдээ,
Улсын төв нэгдүгээр эмнэлэгт
  • Сүхбаатар
  • Хан-Уул
  • Багануур

Улсын төв хоёрдугаар эмнэлэгт

  • Чингэлтэй
  • Баянзүрх
  • Налайх
Улсын төв гуравдугаар эмнэлэгт
  • Баянгол
  • Сонгинохайрхан
  • Багахангай дүүргийн иргэд дархлаажуулалтад хамрагдахыг мэргэжилтнүүд зөвлөж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж