Танилц: Шинэ Ерөнхийлөгчид үйлчлэх хууль | News.MN

Танилц: Шинэ Ерөнхийлөгчид үйлчлэх хууль

Ерөнхийлөгчийн сонгууль-2021

Танилц: Шинэ Ерөнхийлөгчид үйлчлэх хууль

Танилц: Шинэ Ерөнхийлөгчид үйлчлэх хууль

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд  40 гаруй хуулийг "шинэчилнэ". Үүний нэг нь Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулга юм. Уг хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн яам боловсруулж дууссан бөгөөд энэ долоо хоногт Засгийн газарт танилцуулж, ойрын өдрүүдэд УИХ-д өргөн барьж, хэлэлцэхээр төлөвлөжээ. Ийнхүү УИХ шуурхайлах болсон нь Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг энэ оны долдугаар сарын 1-ний өдрөөс буюу шинээр сонгогдох Ерөнхийлөгчөөс эхлэн дагаж мөрдөхтэй холбоотой.

Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлаж, зөвхөн Гучин гуравдугаар зүйлийн дөрөв дэх хэсэгт “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчид Монгол Улсын Үндсэн хуульд заасан үндсэн бүрэн эрхийн хүрээнд үл хамаарах бүрэн эрхийг хуулиар олгохгүй.

Монгол Улсын Ерөнхийлөгчид нийт 72 хуулиар олгосон эрхийг хязгаарлахаар хуулийн төслийг боловсруулжээ. Үндсэн хуулиас гадна бусад 70 гаруй органик хуулиар Ерөнхийлөгчид эрх мэдэл өгсөн байдаг. Тухайлбал, Сонгуулийн ерөнхий хорооны хоёр гишүүнийг Ерөнхийлөгч томилох эрхтэй. Мөн Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг Ерөнийлөгч томилж, чөлөөлдөг. Түүнчлэн МҮОНРТВ-ийн Удирдах зөвлөлийн таван гишүүний нэгийг нь Ерөнхийлөгч  нэр дэвшүүлдэг. Тэгвэл хуулийн төслийн ажлын хэсэг эрх мэдлийн тэнцвэрийг зөв хуваарилахын тулд Сонгуулийн ерөнхий хорооны хоёр гишүүнийг Ерөнхийлөгч томилдог бус  сөрөг хүчин томилдог байх зэрэг өөрчлөлтийг хийхээр болжээ. Мөн Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг Ерөнхийлөгч Улсын Их Хуралтай зөвшилцөж томилно гэж хуулийн төслийн 12.6-д заажээ.

Ингээд удахгүй УИХ-д өргөн баригдах Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн онцлох заалтуудыг хүргэж байна.

 ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БҮРЭН ЭРХ ЭХЛЭХ, ДУУСГАВАР БОЛОХ, ОГЦРУУЛАХ

  • 4.1.Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай хууль батлагдснаас хойш 30 хоногийн дотор шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэнхуулийн Гучин хоёрдугаар зүйлийн хоёр дахь хэсгээр тогтоосон тангарагийг Улсын Их Хуралд өргөнө.
  • 4.2.Ерөнхийлөгчийн бүрэн эрх Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин хоёрдугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар тангараг өргөснөөр эхэлж, шинэ сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөснөөр дуусгавар болно.
  • 4.3.Ерөнхийлөгч тангараг өргөх өдөр, цагийг энэ хуулийн 4.1-д заасан Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай хуулиар тогтооно.
  • 4.4.Ерөнхийлөгчийн бүрэн эрх дараах тохиолдолд хугацаанаас өмнө дуусгавар болно:
  • 4.4.1.биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсноос үүрэгт ажлаас чөлөөлж өгөхийг хүсч Улсын Их Хуралд өргөдөл гаргасан бөгөөд уг хүсэлтийг ёсоор болгосон;
  • 4.4.2.Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин тавдугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасны дагуу огцруулсан;
  • 4.4.3.нас нөгчсөн.
  • 4.5.Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Монгол Улсын Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлаар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхийн саналаар огцруулна.

ЕРӨНХИЙЛӨГЧ ХАВСРАН ГҮЙЦЭТГЭЖ БОЛОХГҮЙ АЖИЛ,  АЛБАН ТУШААЛ, ГИШҮҮНЧЛЭЛ

  • 6.1.Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин нэгдүгээр зүйлийн найм дахь хэсэгт зааснаар Ерөнхийлөгч нь Ерөнхий сайд, Улсын Их Хурал болон Засгийн газрын гишүүн, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсран гүйцэтгэж болохгүй.
  • 6.2.Ерөнхийлөгч сонгогдохоосоо өмнө энэ хуулийн 6.1-д заасан ажил, албан тушаал эрхэлж байсан бол Ерөнхийлөгчийн тангараг өргөхөөсөө өмнө тухайн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх шийдвэр гаргуулсан байна.
  • 6.3.Ерөнхийлөгч улс төрийн намын гишүүн бол Ерөнхийлөгчийн тангараг өргөхөөсөө өмнө улс төрийн намын гишүүнчлэлээ түдгэлзүүлсэн эсхүл гишүүнчлэлээс гарсан байна.
  • 6.4.Ерөнхийлөгч ашгийн төлөө болон ашгийн төлөө бус хуулийн этгээдийн удирдах болон гүйцэтгэх албан тушаал хаших, ашгийн төлөө бус хуулийн этгээдийн гишүүн байхыг хориглоно.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ, ЗАХИРАМЖ

  • 7.1.Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн зарлиг эсхүл захирамж гаргана.
  • 7.2.Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн нэг дэх хэсгийн 12-т заасан цэрэг хөдөлгөх шийдвэр гаргах эсхүл Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар иргэнийг нэр  дэвшүүлэх тохиолдолд захирамж, бусад бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргана.
  • 7.3.Ерөнхийлөгч хуулиар тусгайлан эрх олгосон тохиолдолд хуульд нийцүүлэн бүрэн эрхийнхээ хүрээнд хэм хэмжээ тогтоосон зарлиг гаргана.
  • 7.4.Ерөнхийлөгч хэм хэмжээ тогтоосон зарлиг гаргахдаа тусгайлан эрх олгосон хуулийг эш үндэс болгох бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэлд хамаарах хэм хэмжээ тогтоосон зарлигийг Улсын Их Хуралд хүргүүлнэ.
  • 7.5.Зарлигт Ерөнхийлөгч гарын үсэг зурахын өмнө тухайн шийдвэр хуульд нийцэж байгааг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга эсхүл асуудал хариуцсан Ерөнхийлөгчийн зөвлөх нотолсон байвал зохино.
  • 7.6.Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх зарлигийн төсөлд Засгийн газраас санал авч, дэмжсэн тохиолдолд зарлигийг гаргах бөгөөд түүнд Ерөнхий сайд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.
  • 7.7.Энэ хуулийн 12.7-д заасан онц байдал, дайны байдал зарласан
  • Ерөнхийлөгчийн зарлигийг Улсын Их Хурал зарлиг гарснаас хойш долоо хоногийн дотор хэлэлцэж батлах эсхүл хүчингүй болгох шийдвэр гаргана. Хэрэв Улсын Их Хурал шийдвэр гаргаагүй бол тухайн зарлиг хүчингүй болсонд тооцно.
  • 7.8.Энэ хуулийн 12.7-д заасан онц байдал, дайны байдал зарласан Ерөнхийлөгчийн зарлигийг нэн даруй олон нийтэд мэдэгдэнэ.
  • 7.9.Төрийн нууцад хамаарахаас бусад Ерөнхийлөгчийн зарлигийг гаргасан өдрөөс нь хойш ажлын гурван өдрийн дотор цахимаар, хууль тогтоомжид заасан хугацаанд “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд албан ёсоор бүрэн эхээр нь нийтэлнэ.
  • 7.10.Эрх зүйн хэм хэмжээ тогтоосон Ерөнхийлөгчийн зарлигт өөрөөр заагаагүй бол уг зарлиг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд албан ёсоор нийтлэгдсэнээс хойш 10 хоногийн дараа, бусад зарлигт өөрөөр заагаагүй бол зарлиг гарсан өдрөөсөө эхлэн хүчин төгөлдөр болно.
  • 7.11.Эрх зүйн хэм хэмжээ тогтоосон Ерөнхийлөгчийн зарлигийг Хууль тогтоомжийн тухай хуулийн 45.3-т заасан эрх зүйн мэдээллийн албан ёсны цахим хуудсанд байршуулна.
  • 7.12.Ерөнхийлөгчийн зарлигийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд
  • мэдээлэхдээ Ерөнхийлөгчийн тамгын газрын болон энэ хуулийн 7.11-д заасан цахим хуудас, “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтэлсэн албан ёсны эхийг баримтлах бөгөөд дамжуулан нийтэлснийг албан ёсны бус гэж үзнэ.
  • 7.13.Ерөнхийлөгчийн зарлиг хуульд нийцээгүй бол Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар Ерөнхийлөгч өөрөө эсхүл Улсын Их Хурал хүчингүй болгоно.
  • 7.14.Ерөнхийлөгчийн зарлиг хуульд нийцээгүй гэж үзэж хүчингүй болгох Улсын Их Хурлын тогтоол гармагц Ерөнхийлөгчийн зарлигийг хүчин төгөлдөр бус гэж тооцно.
  • 7.15.Хуульд нийцүүлэн гаргасан Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй.

УЛСЫН ИХ ХУРАЛТАЙ ХАРИЛЦАХ ТАЛААРХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БҮРЭН ЭРХ

  • 10.1.Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн гурав дахь хэсэгт заасны дагуу ээлжит бус чуулганыг хуралдуулах санаачилга гаргах эрхтэй.
  • 10.2.Энэ хуулийн 10.1-д заасан санаачилгыг гаргасан бол Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 19.3-т заасны дагуу ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэх асуудлын талаар саналаа Улсын Их Хурлын даргад хүргүүлнэ.
  • 10.3.Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн дөрөв дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын анхдугаар чуулганыг сонгууль явуулсан өдрөөс хойш 30 хоногийн дотор товлон зарлаж хуралдуулах талаар зарлиг гаргах үүрэгтэй.
  • 10.4.Ерөнхийлөгч энэ хуулийн 10.3-т заасны дагуу Улсын Их Хурлын анхдугаар чуулганыг товлон зарлаж хуралдуулах зарлиг гаргахдаа анхдугаар чуулган нээх өдрийг Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэлтэй зөвшилцөнө.
  • 10.5.Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулах үүрэгтэй.
  • 10.6.Ерөнхийлөгч дараах тохиолдолд Улсын Их Хурлыг тараах зарлиг гаргах үүрэгтэй:
  • 10.6.1.Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг томилох саналыг Улсын Их Хуралд анх оруулснаас хойш 45 хоногийн дотор Улсын Их Хурал Ерөнхий сайдыг томилоогүй бол;
  • 10.6.2.Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцруулснаас хойш 30 хоногийн дотор Улсын Их Хурал Ерөнхий сайдыг томилоогүй бол;
  • 10.6.3.Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцорсонд тооцсоноос хойш 30 хоногийн дотор Улсын Их Хурал Ерөнхий сайдыг томилоогүй бол.
  • 10.7.Ерөнхийлөгч Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж Улсын Их Хурлыг өөрөө тарах шийдвэр гаргах талаар Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал болгож, Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн мэдүүлэх эрхтэй.
  • 10.8.Ерөнхийлөгч энэ хуулийн 10.7-д заасны дагуу Улсын Их Хурлын даргатай зөвшилцөх талаар Улсын Их Хурлын даргад албан бичгээр санал гаргаж, Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзсэн үндэслэл, шалтгааныг дурдсан байна.
  • 10.9.Улсын Их Хурлын дарга энэ хуулийн 10.8-д заасан саналыг зөвшөөрөөгүй нь Ерөнхийлөгч саналаа Улсын Их Хуралд оруулахад саад  болохгүй.
  • 10.10.Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн нэг дэх хэсгийн 12-т заасан онц байдал, дайны байдал зарласан зарлиг гаргасан тохиолдолд даруй Улсын Их Хурлын даргад хүргүүлэх үүрэгтэй.
  • 10.11.Ерөнхийлөгч Монголын ард түмний эв нэгдэл, улс орны эдийн засаг,гадаад харилцаа, улс төрийн тогтвортой байдлыг хангах үүднээс Улсын Их Хуралд хандан илгээлт гаргаж, чуулганд өөрийн тааллаар оролцон улс орны дотоод, гадаад бодлогын асуудлаар үг хэлж, мэдээлэл хийх, саналаа оруулах эрхтэй.
  • 10.12.Хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар саналаа илэрхийлж болно.
  • 10.13.Ард нийтийн санал асуулга явуулах саналыг хууль тогтоомжид заасны дагуу Улсын Их Хуралд оруулна.
  • 10.14.Ерөнхийлөгч Улсын Их Хуралд ажлаа хариуцаж, үйл ажиллагааныхаа тайланг жил бүрийн гуравдугаар сарын 1-ний өдрийн дотор Улсын Их Хуралд хүргүүлж, хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэгтэй.

ЗАСГИЙН ГАЗАРТАЙ ХАРИЛЦАХ ТАЛААРХ  ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БҮРЭН ЭРХ

  • 11.1.Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн гурав дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдаас зөвшилцөхөөр ирүүлсэн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар долоо хоногийн дотор саналаа өгнө.
  • 11.2.Ерөнхийлөгч Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулах Ерөнхий сайдын шийдвэр гаргахаас ажлын нэгээс доошгүй өдрийн өмнө танилцах эрхтэй бөгөөд уул хугацаанд танилцаагүй бол танилцсанд тооцно.
  • 11.3.Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх зарлигийн биелэлтийн талаархи мэдээллийг Засгийн газраас авах эрхтэй.
  • 11.4.Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх бол энэ тухай зарлигийн төслийг Ерөнхий сайдад хүргүүлж, санал авна.
  • 11.5.Ерөнхийлөгчийн төрийн дээд түвшинд айлчлал хэрэгжүүлэх, олон улсын хуралд оролцохтой холбоотой гадаад арга хэмжээг Засгийн газартай зөвшилцөн зохион байгуулах бөгөөд Ерөнхийлөгчийн төрийн дээд түвшний гадаад арга хэмжээнд гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын албан тушаалтныг оролцуулах үүрэгтэй.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ТАЛААРХИ  ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БҮРЭН ЭРХ

  • 13.1.Ерөнхийлөгч гадаад харилцааны талаархи бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ үндэсний язгуур ашиг сонирхлыг дээдэлж, гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангах үүрэгтэй.
  • 13.2.Ерөнхийлөгч гадаад бодлогын асуудлаар санал, санаачилга гаргах бол гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж, Засгийн газраар шийдвэрлүүлнэ.
  • 13.3.Ерөнхийлөгч гадаад бодлогын байр суурийг Засгийн газартай зөвшилцөн илэрхийлж болно.
  • 13.4.Ерөнхийлөгч төрийн дээд түвшний гадаад арга хэмжээнд оролцох, зохион байгуулах төлөвлөгөөг Ерөнхийлөгчийн Тамгын газар жил бүрийн 12 дугаар сарын 15-ны дотор Засгийн газарт уламжилж батлуулна.
  • 13.5.Ерөнхийлөгч төрийн дээд түвшний гадаад арга хэмжээний үеэр зохих журмын дагуу баталсан үндсэн чиглэл, уулзалт, яриа хэлэлцээний сэдвийг чанд баримтална.
  • 13.6.Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг хууль тогтоомжид заасны дагуу Улсын Их Хуралтай зөвшилцөж, агреман ирснээс хойш 14 хоногийн дотор томилох буюу эгүүлэн татна. Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнээр томилуулахаар санал болгосон нэр дэвшигч хуралдаанд оролцсон нийт гишүүний олонхийн дэмжлэг авч чадаагүй тохиолдолд Ерөнхийлөгч дахин өөр санал оруулна. Өмнө нь олонхийн дэмжлэг авч чадаагүй нэр дэвшигчийг тухайн албан тушаалд томилох буюу дахин нэр дэвшүүлэхийг хориглоно.
  • 13.7.Монгол Улсад суух гадаад улсын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүний итгэмжлэх, эгүүлэн татах жуух бичгийг Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6-д зааснаар хүлээн авна.

БҮХ ШАТНЫ ШҮҮГЧИЙГ ТОМИЛОХ, УЛСЫН ЕРӨНХИЙ  ПРОКУРОР, ТҮҮНИЙ ОРЛОГЧИЙГ ТОМИЛОХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭРХ

  • 14.1.Ерөнхийлөгч бүх шатны шүүгчийг хуульд заасны дагуу томилно.
  • 14.2.Ерөнхийлөгч шүүгчээр томилуулахаар санал болгосон нэр дэвшигч хуульд заасан шүүгчид тавих болзол, шаардлага хангаагүй гэж үзвэл энэ тухай Шүүхийн ерөнхий зөвлөлд албан бичгээр мэдэгдэнэ.
  • 14.3.Ерөнхийлөгч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36.7-д заасны дагуу Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно.
  • 14.4.Ерөнхийлөгч Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарыг Улсын Их Хуралтай зөвшилцсөнөөс хойш 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар томилно.
  • 14.5.Ерөнхийлөгч Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийг томилох тухай зөвшилцөхөөр саналаа Улсын Их Хуралд оруулах бөгөөд Улсын Их Хурал уг саналыг татгалзсан бол өөр хүнийг санал болгоно.
  • 14.6.Улсын Их Хурал энэ хуулийн 14.5-д заасны дагуу Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийг томилох тухай Ерөнхийлөгчөөс ирүүлсэн зөвшилцөх саналыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 105 дугаар зүйлд заасан журмын дагуу хэлэлцэнэ.
  • 14.7.Ерөнхийлөгч Улсын ерөнхий прокурорын саналыг үндэслэн хуульд заасан журмын дагуу түүний орлогчийг томилно.
  • 15 дугаар зүйл.Хууль санаачлах Ерөнхийлөгчийн бүрэн эрх
  • 15.1.Улсын Их Хурлын үйл ажиллагаа, хуралдааны дэг болон төсвийн хүрээний мэдэгдэл, улсын төсөв, түүний гүйцэтгэл, хөгжлийн бодлогын болон төлөвлөлтийн баримт бичиг, түүнчлэн өмч, татвар, эрүү, иргэн, захиргааны ерөнхий болон зөрчлийн тухай анхдагч хууль, шинэчилсэн найруулга, гамшиг, цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай анхдагч хууль, нэмэлт, өөрчлөлт, шинэчилсэн найруулга болон Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар санаачлахаар Үндсэн хууль, бусад хуульд тусгайлан зааснаас бусад асуудлаар Ерөнхийлөгч хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хуульд заасан журмын дагуу санаачлах эрхтэй.
  • 15.2.Хууль санаачлах бүрэн эрхийн хүрээнд боловсруулсан хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийг хууль тогтоомжид заасны дагуу Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлнэ.

ХУУЛЬ, БУСАД ШИЙДВЭРТ ХОРИГ ТАВИХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БҮРЭН ЭРХ

  • 16.1.Ерөнхийлөгч дараах үндэслэлээр Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь, эсхүл зарим хэсэгт нь хориг тавих эрхтэй:
  • 16.1.1.хууль, бусад шийдвэр нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд харшилсан;
  • 16.1.2.хууль, бусад шийдвэр нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцээгүй;
  • 16.1.3.хууль, бусад шийдвэр нь хүний эрх, эрх чөлөөг дордуулсан гэж үзвэл.
  • 16.2.Ерөнхийлөгч Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь, эсхүл зарим хэсэгт нь хориг тавихдаа энэ хуулийн 16.1-д заасан үндэслэлийг тодорхой зааж, тайлбарласан байна.
  • 16.3.Ерөнхийлөгч Улсын Их Хурлын баталсан дараах хууль, бусад шийдвэрт хориг тавихгүй:
  • 16.3.1.Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;
  • 16.3.2.Монгол Улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хууль;
  • 16.3.3.Ерөнхийлөгчийн Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт тавьсан хоригийг хэлэлцэж гаргасан шийдвэр;
  • 16.3.4.Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэж гаргасан шийдвэр;
  • 16.3.5.Улсын Их Хурлын дотоод зохион байгуулалтын талаар гаргасан шийдвэр;
  • 16.3.6.хуульд заасны дагуу улс төрийн албан тушаалтныг томилох тухай Улсын Их Хурлын шийдвэр.

ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ХҮНД УУЧЛАЛ ҮЗҮҮЛЭХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БҮРЭН ЭРХ

  • 18.1.Ерөнхийлөгч гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн хүний шүүхээс оногдуулсан ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх уучлал үзүүлэх зарлиг гаргаж болно.
  • 18.2.Ерөнхийлөгч уучлал үзүүлэх зарлигийг гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн хүний уучлал хүсэх тухай өргөдлийг дагуу гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан гаргана.
  • 18.3.Ерөнхийлөгч шаардлагатай гэж үзсэн бол Улсын ерөнхий прокурорт хандаж уучлал үзүүлэх эсэх асуудлаар дүгнэлт гаргуулж болно.
  • 18.4.Эрүүгийн хуульд заасан хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг, хүүхдийн эсрэг, хүрээлэн байгаа орчны эсрэг, авлигын болон Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлд заасан Мөнгө угаах гэмт хэрэгт уучлал үзүүлэхгүй.
  • 18.5.Энэ хуулийн 18.4-т заасан зохицуулалт нь насанд хүрээгүй хүнд хамаарахгүй.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БУСАД БҮРЭН ЭРХ

  • 19.1.Хууль тогтоомжид заасны дагуу улсын цол, цэргийн дээд цол хүртээх, одон, медалиар шагнах, хүртээсэн цол, шагнасан одон, медалийг хасна.
  • 19.2.Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилуулах саналаа цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсноос хойш, эсхүл бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болсноос хойш 30 хоногийн дотор холбогдох хуульд заасан журмын дагуу захирамж гарган Улсын Их Хуралд оруулна.
  • 19.3.Ерөнхийлөгч дараах асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргаж болно:
  • 19.3.1.хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх;
  • 19.3.2.ард нийтийн санал асуулга, Улсын Их Хурлын сонгуулийн талаар сонгуулийн төв байгууллагын гаргасан шийдвэр Монгол Улсын Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх;
  • 19.3.3.Улсын Их Хурлын дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх;
  • 19.3.4.Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдыг огцруулах, Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах үндэслэл байгаа эсэх.
  • 19.4.Төрийн болон албаны нууц, хуулиар хамгаалагдсан байгууллага, хүний хувийн нууцыг задруулахгүй байх үүрэгтэй.
  • 19.5.Ерөнхийлөгч хөрөнгө, орлогын мэдүүлгийг тогтоосон хугацаанд зохих журмын дагуу үнэн зөв гаргах үүрэгтэй.
  • 19.6.Ерөнхийлөгч Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд үндэсний эв нэгдлийн ашиг сонирхлыг дээдэлж, шаардлагатай үед нийгмийн бүлэг, хэсэг, улс төрийн хүчнүүдийн хооронд зөвшилд хүрэхэд нь дэмжлэг үзүүлж болно

ЕРӨНХИЙЛӨГЧИД ХОРИГЛОХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

  • 21.1.Ерөнхийлөгч дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
  • 21.1.1.Монголын ард түмний эв нэгдлийг бусниулах үйлдэл, эс үйлдэл, шийдвэр гаргах;
  • 21.1.2.бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулж бусдаас шан харамж авах;
  • 21.1.3.Ерөнхийлөгчийн нэр хүнд, бүрэн эрхийг хувийн ашиг сонирхлын үүднээс ашиглах;
  • 21.1.4.Ерөнхийлөгчийн нэр хүнд, эрх мэдлийг ашиглан үнэт цаас, эд хөрөнгө олох давуу эрх эдлэх, бусдад давуу байдал олгох үйл ажиллагаа явуулах;
  • 21.1.5.Ерөнхийлөгчийн нэр хүнд, эрх мэдлийг ашиглан хууль бус шийдвэр гаргуулахаар бусдад нөлөөлөх;
  • 21.1.6.гадаад, дотоодын ашгийн төлөө хуулийн этгээд болон бусад байгууллага, иргэний зардлаар гадаадад зорчих;
  • 21.1.7.Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд үл хамаарах асуудлаар бусад байгууллагын үйл ажиллагаанд оролцох, нөлөөлөх;
  • 21.1.8.аливаа байгууллага, иргэнээс нэг сарын цалингийн хэмжээнээс дээш төгрөгийн үнэтэй бэлэг дурсгалын зүйлсийг хувиараа авах;
  • 21.1.10.бүрэн эрхийнхээ хугацаанд аж ахуй эрхлэх, аж ахуй эрхлэгчдийн холбоонд элсэх, аж ахуйн нэгжийн төлөөлөн удирдах зөвлөл болон хяналтын зөвлөлд сонгогдох;
  • 21.1.11.бусдаар албаны чиг үүрэгт нь хамаарахгүй ажил, үүрэг гүйцэтгүүлэх, хууль бус болон нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харш үйлдэл хийхийг шаардах;
  • 21.1.12.улс төрийн намын үйл ажиллагаанд оролцох, улс төрийн нам байгуулах, үйл ажиллагааг санхүүжүүлэх.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БҮРЭН ЭРХ ДУУСГАВАР БОЛСНЫ ДАРААХ ХЯЗГААРЛАЛТ

  • 23.1.Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацааг дууссан өдрөөс эхлэн таван жилийн хугацаанд улс төрийн намын гишүүнчлэлээ сэргээх, эсхүл улс төрийн нам байгуулах, эсхүл улс төрийн намын гишүүнээр элсэхийг хориглоно.
  • 23.2.Ерөнхийлөгч байсан иргэн гадаад улсад эмчлүүлэхээс бусад тохиолдолд гадаад улсад байнга оршин суух, амьдрахыг хориглоно.
  • 23.3.Ерөнхийлөгч байсан иргэн гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдэд удирдах болон гүйцэтгэх албан тушаал, зөвлөх үйлчилгээ үзүүлэхийг хориглоно.
  • 23.4.Ерөнхийлөгч байсан иргэн Монгол Улсын харьяатаас гарч, гадаад улсын харьяат болохыг хориглоно.
  • 24 дүгээр зүйл.Ерөнхийлөгчийн бүрэн эрх дуусгавар  болсны дараах баталгаа
  • 24.1.Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацааг дууссанаас эхлэн Засгийн газрын гишүүний тухайн үеийн цалинтай тэнцэх цалин насан турш авна.
  • 24.2.Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацааг дууссан өдрөөс эхлэн гурван жилийн хугацаанд суудлын автомашин болон холбоогоор үйлчлүүлж, гуравдугаар зэрэглэлийн төрийн тусгай хамгаалалтад байх бөгөөд энэ талаар тусгайлан шийдвэр гаргахгүй.
  • 24.3.Ерөнхийлөгч байсан иргэн энэ хуулийн 23 дугаар зүйлд заасан Ерөнхийлөгчийн бүрэн эрх дуусгавар болсны дараах хязгаарлалтыг зөрчсөн бол түүнд энэ хуулийн 24.1-д заасан цалин олгохыг зогсооно.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

50 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-05-10 202.9.40.177

БАТТУЛГА АА !!! БУЯН ХИЙЖ УУЧИЛЛАЛ ХҮССЭН ӨРГӨДЛҮҮДЭДЭЭ УУЧИЛЛАЛ ҮЗҮҮЛЭЭЧ ӨР ТБЛБӨРИЙГ АЖИЛ ХИЙЖ ТӨЛӨХ ҮҮ ШОРОНД БЖ ТӨЛӨХ ҮҮ БОДОХ ХЭРЭГТЭЙ ТАНЫ ЭРХ ДУУСГАВАР БОЛОХООС ӨМНӨ АЛДСАН ЗАЛУУСТ УУЧИЛЛАЛ ҮЗҮҮЛЭЭРЭЙ

Avatar

Mendee 2021-05-10 59.153.113.158

The sixth President of Mongolia is a Enkhbat.

Avatar

Зочин 2021-05-10 98.42.137.30

Сэтгэгдэл бичигчид үнэхээр өрөвдөлтэй. Монгол ерөнхийлөгчийн засаглалтай орон биш шүү дээ. Дээрх гурван лагайгийн хэн нь ч ерөнхийлөгч болсон улс орны хөгжилд тус нэмэр болох юм хийхгүй. Наад эрх мэдлийг нь уншчих. Харин Женко шиг Ерөнхийлөгчийн засаглал тогтоох гэж зүтгэвэл их хоржоонтой үйл хийж болдогийг энэ 4 жил харууллаа. Тиймээс ч энэ хязгаарлалтуудыг хийж өгсөн. Хүүк боллоо ч ҮХ- д зааснаас илүү эрх эдэлж ямбархвал харин улс орноо үймээн самуунд турхирах болно.

Avatar

Зочин 2021-05-10 183.177.97.14

Ёстой нэг ГАНЦ гайгүй хүн дэвших гэж.
30 жил хулхи хурандаагийн намд хулхидууллаа.

Avatar

Зочин 2021-05-10 98.42.137.30

Яваандаа энэ илүү зардал болсон орон тоог хасах хэрэгтэй. Ер нь тэр рүүгээ ч явж байх шиг. Ямарч эрх мэдэл мөнгө санхүүгийн эрх байхгүй. Харин буруугаар мушгивал төр засгаа бужигнуулаад ард түмнээ талцуулчих нигууртай. Ямар үе дамжсан Их Британийн хатан хаан биш. Тэртэй тэргүй олон намын тогтолцоотой,парламентийн засаглалтай улс,ҮХНӨ- өөр хүчтэй ЕС тэй болцон. Өөр нэг хоолны саваар юу хийнэ ????!!!!

Avatar

Зочин 2021-05-10 98.42.137.30

Төрд байгаа түшээд нэртэнгүүдэд эрх ямба илүүдсэн үү гэхээс дутаагүй. 100 ямаанд 60 ухна гэдэг шиг энэ олон түшээд,сайд дарга нар дээр бас нэг ерөнхийлөгч гэж одон тарааж,хориг тавихаас өөр хийх ажилгүй баастай бурханыг тэжээх нь төсөвд халтай. Улсаа хөгжүүлье гэсэн чин санаа байвал ганц Засгийн газар байхад ч хангалттай.30 жил ардчилал өөрийн динамикаараа л хөгжсөнүү гэхээс биш энэ олон лагайнууд удирдаад хөгжүүлсэн юм биш. Монголчууд ойлгох болсон

Avatar

Зочин 2021-05-10 202.55.188.40

Энхбат хол хаяж байнее, тэнэг цэрэг шуналтай а******н 2-г

Avatar

Зочин 2021-05-10 202.55.188.40

Тэнэг цэрэг шуналтай а.л.у.у.р.ч.и.н 2-г Энхбат боловсролоороо ч ухамсраараа ч телевшлеерее ч … хол хаяж байнее.

Avatar

Зочин 2021-05-10 51.79.241.149

Нэгэнт л чавганц нар уралдахаас хойш ер уралдуулах ч шаардлага байхгүй иймээс ясан толгой Жагаа хамаагүй дээр шүү.ядаж өндөр малигар царайгүй юм

Avatar

Зочин 2021-05-10 59.153.115.155

MAHAH MAXH-nd bish XYH-d sanalaa uguh bailgui dee.

Avatar

Зочин 2021-05-10 103.111.68.3

ТҮГЖИЛИЙН БУУНЫ НОХОД НОЦООД ЭХЛЭХИЙГ БОДОХОД ЭНЭ 3 ДОТОРОО ДӨМӨГХӨН НЬ ЭНХБАТ ЮМАА ДАА,

Avatar

ИРГЭН 2021-05-10 202.179.15.3

ХООСОН ТОЛТГОЙТОЙ БОЛОВСРОЛ НИМГЭН ХҮРЭЛСҮХ Л БИШ ШҮҮ ЕЕ БҮҮ ҮЗЭГД

Avatar

1 хүний дарангуйлал 2021-05-10 202.179.8.118

1 хүний дарангуйлал МАН-аар дамжин хэрэгжих гэж байна. Үндсэн хууль дахь төрийн эрхийн тэнцвэртэй байдлыг алдагдуулж эрх мэдлийг Ерөнхий сайдад төвлөрүүлэх гэж байгаа нь Үндсэн хуульт ёсыг эвдэх гэсэн үйлдэл болох нь ээ.
Эрих мэдэлтэй Ерөнхий сайды суудлаас зугатан эрх мэдэлгүй Ерөнхийлөгчийн суудал руу тэмүүлэх Хүрэлсүхийн үйлдэл таашгүй оньсого мэт.
Шүдгүй арслан гэж гомдоллож суусан Хүрэлсүх шүдгүй, хөгшин банхар болохоор тэмүүлэхийн цаад учир нь юу юэ

Avatar

. 2021-05-10 51.195.151.163

НААД 3 ЮМНЫ ХАЖУУД МАНИН ГАМБУУШЫГ ГАРГАЧИХВАЛ 💯 ДЭЭР ШҮҮ ДЭЭ!СЭТГЭЛ НЬ ЦАГААН ЮМ

Avatar

Зочин 2021-05-10 51.195.151.163

Монголын түүхэнд жинхэнэ удирдагчид тэр 13 р зууны үед л байсан байх.одоо бол хүн чанар эр хүний шинж тэмдэг нь баларч булингараад доошоогоо орчоод байгаа учраас иймэрхүү дүйнгэдүү муйхар худлаа сүгнүүд дээшээ гарч хайран сайхан орныг сүйдэлж байгаа юм.жоохон бизнес эрхэлдэг жиргээнд фк-т мэдэмхийрч ухаантай царайлдаг мөнгөний дэв болсон юм одоо монголыг аврах болчиж гэнэдээ.саяхан бөх монгол ялначууд байсан
бизээ ямарр хурдан өөрчлөгдөж байнаа.ингэж явбайгаад хятадын харьяат болох байхдаа н

Avatar

Баянзүрх дүүргийн иргэн 2021-05-10 202.9.40.189

Яг хатуухан хэлэхэд 3 алиа сабадай, хятадын шээс, төрийн бодлогыг хэрэгжүүлэгч нар. Хүрэлсүх хятадаас их зээл авсан, Бал даргын аргаар ажиллагч коммунист цэрэг, одоо эзэн нь хятадын коммунист нам. Энэ гурав 4 дөгчөө Алтанхуягийг, тавдагчаа Баттулгыг сонгуулиас жийсэн. Үүнэс харахад Монголд Хятад, Орос, АНУ буюу еврей Соросын гар лав оржээ. Хаанаас ард түмэн минь аврал ирэх вэ? Уламлалаа бодвол Энэтхэг, Орос нь дээр болов уу, дараа нь АНУ, Европын холбоо, Англи болов уу

Avatar

ЗОЧИН 2021-05-10 202.126.90.92

СҮГИЙН ХҮҮХЭЛДЭЙНҮҮД .

Avatar

zochin 2021-05-10 64.119.20.51

Ene 3 taarsan 3. Xend ni ch sanal ogoxgui

Avatar

Хөрш ОХУ маань Ялалтын баяраа МАСКГҮЙ тэмдэглэж Дэлхийд ГАЙХУУЛАВ. 2021-05-10 103.26.193.118

Хөрш ОХУ маань Ялалтын баяраа МАСКГҮЙ тэмдэглэж Спутник ВИ вакцинаа Дэлхийд ГАЙХУУЛАВ.

Avatar

Зочин 2021-05-10 192.82.72.41

ХҮҮК ҮДИЙН ХООЛОНДОО ИХЭЭ ХӨНГӨХӨӨН ЗУУШ ЗАХИАЛСАН БАЙНА ШҮҮ !

Avatar

Зочин 2021-05-10 51.79.241.149

Энхбат гэж ёстой хэрэггүй шүү.өөрийгөө бүхнийг мэдэгч гэж эндүүрцэн монголчууд өөрсдөө боловсрохгүй болхоор иймэрхүү балаы юмнуудыг хөөргөж дээшээ тэнгэрт гаргаад байх юм.ёстой зүгээр л зальт худалч хэрэггүй хүн.нөгөө 2 нь ч хэрэгцээгүй

Avatar

Чавганц 2021-05-10 95.169.231.61

Нэгэнт олон чавганц уралдахад нэг нь түрүүлдэгээс хойш жоохон царайлаг өндөр гоё хүн гаргавал яасым бэлэн гэжж! дандаа царай муутай намхан нуруутай хүмүүс харсаар байтал.энэ нөхдүүд аль нь ч гарсан ялгаагүй шүү дээ гашуун даа💩 арай жаргалтай амьдрал хайрлана гэж эндүүрээд байгаа юм биш биз.энхбат гэж нөхөр бол монголчуудын мэдлэггүйг далимдуулж бүх зүйлийг мэддэг аятай бурдаг бүүбурын ялдам нэг л хувилбар төдий.Зарим нэг хөөрөөд дэвхцээд байгаа нөхдийг харахаар өрөвдмөөр юм аа.Энэ ташаандаа б**

Avatar

Чавганц 2021-05-10 95.169.231.61

б** зүүж путинг яг тагг дуурайдаг 🤡 алиалагч нөхөр бол тэр цирк хавиар л мал амьтан сургаад явж байхдаа л таарсан хөөрхий шүү дээ.Мангардуу ч юмуу л гэж боддог.эрдэнэ гэдэг нь шахаад шахаад юу ч гарахгүй хуучны л байдаг нэг ахмад!!! МОНГОЛЧУУД ӨРӨВДӨЛТЭЙ ЮМ АА.АЛЬ НЬ ЯЛГААГҮЙ ТААР ШУУДАЙНУУД

Avatar

Зочин 2021-05-10 124.158.97.76

Үнэхээр боловсролтой ерөнхийлөгч хүн шаардагдаж байгаа бол Д.Энхбат мөн. УИХ -ын гишүүн байсан, Төрийн ажлыг сайн мэднэ. Хүүк шиг тэнэг тэнэг юм яриад тэнэгтээд байхгүй. Хүүк Төрийн ордныхоо өрөөний дулаалгыг салгачихаад ард түмэн даарч бхад би цахилгаан хэмнж даарч байна гэж найз Мөнхбатдаа хэлсэн гэсэн. Цаадах нь бас тэнэгтээд рекламдаад яваад бгаамуу, шоолоод бгаамуу бүү мэд. Онгоц жолоодож буй хүн даарч болохгүй шүү дээ.

Avatar

Зочин 2021-05-10 202.21.118.6

Энхбат шиг, түүнээс ч илүү ярьдаг хүмүүс маш олон байна, УИХ-ын гишүүн байхдаа нийгэмд хэрэгтэй яг ямар хууль санаачилсан бэ? Байхгүй шүү дээ, сонссон зүйлээ сайхан ярьдаг хүн болгон Ерөнхийлөгч болдоггүй байх.

Avatar

Skss 2021-05-10 202.21.108.139

Enkhbat boomer hereggui

Avatar

Зочин 2021-05-10 202.9.46.13

tertei tergui huuk yalahaa medrehgui yund ingej aij ursuldugchiduu tulhej tuulai zurh gargavaa.aimhai hurandaa yum daa.yamartai ch eok bolsond bayar hurgeye.uuriinhuu notort itgej bai.

Avatar

Зочин 2021-05-10 202.170.84.188

Энхбат бол жинхэнэ нийгмийн захиалга залуу үе ирээдүйд Монгол улс шударга ёс, жинхэнэ мөрөөдөж байсан ардчилсан нийгэм рүүгээ хөгжихөд яг одоо л сонгогдох ёстой хүн шүү… Бусад нь бол 30 жил дарга хийгээд өөрчлөгдөхгүй гэдгээ харуулчихсан

Avatar

Зочин 2021-05-10 203.23.49.77

Арай юмаа с**. СОНГОХ хүн алга. бүгд л МаН ХҮРЭЛСҮХИЙН НОХОЙНУУД байна.

Avatar

Зочин 2021-05-10 202.126.88.224

Хүүк еөк болбол намаа а**а.Нийгмийн ямар ч дэмжлэггүй хүний оронцог болно.Яг азаар еөк болсон жонхуу мал шиг.Намтайгаа хадан хясан мөргөж живнэ.АН дараа нь МАН гээд тэнэгүүдийн бөөгнөрөл тарах,сарних,дахин хуваарилалтад орох нь цаг хугацааны асуудал.

Avatar

Зочин 2021-05-10 103.26.194.14

Эхний хоёр эрүүгийн хэрэгтэнүүд тэд хууль ёсыг уландаа гишгэж нэр дэвшиж байгаа ч ард түмэн та хоёрыг үзэн ядаж бндаа

Avatar

Зочин 2021-05-10 122.201.24.123

ИНЭЭДЭГ АЛУУРЧИД. тэдэнд хууль нэртэй цаас байгаад нэмэргүй. хуулиа мэдэхийг ч хүсэхгүй биелүүлэе ч гэж хүсэхгүй. ард түмэн өөрсдийн байгалийн хуулиар шийтгэж байвал зохино.

Avatar

Зочин 2021-05-10 66.181.184.73

За эхний 2 хүн 2уулаа урвагч. 3 дахь нь энэ 2оосоо дээр биш. Тэгээд 3 чувганцаа уралдуул уралдуул. Хөлөө хугалах вий.

Avatar

иргэн 2021-05-10 202.179.25.128

Энэ бүгд Худлаа , МУ-д тэр тусмаа Төрийн дээд Албан тушаалтанууд, УИХ-ын Гишүүд л Хууль зөрчиж, Завхаруулдаг байж,,

Avatar

Зочин 2021-05-10 202.179.26.11

"ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ХҮНД УУЧЛАЛ ҮЗҮҮЛЭХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БҮРЭН ЭРХ" Энийг одоо ю гэж ойлгох вэ? Хууль баталж байгаа хүмүүсээс нэг сэтгэлээ сэргэтэл тайлбарлуулах юмсан! Хүний аминд хүрчвэл зүгээр өнгөрнө л гэж ойлгож байх юм. Иймэрхүү дэмий балай юмаа болих хэрэгтэй!

Avatar

Зочин 2021-05-10 202.179.26.11

Монголын төр засаг боловсролын системээ юу ч үгүй нурааж байна. Улс төр мэдлэгтэй хүнийг гаргамаар байна. Наймаа бизнес хийдэг хүн биш. Мөн ард иргэд хоорондоо мэдээ сайтны комментын хэсэгт бие биенээ харааж суумааргүй байна аа! Нэг нэгнээ мэдлэггүй малаар нь дуудах шаардлага юунд байна?

Avatar

Зочин 2021-05-10 202.9.46.105

6,3 дахь заалт юу гэнэв. Намын гишүүннчлэлтэй бол татгалзана гэнэ.угаасаа уих-д суудалтай намуудаас нэр дэвшүүлнэ. Тэгхээр намын гишүүн хамаарч л таараа

Avatar

зочин 2021-05-10 66.181.161.18

Ер нь Ерөнхийлөгч гэдэг албан тушаал Монголд огт хэрэггүй шдээ . устгаж хаяаа .. Муу эрд халдага дараа ,, гэдэг дэ .

Avatar

Зочин 2021-05-10 202.179.26.11

С.Эрдэнэ яг юу бодож хэний дэмжлэгийг авна гэж сонгуульд өрсөлдөж байгаа юм бол? Хүрэлсүх бол сүүлийн хэдэн сарын хугацаанд яг хэн бэ гэдгээ яруу тодоор харуулсан. Хулчгар чанга сүрхий ярианаас өөр юмгүй. ХҮН намаас дэвшиж байгаа Энхбат гэдэг хүнийг огт мэдэхгүй гэхдээ Монголын улс төрд МАН, АН 2-ын байх хугацаа дуусч байгааг мэдэж байна. Одоо энэ 2 нам юу ч хэлсэн яаж ч хичээсэн итгэлээ май гээд хүлээлгэх хүн ховор болж байна.

Avatar

ИРГЭН 2021-05-10 202.179.15.3

ХУУЛЬ ХЭРЭГЖИХ ЁСТОЙ ЯЛТАЙ ХҮН 5Н ЖИЛ МОНГОЛД АМЬДАРААГҮЙ ХҮН ДЭВШИХ ЭРХГҮЙ ГЭВЧ МАН ХҮЧ ТҮРЭН ЗҮТЭГЛЭЭ ХОЙШДОО МОНГОЛ УЛСАД ХУУЛЬ ГЭЖ БАЙХГҮЙ ХЭНИЙГ Ч БАРИВЛАН ДАРАМТЛАЖ БОЛНО. СОНГУУЛИЙН ИРЦИЙГ БҮРДҮҮЛЭХГҮЙ БАЙХ ЦАГААН ЦААС УНШУУЛАХ ЭРДЭНЭБАТЫГ БҮХ НИЙТЭЭРЭЭ ДЭМЖИХ СОНГОЛТ Л ҮЛДЛЭЭ АРД ИРГЭДЭД

Avatar

ШУДАРГА 2021-05-10 202.179.15.3

ХУУЛЬ ХЭРЭГЖИХ ЁСТОЙ ЯЛТАЙ ХҮН 5Н ЖИЛ МОНГОЛД АМЬДАРААГҮЙ ХҮН ДЭВШИХ ЭРХГҮЙ ГЭВЧ МАН ХҮЧ ТҮРЭН ЗҮТЭГЛЭЭ ХОЙШДОО МОНГОЛ УЛСАД ХУУЛЬ ГЭЖ БАЙХГҮЙ ХЭНИЙГ Ч БАРИВЛАН ДАРАМТЛАЖ БОЛНО. СОНГУУЛИЙН ИРЦИЙГ БҮРДҮҮЛЭХГҮЙ БАЙХ ЦАГААН ЦААС УНШУУЛАХ ЭРДЭНЭБАТЫГ БҮХ НИЙТЭЭРЭЭ ДЭМЖИХ СОНГОЛТ Л ҮЛДЛЭЭ АРД ИРГЭДЭД

Avatar

хүннү 2021-05-10 202.179.24.61

Энэ гурваас Д. Энхбат ерөнхийлөгч болвол зүгээрсэн. Гэхдээ монголчуудын ихэнх нь түүнийг танихгүй. Энэ хүнийг хэрхэн яаж олон түмэнд таниулхаас их зүйл шалтгаална. Үүнийг ХҮН хариуцна. Энэ удаагийн сонгууль Доржхандын ХУД-ээс хэдэн хүний санлаар УИХ-д гардагтай зүйрлэшгүй. 1564,5 мян.км.кв-д тархан шууршсан иргэдийн итгэл үнэмшлийг олж авна. Манайхан ч мөн хэцүүхэн хүмүүс шүү дээ. Итгэж болдоггүй ард түмэн. Ковид-19-н 300 аваад л гэртээ суухгүй тэндэг гарууд ш дээ. Нөгөө 2 нь дэмий.

Avatar

Зочин 2021-05-10 51.79.241.149

Худалч хэрэггүй нөхөр

Avatar

Болд 2021-05-10 192.82.75.191

Баас бах

Avatar

ZOCHIN 2021-05-10 180.150.83.228

SONGOLTGUI SONGUULI.

Avatar

Иргэн 2021-05-10 66.181.161.108

Дата Энхбат яг болох хүн дээ!! Мэдлэг боловсрол сайтай, зан араншин, ёс суртахууны хувьд УИХ-ын гишүүн байх хугацаандаа тун дажгүй хүн болохоо харуулсан!!! Монголчууд минь! Алийн болгон бөх тэх, цэрэг цагдаа, эсвэл хутган үймүүлэгч, хор найруулагч нараар Төрөө удирдуулах юм бэ??? Сүүлийн 30 жилийг үл бүтэх хүмүүсээр самруулж өнгөрүүллээ, одоо үр хүүхдийнхээ ирээдүйг бодоцгооё, та минь!!!!!! Үгүй дээ ядаж гадаад ертөнцөд нүүр улайлгахааргүй хүн сонгоё л доо!!!

Avatar

ХАВЧИГ ЯРИНПИЛ 2021-05-10 66.181.160.67

УЛСТӨРЧИДӨД ӨХӨӨРДСӨН ХОЧ ХАЙРЛЬЯ БИДОН ГАНБАА-ӨНХРҮҮШ ГАНБАА ХЭВТЭЭ ГАНБАА-ХЭСҮҮЛ ГАНБАА ЭРДЭНЭЭ -БЭЛЦЭНХҮҮ БААСАНХҮҮ-ХОВОНБАЯР БАТҮҮЛ-СОЛИГДМОЛ -ҮҮЛ УЯНГА-СОГТУУ ШАР ХҮРЭЛСҮХ-ХҮРЭН ЗАНДАН ТАШУУР АМАРБАЯСГАЛАН-ХОРЧИНХҮҮ

Avatar

МОНГОЛЫ САМЫЙ ДУРНОЙ НАРОД АЗИИ ПОЗОР 2021-05-10 66.181.160.67

МОНГОЛ ДЭЛХИИН ШИВШИГ БОЛЛОО ТӨРИИН ТЭРГҮҮНД ДЭВШСЭН ХОЁР НЬ ХҮН АЛСАН ЗОДСОН ФАШИСТ САДИСТУУД МОНГОЛ ТЭНЭГЛЭЛ-2021 ЭНХБАТ ЯЛЖ БИДНИИГ АВРААЧ

Avatar

монголия дурдом 2021-05-10 66.181.160.67

монгол дэлхиин шившиг боллоо 3 дэвшигчиин 2 нь хүн алсан балмадаар зодсон МОНГОЛ ТЭНЭГЛЭЛ -2021 ЭНХБАТ ялж аврах үлдлээ 2 тэнэгиин сурталчилгаанд зодоон болно шүү болгоотжил

Avatar

Зочин 2021-05-10 103.229.122.45

Aytaihan tovch todorhoi pointuudiig n bichmeer yum. Eniig unshaad suuj bdag zavtai amitan bhgui bh daa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж