Сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхийн нийтийг нөмөрсөн цар тахлыг Монгол Улс дотооддоо алдаж, өчигдрийн байдлаар нийт халдвар авсан хүний тоо 44.820 болж, 31.373 нь эдгэрч, 162 хүн нас баржээ. Цар тахлын тархалттай холбоотойгоор иргэд, аж ахуй нэгжүүд сүүлийн нэг жил хагас сарын хугацаанд хэсэгчилсэн болон бүтэн хатуу хөл хорионд өнгөрүүлэв. Энэ хугацаанд хатуу хөл хорио тогтоох, вакцинжуулалтыг эхлүүлснээр өчигдрийн байдлаар 2.154.523 /2021.05.09-ний ЭМЯ-ны мэдээлэл/ хүнийг вакцинжуулалтад хамруулж, өнөөдрөөс бүх нийтийн бэлэн байдлын зэргийг нэг зэрэглэлээр бууруулж, хэсэгчлэн аж ахуй нэгжийн үйл ажиллагааг нээх, хэвийн амьдралдаа шилжиж эхэлж байна.
Иргэд вакцинжуулалтдаа хамрагдаж, хөл хориог сулруулж эхэлсэнтэй зэрэгцэн 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль эхэлж байна. Сонгуулийн ерөнхий хороо хуулийн дагуу нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч, бүртгэсэн учраас ийн сонгуулийн гараа албан ёсоор эхэлж байна гэсэн үг.
Хуулийн дагуу зөвхөн УИХ-д суудалтай нам, эвсэл Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох зохицуулалтын дагуу Сонгуулийн ерөнхий хорооноос МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ, Зөв хүн электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбат нарын материалыг хүлээн авч, бүртгэсэн.
Жил бүрийн хаврын улс төр, Сүхбаатарын талбайн жагсаал идэвжихээс гадна хамтрал, нэгдэл нэртэй улс төрийн урвалтууд ч өрнөв. Энэ парламентын цор ганц бие даагч Н.Алтанхуяг Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээж, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдсэн боловч Сонгуулийн ерөнхий хороо бүртгээгүй учир УИХ-ын гишүүдтэйгээ нэгдэж, өлсгөлөн зарлав. Сонгуулийн өмнө идэвхждэг улс төрийн акцыг Н.Алтанхуяг тэргүүтэй Ардчилсан намын УИХ-ын гишүүд өнөөдөр ч Сүхбаатарын талбай дээр өлсч, үргэлжлүүлж сууна. Мөн УИХ-д цор ганц суудалтай МАХН-ын дарга Н.Энхбаяр МАН-тай нэгдэж, хадаг тавилцан урваж байхтай зэрэгцэн тус намаас УИХ-д сонгогдсон гишүүн С.Ганбаатар ч хариу урваж, Ардчилсан намын гишүүнээр элсэв.
Ийн сонгууль дагасан улс төрийн дүйвээнээр сөрөг хүчин болох УИХ дахь Ардчилсан нам хоёр гишүүнээр бүлж нэмж, 13-уулаа болов.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох долоо дахь удаагийн сонгууль нь цар тахлын үед зохион байгуулагдахаас гадна хэд хэдэн онцлогтойгоор болох гэж байна. Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгуулиар сонгогдох Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр зургаан жилээр, зөвхөн нэг удаа сонгогдоно. Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 50-аас дээш настай, сүүлийн таван жил эх орондоо тогтмол амьдарсан, өмнө нь болон одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших боломжгүй зэрэг шаардлагын дагуу нам, эвслүүд нэр дэвшигчээ тодруулсан.
Энэ удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль зургадугаар сарын 9-нд явагдах бөгөөд МАН, АН, Зөв хүн элэкторат эвслээс гурван нэр дэвшигч сонгуулийн сурталчилгаагаа тавдугаар сарын 24-нд эхлүүлнэ. Өөрөөр хэлбэл, сонгуулийн сурталчилгааны өдрүүд маш богино буюу 15 өдрийн хугацаанд явагдана гэсэн үг.
Гурван нам, эвсэл өрсөлдөх гурван нэр дэвшигч оролцох энэ удаагийн сонгууль цар тахал, халдварын дэглэмээ баримтлах, олон хүн нэг дор цуглуулахгүй байх гээд хязгаарлагмал зүйлс олон. Гэхдээ долоо дахь удаагийн сонгуулиа амжилттай зохион байгуулж, ялалт байгуулах сонирхол, эрх ашиг нам, эвслүүдэд байгаа учраас өндөр ач холбогдол өгч буй. Улстөрчдийн уран сайханд бус улс орныхоо эв нэгдлийг илэрхийлэгч, хүний эрх, ардчиллыг дэмждэг, улстөржилтөөс илүү улс орныхоо эрх ашгийг нэн тэргүүнд тавих Ерөнхийлөгчөө сонгох сонгогчдын сонголт мэргэн байж, сонгох эрхээ эдэлсэн сонгууль болох болтугай.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ:
1993, 1997, 2001, 2005, 2009, 2013, 2017 онуудад Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиудыг зохион байгуулав.
- 1993 он-П.Очирбат /МҮАН, МСДН-ын эвслээс нэр дэвшив/57,8 хувийн санал авч, Ерөнхийлөгчөөр сонгогдож байв.
- 1997 он-Н.Багабанди /МАХН-аас нэр дэвшив/ 60,81 хувийн санал авч, Ерөнхийлөгчөөр сонгогдож байв.
- 2001 он-Н.Багабанди /МАХН-аас нэр дэвшив/58,13 хувийн санал авч, Ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдож байв.
- 2005-Н.Энхбаяр /МАХН-аас дэвшив/ 53,44 хувийн санал авч, Ерөнхийлөгчөөр сонгогдож байв.
- 2009 он-Ц.Элбэгдорж /АН-аас нэр дэвшив/ 51,21 хувийн санал авч, Ерөнхийлөгчөөр сонгогдож байв.
- 2013 он-Ц.Элбэгдорж 50,23 хувийн санал авч, Ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдож байв.
- 2017 он-Х.Баттулга /АН-аас нэр дэвшив/50,61 хувийн санал авч, Ерөнхийлөгчөөр сонгогдон, ажиллаж байна.
- 2021 он-?
Зочин 2021-05-10 64.119.19.53
Онлайн явуулаад энэ улс төрчдийн муу ёроос салмаар байна
Зочин 2021-05-10 66.181.183.91
Хэт даврагчид Хүрэлсүх Ерөнхйлөгч болохыг сайн мэдэж байгаа тул гутаан доромжлох ажлаа эхэлжээ. Үймээн гаргаж алалцахаа тангарлаж байгаа Баттулга тэргүүтэй луйварчид сонгууль хойшлуулах гэж түрэмгийлэл үйлдсээр байна.
zocnin 2021-05-10 69.76.229.35
14 n terbumaar toglocnihdog duu nar j.d.u tuucnihdag hurelsuh gedeg gar b** selem 2zuuhees oor hiij cnadah umgui amitnaar eronhiilogcnoor songoh baitugai shorond hiih heregtei tom gemt hergten
Зочин 2021-05-10 202.179.21.241
Гэмт хэргийн хуйвалдагчид айх хэрэггүй. У.Хүрэлсүхийг юу гэж муулсан ч ард иргэдийн диийлэнхи олонхи нь дэмжих болноо. Хүрэлсүхийг муучлан харлуулах тусам нэр хүндийг нь өсгөсөөр байна. Захиалгаар ажиллаж байгаа бичээчдийн муу муухай бичлэг бүхнийг бүгд ойлгож байна.
Зочин 2021-05-10 202.21.108.53
Хүрэлсүх дэндүү олон бусармаг үйлдэл гаргасан болон хуйвалдсан. Одоо хууль зөрчин байж нэр дэвшсэн нэр зүүлээ. Энэ хүнийг сонговол монгол дараагийн 10-20 жилдээ дарангуйлалд орох нь тодорхой байна. Ямар сураагүй биш 62 кнопоо ашиглаад өөртөө хууль батлаад явчихна. Путинээс ч амархан шийдчинэ. Яагаад гэвэл Монголчууд хонь юм чинь.
Болд 2021-05-10 124.158.66.145
Хүрэлсүх ерөнхийлөгч болсны маргааш чи202-53 кодтой хулгайч шууд шоронд оймсоо гозолзууланхан орж явчихна.Зүгээр байгаа биз
Зочин 2021-05-10 66.181.176.62
Монгол дампуурсан юун сонгууль сонгох хүн ч алга
Зочин 2021-05-10 202.21.100.210
Хүрэлсүхийг дэмжинэ. 2024 онд ажлыг нь нэг мөсөн дүгнэхэд амар.
БӨӨЛЖИС ЦУТГАЖ БАЙНА 2021-05-10 192.82.85.96
БӨӨЛЖИС ЦУТГАЖ БАЙНА
Зочин 2021-05-10 66.181.184.73
Эрдэнэ угаасаа урвагч, хамгийн сүүлд намаасаа Хүрэлсүх рүү урвасан. Хүрэлсүх ард түмнээсээ Сү рүү урвасан, нөгөөх нь Хүрэлсүхийн хөлсний алчуур. Тэгээд бодохоор Монголчууд алийг нь ч сонгосон хамаагүй гарцаагүй 1 урвагч л толгой дээрээ тавьж авах л болоод бна. Ингэж Монголчуудыг доромжилж бна.
Зочин 2021-05-10 66.181.176.121
АН эхлээд хүн төрхөндөө ор. Дараа нь согуулийн тухай ярь.
Зочин 2021-05-10 202.126.88.224
Үхэрнүүдийн сэвстэй гүзээнд Энхбат шиг хоол одоогоор зохихгүй.Хоосон толгой,хийрхэгч Хүүк нь еөк болж хүний сэг,сүг болно.
Зочин 2021-05-10 203.23.49.77
Нэг бол ХҮРЭЛСҮХ нэг бол ХҮРЭЛСҮХИЙН НОХОЙ л гарах СОНГУУЛЬ Ш ДЭ.
irgen 2021-05-10 66.181.161.127
enhbt gegch garaad yu hiij buteehev de,zugeer l hiisver yum yarina,yamr ch nuluugui shavar byrhan shig yum l bolj hyvirna bh da
ДҮЛЗЭН 2021-05-10 202.126.88.235
ТҮГЖИЛ ХҮРЭЛСҮХИЙГ СОНГОХГҮЙ Ш ҮҮ.Бүү горьдоорой
СОНГОГЧ 2021-05-10 202.9.46.65
10000 ТӨГРӨГ ХУЛГАЙЛСАН ИРГЭНИЙГ ШОРОНД ХИЙДЭГ, ГЭТЭЛ 10,000,000,000 $-Н АЛДАГДАЛ, ХОХИРЛЫГ ЭХ ОРОНДОО УЧРУУЛСАН ЖЕНКО ГЭДЭГ ХҮНД ХУУЛЬ ЯАГААД ҮЙЛЧЛЭХГҮЙ БАЙНА ВЭ??????? ХУУЛЬ ИЙМ БАЙДЛААР ЯЛГАВАРТАЙ ҮЙЛЧИЛДЭГ ЮМ БОЛ МОНГОЛ УЛС ХУУЛЬГҮЙ ОРОН БОЛСОН НЬ ДЭЭР !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! ӨРГӨСӨН ТАНГАРАГААСАА НЯЦАЖ, АРД ТҮМНЭЭ ХАГАЛАН БУТАРГАЖ, "ТӨРИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ" ҮЙЛДЭЖ БАЙГАА Х. БАТТУЛГЫГ ТӨРД 1 МИНУТ Ч БАЙЛГАЖ БОЛОХГҮЙ!!!!! ТҮҮНИЙГ НЭН ЯАРАЛТАЙ ЗАЙЛУУЛ…
голүү 2021-05-10 124.158.66.145
Тэр их тоог статистика гэдэг юм.Идэж уусан байсан ч хамаагүй.
Dorz 2021-05-10 83.20.240.102
Enkhbat batalgaatai bolno bolovsroltoi azlaa mededeg hun baih chuhal
Зочин 2021-05-10 202.126.90.29
МАНАЙ УЛСЫН ХҮН АМ НЬ ЖИЛЭЭС ЖИЛД ӨСӨӨД Л БАЙГАА ХАРАМСАЛТАЙ НЬ УТАА; ХОГ; БОХИР; ТҮГЖРЭЛ; ЭСГИЙ ДҮҮРЭГ; АЖИЛГҮЙДЭЛТЭЙГЭЭ ХАМТДАА ОЛОН САЯУЛАА АМЬДРАНА ГЭВЭЛ ЭЭ ДЭЭ МӨН Ч ХЭЦҮҮ ШҮҮ !!! БАЙГАЛЬ ОРЧНЫ ДОРОЙТОЛООС АВАХУУЛААД ОЛОН ОЛОН ПРОБЛЕМУУД УНДРАНА ДАА !!!! ТУНГААЦГАА САЙТАР ТУНГАА !!!!
ЗОЧИН 2021-05-10 202.21.126.30
АРД ТҮМЭН ХҮРЭЛСҮХИЙГ СОНГОНО. ОВОО НААШТАЙ БОЛЖ БАЙГАА БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, ТОМ ТӨСЛҮҮД, ОЮУТОЛГОЙГОО ҮР АШИГТАЙ БОЛГОХ, ҮР ӨГӨӨЖИЙГ НЬ САЙЖРУУЛАХ ЭДИЙН ЗАСГАА ТЭЛЭХ, УЛМААР ИРГЭДЭЭ АЖИЛТАЙ, ОРЛОГОТОЙ БОЛГОХОД БАТТУЛГА ШИГ СӨРЖ ЗОГСДОГ БИШ ДЭМЖДЭГ, АРД ТҮМНЭЭ НЭГ ЗҮГТ ЗАЛДАГ. ЭВ НЭГДЛИЙГ ХАНГАДАГЕРӨНХИЙЛӨГЧ ХЭРЭГТЭЙ. БИ МОНГОЛ ХҮНИЙ САРУУЛ УХААНД ИТГЭДЭГ.
Зочин 2021-05-10 66.181.183.231
Энхбат
Зочин 2021-05-10 66.181.190.55
Хүрэлсүхээс өөр хүн сонгохгүй
Дорж 2021-05-10 64.119.21.55
ХҮРЭЛСҮХ л биш бол бүгдийг дэмжинээ