“Active Garden” residence - Хэрэгтэй бүхэн гэрийн ойр | News.MN

“Active Garden” residence – Хэрэгтэй бүхэн гэрийн ойр

“Active Garden” residence – Хэрэгтэй бүхэн гэрийн ойр

– Багахан зай талбайд аль болох олон айлын сууцыг багтааж барих зорилгод барилгынхан маань хөтлөгдсөөр нэг мэдсэн бид орцноосоо гараад л машин замтай нүүр тулах орчинд амьдардаг болчихож. Хотын хуучин хорооллууд дунд баригдсан хотхонуудын энэхүү алдааг үүгээр орхиод харин шинээр төлөвлөлтөд орсон ногоон бүсэд арай өөр амьдралын хэв маягийг архитекторууд санал болгож эхэллээ. Энэхүү нийтлэл бүхэлдээ энэ тухай л юм.

З.БОРГИЛМАА

Гэрийн ойр байгаль…

Нүүдэлчдийн түүхэнд анх удаа аварга том хот боссон нь орчин цагийн Улаанбаатар юм. Эсгий гэрүүд бүхий гэр хорооллуудыг эс тооцвол малчин, нүүдэлчний гэх хэв шинж бүдэгхэн энэ хотод хүмүүс нь байгалиа санагалздагийн нэг жишээ нь зуны үдшээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг салхилахаар зоригсдын цуваа билээ. Машины түгжрэл үүсгэн байж тийшээ зорьж очигсдод үзвэр, үйлчилгээ хомс ч гэлээ сэтгэл татагдахын учир нь сэлүүхэн зай талбай, задгай агаар л юм. Хот нь нүүдэлчдээсээ холдсон ч хүмүүс нь байгальдаа татагддаг хэвээрээ…

Хотод маань хөгшид суугаад нарлахад сүүдэр дайрахгүй сэлүүхэн, хүүхдүүд гараад гүйлдэхэд хөл тэнийх зайтай хотхон, хорооллууд хэтэрхий ховор. Багахан зай талбайд аль болох олон айлын сууцыг багтааж барих зорилгод барилгынхан маань хөтлөгдсөөр нэг мэдсэн бид орцноосоо гараад л машин замтай нүүр тулах орчинд амьдардаг болчихож. Анх нүүж орохдоо хүмүүс гэр доторх тав тухыг л чухалчлахаас биш орчноо ойшоодоггүй. Тэр тусмаа том хүмүүс яг өөрсдийнхөө нүдээр л сонголт хийхээс биш хүүхдүүдийн өмнөөс төдийлөн боддоггүй нь алдаа. Хүүхдийн хамгийн гол хэрэгцээ нь хөдөлгөөн бөгөөд хаалгаар гараад хаашаа ч хамаагүй гүйж харайх, тоглож наадах зай талбай, түүнд нь нийцэх аюулгүй орчны талаар томчууд бага боддог. Дараа нь утас, удирдлага барьж буйданд шигдсэн хүүхдүүдээ хараад аашилж загнах нь олонх, алдаагаа ойлгох нь цөөнх.

Хотын хуучин хорооллууд дунд баригдсан хотхонуудын энэхүү алдааг үүгээр орхиод харин шинээр төлөвлөлтөд орсон ногоон бүсэд арай өөр амьдралын хэв маягийг архитекторууд санал болгож эхэллээ.

Энэхүү нийтлэл бүхэлдээ энэ тухай л юм. “Active Garden” residence төсөлтэй танилцана уу…

Хэзээнээс наадмын ногоон дэвжээ байж ирсэн Яармагийн дэнжид Туулын хөвөө, Богд Хан уулын бараа бүхий үзэмж бүрдсэн шинэ бүсэд сүндэрлэх "Active Garden” residence юуны өмнө оршин суугчдадаа “байгальд ойр” хэв маягийг бүрдүүлж өгөхийг зорьжээ. Айл болгоны цонх бүр нь өдрийн аль ч цагт нар үзэхүйц, салхины шууд зүсэлт бүхий ташуу байрлалтай байрууд, хотхоны нутаг дэвсгэрийн 70 хувьд нь нийтийн эзэмшлийн талбай, ногоон байгууламж, спорт, тоглоомын талбай, амралтын бүс байхаар төлөвлөсөн зэрэг  нь цэнгэг агаар, сэлүүхэн орчныг бүрдүүлэх учраас агаарлах гэж хол явах шаардлагагүй.

Гэрийн ойр сургууль…

Гэрийн ойр сургууль хамгийн сайн сургууль гэдэг дүрмийг хөгжингүй улс орнууд баримталдаг. Хүүхэд гэр, сургууль хоёрын хооронд 10 минут алхах ёстой гэсэн стандартыг Японд мөрддөг. Австралид гэхэд хүүхдийг автомашинаар хүргэж ирэхийг хориглодог нь мөн л гэр сургууль хоёр алхах зайнд ойрхон байх ёстой гэсэн стандарт юм.

Харин Улаанбаатарт хүүхдүүд сургуулиас тараад харих замд 2-3 цагийг түгжрэлд машин дотор өнгөрүүлэх нь ердийн үзэгдэл болжээ. Гэрийн ойр сайн сургууль байхгүйгээс, эсвэл гэрийн ойр огт сургуульгүйгээс болоод хүүхдүүд хол зайд зөөгдөж, амрах, тоглох, хөгжих цаг хугацаагаа хасуулан “шийтгүүлж” байна.

“Active Garden” residence оршин суугчдадаа “гэрийн ойр хамгийн сайн сургууль” гэдэг стандартыг бий болгож өгөхөөр зорьж байна. Дотроо ерөнхий боловсролын сургууль байхаар төлөвлөжээ. Кембрижийн хөтөлбөртэй улсын сургуулийг төр-хувийн хэвшлийн түншлэлээр байгуулахаар төлөвлөн бэлтгэл ажлуудыг хэдийнээ эхлүүлсэн байна. Хичээлийн дараах болон хичээлээс гадуурх сургалт, өдөр өнжүүлэх, хүүхэд хөгжүүлэх орчныг резиденс дотроо төлөвлөж, тэрчлэн хүүхдийн тоглоомын талбайнуудыг нас, насны онцлогтой байхаар тооцоолжээ.

Хүүхдүүддээ хүүхэд насыг нь буцаан өгөхөөс гадна тэдэндээ, бас өөрсдөдөө зориулах цаг завыг олж авахад чинь танд туслагч хэрэгтэй. Тэр туслагч бол бүхэлдээ ухаалаг төлөвлөлтийн үр дүн гэж ойлгоход болох юм. Учир нь хотын хаа нэгтээгээс эрж хайж, зорьж очдог дэлгүүр, үйлчилгээ,  тав тухыг тань өдөр тутмын үйлчилгээтэй хамт резиденс дотор зэрэгцэн оршихоор төлөвлөсөн байна. Брэндийн дэлгүүр, кофе шоп, фитнес, спининг, гүйлтийн зам, цэцэрлэгт хүрээлэнг дэргэдээ нүүлгэн авч иржээ.

Нэг үгээр бол “хүндээ ойр” гэсэн концепцийг бүхий л төлөвлөлтөд тусгасны үр дүнд та түгжрэлд үрж байсан цаг хугацаагаа цаашид өөртөө зориулах бололцоотой болно гэсэн үг.

Өрх бүрт зогсоол…

Айл болгон нь амины машинтай хотод хамгийн түрүүнд шийдвэрлэх асуудал нь

зогсоол, гражийн хүрэлцээ байх ёстой. Энэ асуудлыг хамгийн хялбар аргаар шийдвэрлэж болоод байгаа хэсэг бол гэр хороолол. Учир нь айл болгон нь хашаатай буюу газартай учраас тэндээ граж, зогсоол, тэр байтугай хүүхдийн тоглох талбайг ч гаргаж болдог. Харин орон сууцны хороолол, хотхонуудад энэ нь хамгийн зөрчилтэй асуудал. Өрх бүрт өмчийн газар гэж үгүй учраас өндөр барилгад зэрэгцэн амьдрахад зогсоолын хүрэлцээ толгойн өвчин болсоор ирснийг нуух аргагүй. Үүнийг шийдвэрлэх нь хот төлөвлөгчдийн төдийгүй барилгын салбарынхны хамгийн нэгдүгээр асуудал болжээ.

Тийм ч учраас “Active Garden” residence зохион байгуулалтын хамгийн чухал шийдэл нь айл бүрийн тоогоор төлөвлөсөн дулаан болон ил зогсоол юм. Нийт  тээврийн хэрэгслийн зорчих, зогсох хэсгийг амралтын бүс рүү нэвтрүүлэхгүй байхаар шийджээ.

Зочдын автомашин түр байрлаад гарахад зэргэлдээх И-март дэлгүүрийн 1000 машины задгай зогсоол туслах үүрэг гүйцэтгэнэ гэж үзвэл явган хүн, тээврийн хэрэгсэл зам булаалдах аюулгүй гэсэн үг.

Эерэг бүхэнд ойр. Эрсдэлд хол...

Ямар ч гоё санааг цаасан дээр төлөвлөсний дараа яг тэр бүхнийг газар дээр  буулгах нь хамгийн том сорилт болдог. Бодож зорьж төлөвлөснийг бодитой хийх, хэрэгжүүлэх ур чадвар, туршлага, технологийн дагуух гүйцэтгэл, хүн хүчний нөөц, чанар гэдэг маш чухал хүчин зүйл. Тийм учраас  “Active Garden” residence төсөл нь хөрөнгө оруулалт, санхүүгийн болон барилгын менежментээс эхлээд барилга архитектур, бетон арматур угсралт, дотоод интерьер, засал чимэглэл … гээд бүхий л шатанд салбарын хамгийн туршлагатай, шилдэг гүйцэтгэгч нартай хамтран ажиллаж байна.

Хөрөнгө оруулалтыг олон улсын санхүүгийн зах зээлээс босгож, барилгын материалын худалдан авалтыг л гэхэд шууд үйлдвэрлэгчээс нийлүүлэх менежментийг анх удаа Монголд нэвтрүүлэх гэж буй. Санхүүгийн эрсдэл болон менежментийг хилийн цаана байршуулснаар “Актив Гарден” төсөл хүлээлтэд нийцсэн чанарын төвшинд зорьсон хугацаанд хэрэгжиж дуусах баталгаа бий болж байгаа хэрэг.

Хэрэв энд бид ямар нэг худалдан авалтын тухай ярьж байгаа бол хамгийн чухал асуултыг эцэст нь хөндөх ёстой.

Тэр нь:

-ҮНЭ ХЭД ВЭ? Хамгийн товч хариулт:

– Шинэ орон сууцандаа орсон цагаас эхлээд өдөр өдрөөр үнэ цэн нь өсөх ухаалаг хөрөнгө оруулалт.

АКТИВ ГАРДЕН РЕЗИДЕНС – ӨСӨН НЭМЭГДЭХ ҮНЭ ЦЭН

Борлуулалтын алба: 7555-5500

Web: www.activegarden.mn

Fb: activegardenresidence

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж