Тэтгэврийн зээлгүй ахмадуудад өнөөдрөөс үнэт цаас олгоно | News.MN

Тэтгэврийн зээлгүй ахмадуудад өнөөдрөөс үнэт цаас олгоно

Тэтгэврийн зээлгүй ахмадуудад өнөөдрөөс үнэт цаас олгоно

Тэтгэврийн зээлгүй ахмадуудад өнөөдрөөс үнэт цаас олгоно

Засгийн газраас 2020 оны нэгдүгээр сард  ахмад настны тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх шийдвэр гаргасан билээ. Нийтдээ  228.5 мянган ахмад настны  763 тэрбум орчим зээлийг төр тэглэж өгсөн. Энэ нь тэтгэврийн зээл аваагүй ахмадуудыг ялгаварласан шийдвэр болсон тул зээлгүй иргэдэд нэг сая төгрөгийн ваучер олгохоор болсон юм. 

Тэгвэл өнөөдөр /2021.05.10/-өөс эхлэн тэтгэврийн зээлгүй  238 мянган ахмадуудад сая төгрөгийн үнэт цаас олгохоор болсон талаарх мэдээллийг өнгөрсөн Баасан гаригт УИХ-ын дарга Г.Занданшатар дуулгав.  Ахмадуудад олгох үнэт цаасыг "Эрдэнэс Монгол" ХХК  тавдугаар сарын 21-нээс мөнгөжүүлэх аж. 

Тодруулбал, 194 мянган ахмад тэтгэврийн зээлгүй, 44 мянган ахмад нэг сая хүртэлх төгрөгийн зээлтэй байсан учраас зөрүүг нь олгоход 216 тэрбум төгрөг зарцуулах аж.

Монгол Улсын Үндсэн хуульд заасан байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн Салхитын алт, мөнгөний ордыг 2043 он, 2047 он хүртэл ашиглах тусгай зөвшөөрлүүдийг 2018 онд цуцалж, төрийн мэдэлд шилжүүлсэн. Улмаар 2019 онд тус ордод хайгуул хийх, ашиглах тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол"ХХК,  “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-д шилжүүлж, төсвийн хөрөнгө оруулалтгүйгээр олборлолтын үйл ажиллагааг нь эхлүүлсэн байдаг. Ийнхүү Салхитын алт, мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, 2020 онд  өндөр настнуудын тэтгэврийн зээлийг нэг удаа чөлөөлсөн бол энэ удаад ч мөн адил тэтгэврийн зээлгүй ахмадуудад 216 тэрбум төгрөгийг  олгох юм.

Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа "Тухайн үед  зээлгүй байсан 194 мянган ахмадад нэг сая төгрөгийн үнэт цаасыг өгч, 2021 оны тавдугаар сарын 21-ний өдрөөс эхэлж мөнгөжүүлэх хууль гарсан. Өөрөөр хэлбэл, 194 мянган ахмадад 184 тэрбум төгрөгийн үнэт цаас олгогдох буюу дансанд нь орно. Харин нэг сая төгрөгөөс доош зээлтэй байсан 44 орчим ахмадад нэг сая төгрөгийн зөрүү дээр нь 21.2 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгогдоно.

Тиймээс энэ долоо хоногоос Нийгмийн даатгалын Ерөнхий газар болоод харьяа  салбар бүрээр дамжуулан зээлгүй байсан 194.1 мянган ахмад, нэг сая төгрөгөөс доош зээлтэй байсан 43.9 мянган ахмадад үнэт цаас олгох ажлыг хийж эхлүүлнэ.

Үүнээс гадна 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөс хойш нас барсан хүмүүсийн ар гэрт нь  энэ үнэт цаас өвлөгдөх зохицуулалттай.  Өөрөөр хэлбэл, Нийгмийн даатгалын байгууллагаар дамжуулан тухайн хүмүүст олгогдох ёстой байсан  үнэт цаасыг өвлөн авах  хүмүүсийн дансанд байршуулах зэрэг ажлын зохион байгуулалт хийнэ" гэдгийг онцлов.

Дашрамд дурдахад, 2020 онд тэтгэврийн зээл авсан 228.5 мянган ахмадуудын авсан зээлийн хэмжээ дунджаар 3.3 сая төгрөг юм. Ихэнх зээлдэгч хүүхдээрээ батлан даалт хийлгэж, 5-10 сая, түүнээс дээш төгрөг бөөнөөр нь аваад, орон сууцны урьдчилгаанд өгч, байшин барьж, жижиг аж ахуйдаа хөрөнгө оруулсан байна. Хүүхдийнхээ сургалтын төлбөр төлж, унах унааг нь базаан, өр зээлийг нь дарсан нэг хэсэг ч бий.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-05-10 103.26.194.195

1сая хүрээгүй зээотэй бсан иргэний зөрүү мөнгө орж бгаа юм болов уу?

Avatar

Зочин 2021-05-10 66.181.161.17

Халамж авдаг хүмүүст авах уу

Avatar

Зочин 2021-05-10 122.201.24.131

Мөнгө нь бэлэн болж, банкинд байршсан гээд байсан биз дээ . Үнэт цаас өгч илүү зардал гаргах ямар хэрэг байна вэ? Эсвэл энэ мөнгийг бага багаар өгсөн дүр үзүүлээд сонгуульдаа хэрэглэж байгаад сонгуулийн дараа хэн нэгэнд ацаглаж үлдээх гээд байгаа юм уу? Эсвэл сонгуульд регистрийн дугаараар барьцаалах гээд байгаа юм уу? Уг нь ийм муу ам хэл гаргамааргүй байх л юм. Гэвч Та бүхэнд итгэх боломжгүй болчихоод байна. Хардаад байна. Энэ мөнгийг шууд л дансанд нь шилжүүлэх хэрэгтэй.

Avatar

Zochin 2021-05-10 84.136.80.170

Ter tsaasaar ni yah bolj bn

Avatar

Зочин 2021-05-10 203.91.115.48

Шууд л дансанд нь хийчэх Зээлгүй гэж гадуурхагдаж тэгш эрхээ эдлэж чадаагүй сая төгрөг авч байгаа бид адилхан 6 сая авах ёстой байсан Одоо сонгуульд ялгасан МАН АН хоёрт санал өгөхгүй дээ

Avatar

иргзн 2021-05-10 202.179.25.128

Өгч л байгаа юм бол шууд л Тэтгэврийнх нь Дансанд хийх хэрэгтэй ш дээ, тэгээд л нэг юм хийхээрээ Иргэдэд бөөн Асуудал чирэгдэл хүндрэл үүсгээд байдаг юм ш дээ,

Avatar

З 2021-05-10 66.181.191.241

Цаас авах гэж бөагнөрмөаргүй байна

Avatar

Зочин 2021-05-10 66.181.179.219

Шууд л дансанд нь мөнгийг нь хиыгээчээ өвчний хажуугаар настайчуудад чирэгдэл учруулаад яах гэж ийм заваарсан сунжирсан юм хиййдэг байнаа

Avatar

Зочин 2021-05-10 103.212.118.173

Дахиад л хардалт, яамар ч юм бэ дээ. Өгвөл өглөө гэнэ, өгөхгүй бол өгсөнгүй гэнэ. Энэ хүмүүсийн санаад нийцэх юм гэж нэг ч алга. Хөөрхий дээ улс мин. Даанч буурай сэтгэлгээтэй, харамсалтай иргэдтэй юм бэ дээ. Төрдөө талархах сэтгэл нэгч гарахгүй юм. Ядахнаа нэг ч гэсэн талархаасай. Төр засагтаа баярлалаа.

Avatar

иргэн 2021-05-10 202.21.113.146

шууд л тэтгэвэрийн данс руу нь шилжүүлчихэж болоогүйн байхдаа, энэ хуудас батламжийг хийх гэж бас л бөөн мөнгө , тэгээд хүмүүсийг хороон дээгүүр бужигнуулах юм даа

Avatar

Зочин 2021-05-10 66.181.161.108

Харин тиймээ?! Хорооноос утасдаад "1 сая төгрөгийн эрхийн бичгээ хороон дээр ирж ав" гээд байх юм?! Эрхийн бичигтэй бичиггүй тэр сая төгрөгөө дансанд шилжүүлэх л юм байгаа биз дээ? Эсвэл тэр цаасаа бариад бас банкинд оочерлож бөөгнөрч бужигнах юм уу???

Avatar

Зочин 2021-05-10 202.9.46.105

Ахмадуудыг ялгарлан хандаж байна.зээлтэй байсан ахмадууд хожиж, зээлгүй байсан ахмадууд хохирч байна. Тэгш эрхийн зарчим алдагдаж байна. 6 сая 1 сая. зөрүү 5 саяыг яах вэ оюун эрдэнэ, занданшатараа. Сонгуульдаа зарцуулж байгаа гэдгээ шударга хэлэл дээ. Аан өөр зүйл ярих уу яах уу

Avatar

Зочин 2021-05-10 202.9.47.151

Чи яасан ш**** амьтан бэ? Аав ээжийнхээ нэрийг барьж мөнгийг нь авах гэж шунагтаж байгаа юм биш үү? Төр засагт баярлалаа гэж хэл. Огт өгөхгүй байсан ч яадгийн. Зээл авсан ахмадууд өөрсдөө энэ мөнгийг хэрэглээгүй, үр хүүхдүүддээ л зарцуулсан.

Avatar

Ахмад настан 2021-05-10 202.126.88.174

Ахмадуудыг ялгаварлан гадуурхсан шийдвэр гаргасан Женкод хэлээ. Чамлахаар чанга атга.

Avatar

Зочин 2021-05-10 66.181.178.173

цаана нэг заль нохойтолд явагдаад бна уу

Avatar

Б 2021-05-10 66.181.161.32

Өгөх гээд л байгаа юм бол шууд мөнгийг нь данс руу
нь хийчихээчэээ. Юун илүүдээ гарсан мөнгө, хөдөлмөр вэ? Дээр нь бас наад муу цаасыг чинь авах гэж бөөн бөөгнөрөл, хавьтал. Хүрэлсүх, МАН-ы здакууд улсын мөнгөөр сонгуулийн шоу хийхээ больчих л доо.

Avatar

Зочин 2021-05-10 66.181.161.108

Ахмадуудад эрхийн бичиг өгөхдөө "Хүрэлсүх л та нарт үүнийг өгч байгаа юм шүү!" гэж сонгуулийн реклам хийх гээд байгаа юм биш үү??? Коронад хамгийн эмзэг настайчуудыг бөөгнөрүүлж тахал тараах нь ээ?!!

Avatar

зочин 2021-05-10 139.5.218.216

Эхлээд түүгээрээ шалгачаад хөгшчүүлийн тэтгэврийнх нь дансанд нь мөнгийг
шилжүүлчихгүй яахаараа ийм 2 үе шаттай ажил хийж байдаг юм бол?
Төрийн ажилд цаг, хөрөнгө хайран байдаггүй юм уу?

Avatar

Зочин 2021-05-10 192.82.81.202

Засагт мөнгө байхгүй э, ингээд үнэт цаас өгчвөл зарим нь хадгалж байгаад мөнгө болгоно гэж тооцож байгаан

Avatar

Зочин 2021-05-10 192.82.75.241

Сонгуулийн Сонгодог шоу байна. Тэтгэвэрийнхэн, халамжийнхан энэ ерөнхийлэгчийн сонгуульд 100 хувь энэ эрх баригч нам д саналаа өгөх нь тодорхой боллоо.

Avatar

Зочин 2021-05-10 202.179.27.123

2020 оноосхойш тэтгэвэрт гарсан хүмүүс яах юм бэ

Avatar

Зочин 2021-05-10 66.181.160.99

20 onii 3 sard orson ahmad yah we

0 0
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж