Живсэн машин дотроос эх, хүүг гаргаж, амь насыг нь аварчээ | News.MN

Живсэн машин дотроос эх, хүүг гаргаж, амь насыг нь аварчээ

Живсэн машин дотроос эх, хүүг гаргаж, амь насыг нь аварчээ

Живсэн машин дотроос эх, хүүг гаргаж, амь насыг нь аварчээ

Налайх дүүргийн Онцгой байдлын алба хаагчид хоёр иргэний амь насыг усанд осолдохоос аварчээ. Тодруулбал, нийслэлийн Налайх дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өнөр” амралтын газрын урд голд Land-100 маркийн автомашин усанд живсэн, дотор нь хоёр иргэн гацаж усанд осолдох нөхцөл байдал үүссэн байна гэх дуудлага тус дүүргийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын аврах ангийн алба хаагчид очиход 37 настай эмэгтэй гурван настай хүүхдийнхээ хамт машинд гацсан эрэг рүү гарах боломжгүй болсон байдалтай байжээ. Ийнхүү Онцгой байдлын хэлтсийн дарга хурандаа Л.Чинбатаар ахлуулсан аврах бүлгийн есөн албан хаагч  ослын газарт шуурхай аврах ажиллагаа зохион байгуулсаны үр дүнд  завь, аврах олс ашиглан ээж, хүүгийн амийг нь аварсан байна.

Урин дулааны цаг ирж байгаатай холбогдуулан иргэд  усанд осолдох тохиолдол гарсаар буй юм. Усны осол нь ихэвчлэн хүний хайхрамжгүй үйлдэл, болгоомжгүй байдлаас гардаг учир иргэд сонор сэрэмжтэй байж, баталгаат бус гарам, гүүрээр тээврийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг албаныхан санууллаа.

Ц.ЯНЖИНДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-05-09 202.21.120.242

мундаг залуучууд аврагчид байна баярлалаа аваар осолоос болгоомжлоорой

Avatar

зо 2021-05-09 202.9.41.56

өөртөө болон өрөөлд гай болдог мал шиг л байх юмдаа

Avatar

zochin 2021-05-09 66.181.178.236

Teneg avgai Land- 100-tai gej gol usand erdej baixgui yu. Baigaliin davagdashgui xuchind naad tomor chini yu ch bish gedgiig medej avag. Avragchdad amjilt xusiye.

Avatar

OB 2021-05-09 119.40.103.3

Өөрсдөө хариуцлагагүй, хэнэггүйгээс болж ус, үертэй холбоотой элдэв осол, аваар гардаг бөгөөд тэрийгээ дараа нь байгаль руу, мэрэгжлийн байгууллага руу чихэж, ажил удаж, зардал чирэгдэл болдог шүү, манайхан арай дэндүү

Avatar

Зочин 2021-05-09 119.40.98.177

Эхнэр нь хорисоор байхад нөхөр нь энүүгээр гардаг юмаа гээд ороод суучихсан. Тэгээд нөхөр нь өөрөө голын эрэг дээр гараад тусламж дуудсан байна лээ шүү. Хөөрхий энэ хүүхэн ямар буруутай байхав дээ.

Avatar

Зочин 2021-05-09 66.181.160.64

Аврахын залууст талархая. Иргэд эд хөрөнгөндөө эрдэж тэнэглэхээ болих ………

Avatar

Зочин 2021-05-09 139.5.218.123

Erguu mal avgai gol usand am garch ulsiin ajild gai bolood iim usruu orj bdg estoi erguu mal bnadaa

Avatar

Зочин 2021-05-09 103.26.193.18

Торгоо. шүтдэг америкт чинь хүүхдэд аюултай зүйл хийлээ гээд торгоод шоронд ч суулгаж магад. машиныг нь хурааж ав.

Avatar

Зочин 2021-05-09 202.21.108.17

Сүртэй машинтай нөхдүүдийг орос машинтай л ирж аврах юм даа, ккк.

Avatar

иргэн 2021-05-09 192.82.91.73

Хэлээд байхад тэнэгтэж яваад хүмүүст гай болох юмаа. Аврах гэж олон залуучууд гал усруу орж эрүүл мэндээрээ хохирох юм. Уснаас болгоомжил л гээд байсан шүүдээ.

Avatar

Зочин 2021-05-09 103.57.94.106

Яаж толгой нь хамуурахаараа нялх хүүхэдтэйгээ ийм ус руу ордог байнаа. Эх хүн мөн үү

Avatar

Зочин 2021-05-09 172.58.143.160

Shimnuus boltoi

Avatar

Монгол хүн. 2021-05-09 103.10.21.27

Бурхан Монголыг минь өршөөг. Ашгүй дээ. Монголын үрс маш олон болтугай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж