Живсэн машин дотроос эх, хүүг гаргаж, амь насыг нь аварчээ

Хуучирсан мэдээ: 2021.05.09-нд нийтлэгдсэн

Живсэн машин дотроос эх, хүүг гаргаж, амь насыг нь аварчээ

Живсэн машин дотроос эх, хүүг гаргаж, амь насыг нь аварчээ

Налайх дүүргийн Онцгой байдлын алба хаагчид хоёр иргэний амь насыг усанд осолдохоос аварчээ. Тодруулбал, нийслэлийн Налайх дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өнөр” амралтын газрын урд голд Land-100 маркийн автомашин усанд живсэн, дотор нь хоёр иргэн гацаж усанд осолдох нөхцөл байдал үүссэн байна гэх дуудлага тус дүүргийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын аврах ангийн алба хаагчид очиход 37 настай эмэгтэй гурван настай хүүхдийнхээ хамт машинд гацсан эрэг рүү гарах боломжгүй болсон байдалтай байжээ. Ийнхүү Онцгой байдлын хэлтсийн дарга хурандаа Л.Чинбатаар ахлуулсан аврах бүлгийн есөн албан хаагч  ослын газарт шуурхай аврах ажиллагаа зохион байгуулсаны үр дүнд  завь, аврах олс ашиглан ээж, хүүгийн амийг нь аварсан байна.

Урин дулааны цаг ирж байгаатай холбогдуулан иргэд  усанд осолдох тохиолдол гарсаар буй юм. Усны осол нь ихэвчлэн хүний хайхрамжгүй үйлдэл, болгоомжгүй байдлаас гардаг учир иргэд сонор сэрэмжтэй байж, баталгаат бус гарам, гүүрээр тээврийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг албаныхан санууллаа.

Ц.ЯНЖИНДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж