ОХУ хүчирхэг автомат буугаар тоноглосон хуягт техникээ гайхуулав

Хуучирсан мэдээ: 2021.05.09-нд нийтлэгдсэн

ОХУ хүчирхэг автомат буугаар тоноглосон хуягт техникээ гайхуулав

ОХУ хүчирхэг автомат буугаар тоноглосон хуягт техникээ гайхуулав

Орос орон дэлхийн хоёрдугаар дайнд нацист Германыг ялсны 76 жилийн ойн баяраа өнөөдөр/2021.5.9/ тэмдэглэж, жил бүр зохион байгуулдаг цэргийн сүрт жагсаалаа зохион байгууллаа.

Баярын үйл ажиллагааг албан ёсоор нээн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин үр хэлж, дайнд амь үрэгдсэн сая сая баатруудад эмгэнэл илэрхийлэн нэг хором дуугаа хураасны дараа 12 мянга гаруй цэрэг, армийн офицер, үндэсний гвардынхан, курсантууд жагсан сүр хүчээ үзүүлсэн юм.

Харьцуулан үзвэл, энэ оны сүрт жагсаалд Ялалтын 75 жилийн ойг тэмдэглэх сүрт жагсаалд оролцсоноос арай цөөн цэрэг оролцсон юм.  Өнгөрсөн онд цар тахлаас болж Ялалтын баяр бага зэрэг хойшилж зургадугаар сарын 24-нд зохион байгуулагдсан. Владимир Путин өнгөрсөн оны цэргийн сүрт жагсаалыг нээхдээ “Эх орны дайнд ялалт байгуулалцсан холбоотнуудаа хэзээ ч мартахгүй” хэмээн ярьж байсан. Харин энэ удаад холбоотнуудынхаа тухай үл дурслаа. Тэрбээр энэ жилийн жагсаалыг нээхдээ агуу түүхийг мартаж, мартуулж, гуйвуулах санаатай залуу үе олширч байгааг хүчтэй шүүмжлэн “Бид нацизмыг сөнөөсөн үндэстэн гэдгээрээ үеийн үед бахархан ярих ёстой” хэмээн ярьсан юм.

Жагсаалыг нээн жагссан цэргүүд ОХУ-ын төрийн далбаанаас гадна агуу ялалтын бэлгэ тэмдэг болсон 1945 оны тавдугаар сарын 21-нд улаан армийнхан Берлиний парламентийн ордныг эзлэн орой дээр нь мандуулсан байлдааны улаан тугийг барьжээ.

Явган цэргүүдийн жагсаалын араас герман цэргүүдийн эсрэг тууштай тэмцэж явсан алдарт Т-34/85 танкаар толгойлуулсан Оросын армийн 190 техник жагссан байна. Тэдний дунд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий Т90М Прорыв болон Т-14 Армата байлдааны үндсэн танкууд, явган цэргийн байлдааны гинжит Курганец-25 машинууд, Бумеранг газар уснаа явагч, хуягт тээвэрлэгчид оролцсон нь ажиглагчдын анхаарлыг татжээ. Түүнээс гадна Сирид хэрэглэж буй алсын удирдлагатай дайны машин болох Уран-9 робот танк жагсаалд оролцсоныг мэргэжилтнүүд онцолж байна. Мөн энэ удаагийн сүрт жагсаалд агаараас хамгаалах систем болон хүчирхэг автомат буугаар тоноглогдсон Typhoon-PVO хуягт техникүүд анх удаа оролцлоо.

Эцэст нь Оросын армийн бахархал болсон Искандер-М 500 км хүртэл зам туулах хүчин чадалтай баллистик пуужин, 400км радиус дахь онгоц, 60км доторх баллистик пуужин сөнөөх чадвартай С-400 агаараас хамгаалах пуужингийн систем улаан талбайд жагсчээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
71
ЗөвЗөв
19
ТэнэглэлТэнэглэл
7
ГайхмаарГайхмаар
6
ХөөрхөнХөөрхөн
5
БурууБуруу
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж