Цар тахал нь хүчтэй стрессорт хамаарах бөгөөд хүний сэтгэл зүйн онцлог, стрессийн хүч, үргэлжлэх хугацаанаас хамаарч стресс, сэтгэл зүйн хямрал үүсгэж болдог байна. Тэгвэл цар тахлын үед сэтгэлзүйгээ хэрхэн дэмжих талаар СЭМҮТ-ийн их эмч Ж.Гантулга мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Цар тахалтай холбоотойгоор хүн бүрийн амьдралд ямар нэг асуудал тулгарч байгаа. Энэ үед энгийн үеийнхээ амьдралын эрүүл хэв маягаа алдалгүй, барьж явах нь зүйтэй юм. Хорт зуршлаар стрессээ тайлах нь тохиромжтой арга биш юм. Сэтгэл зүйн хямралын үед илрэх шинж тэмдгүүд:
- Хэт их унтах эсвэл унтаж чадахгүй байх
- Өөрийгөө бусдаас тусгаарлах
- Дуртай зүйлэсээ татгалзах
- Ажлаа солих
- Гэнэтийн бодлогогүй үйлдэл гаргах
- Сэтгэлээр унах зэрэг байна.
Тэгвэл цар тахлын үед хэрхэн сэтгэлзүйгээ дэмжих вэ гэдэг асуулт гарч ирнэ. Хэд хэдэн аргыг санал болгоё.
- Ном унших орчин, хугацааг бүрдүүлэх
- Тайвшруулах /Эверлийн/ амьсгалын дасгал нь булчин суллах, айдас, сэтгэл түгшилт, стрессийн түвшинг бууруулна
- Урлагийн сэтгэл заслын зураас ашиглах арга /зурах явцад хүний анхаарал төвлөрч, сөрөг мэдрэмж багасаж, цаг хугацааг үр дүнтэй өнгөрүүлж чаддаг/
- Дасгал хөдөлгөөн тогтмол хийх /бясалгал, иог хийх/
- Нойроо бүтэн авах, хөгжим сонсох
- Шинэ зүйл сурах
- Сөрөг бодлоо эерэг болгох. Эерэг бодол нь аливаа асуудлыг зөвөөр тусгаж, стрессийг даван туулахад тусална” гэлээ.
Ц.ЯНЖИНДУЛАМ
Холбоотой мэдээ