Маргааш авто техникийн зах, төвүүдийг нээнэ

Хуучирсан мэдээ: 2021.05.09-нд нийтлэгдсэн

Маргааш авто техникийн зах, төвүүдийг нээнэ

Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулсантай холбогдуулан зах, худалдаа, үйлчилгээний төвүүдийг үе шатттайгаар нээх ажлыг зохион байгуулж эхлээд байгаа билээ. Нийслэлийн хэмжээнд 89 чиглэлээр худалдаа, үйлчилгээний байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс 18 чиглэлийн үйл ажиллагааг хязгаарлаж, үлдсэн байгууллагын үйл ажиллагааг өчигдрөөс эхлэн нээсэн юм. Тухайлбал, хайпермаркет, их дэлгүүр, хүнсний зах, худалдааны төв, гэр ахуйн бараа, тавилга, модны зах, барилгын материалын төвүүдийг үе шаттайгаар нээсэн юм. Харин маргаашаас буюу тавдугаар сарын 10-наас төрөлжсөн барааны худалдааны төв, авто техникийн зах, төвүүдийг нээхээр болжээ.

Ингэхдээ дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан, Covid-19 халдвараар өвчилж эдгэсэн тухай эрүүл мэндийн байгуулагаас магадлагаа авсан ажилтан, түрээслэгчдийг ажиллуулах аж. Түүнчлэн аппликэйшнээр QR код уншуулан, халдварын эсрэг бүрэн тун авсан эсэх, коронавирусийн халдвараар өвчилж эдгэсэн болон хүндэтгэн үзэх шалтгаанаар дархлаажуулалтад хамрагдаагүй болохыг шалгаж, нэвтрүүлнэ гэдгийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлсэн байдаг.

Үйл ажиллагаа нь маргааш нээгдэх худалдаа, үйлчилгээний байгууллагуудыг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

Ц.ЯНЖИНДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж