Хогийн цэгт гал гарснаас автомашинууд өртөн хайрагджээ

Хуучирсан мэдээ: 2021.05.09-нд нийтлэгдсэн

Хогийн цэгт гал гарснаас автомашинууд өртөн хайрагджээ

Хогийн цэгт гал гарснаас автомашинууд өртөн хайрагджээ

Онцгой байдлын ерөнхий газарт өчигдөр/2021.05.08/ хувийн болон төрийн өмчид гарсан гал түймрийн дараах дуудлагууд бүртгэгджээ. Тухайлбал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Хүслэн аппартмент” хотхоны 23 дугаар байрны хойд талд хог шатаж байна гэсэн дуудлага өчигдөр /2021.05.08/ ирсэн байна. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид очиж хогийн цэгт хог шатаж байсныг 10 орчим минут ажиллаж унтраасан аж. Тус гал түймэрт иргэн Г-ийн “Приус-41”, эзэн нь тодорхойгүй “Приус-30” зэрэг автомашинууд өртөж, хайрагдсаныг “Хүслэн аппармент” хотхоны харуулд хүлээлгэн өгсөн байна.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтад байшин шатаж байна гэсэн дуудлагыг тавдугаар сарын 08-ны өдрийн 17 цаг орчимд хүлээн авчээ. Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид очиж, иргэн Б-ын 10×10 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг бүрэн унтраасан байна.

Нийслэлийн Багахангай дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт гал гарч байна гэх дуудлагыг өчигдөр /2021.05.08/ хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчид очиж иргэн Ц-ийн 6×8 метрийн хэмжээтэй малын саравчны дээвэр шатаж байсныг бүрэн унтраажээ.

Ц.ЯНЖИНДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж