Э.Ананд хүүг аврах хандивт 200 сая гаруй төгрөг цуглажээ

Хуучирсан мэдээ: 2021.05.09-нд нийтлэгдсэн

Э.Ананд хүүг аврах хандивт 200 сая гаруй төгрөг цуглажээ

Э.Ананд хүүг аврах хандивт 200 сая гаруй төгрөг цуглажээ

Хүнд хэлбэрийн хавдартай Э.Ананд хүүгийн эмчилгээний зардалд урлаг соёл, улс төрийн нөлөө бүхий эрхмүүдээс авхуулаад энгийн иргэд ч чин сэтгэлийн хандив өргөсөөр буй. Хүүгийн эмчилгээний зардалд нийт 380 сая төгрөг шаардлагатай бөгөөд өчигдрийн байдлаар 200 сая гаруй төгрөг цуглаад байна. Тэгвэл өнөөдөр /2021.05.09/ “Хүннү Мото” клубын залуус 20 сая төгрөгийн хандивийг Э.Ананд хүүгийн гэрт хүргэж өгчээ. Анх Д.Номинчимэг бүсгүй өөрийн мотоциклоо зарж, хандив өргөхөө мэдэгдсэнээр тус клубын залуус хандивын аянд нэгджээ. “Хүннү Мото” клубын залуус хоёр хоногийн турш сугалаа явуулсны дүнд 18 сая төгрөг цуглуулжээ. Түүнчлэн клубын залуус өөрсдийн зүгээс хоёр сая гаруй төгрөгийг цуглуулсан гэнэ.

Түүнчлэн "РUBG Mobile"-н дэлхийн аваргын хүрэл медальт "ZEUS" баг "OPS BATTLE SHOW" тэмцээнийхээ шагнал болох 230 ам.долларыг хүүд хандивласан билээ.

Бяцхан хүү Э.Ананд өнгөрсөн гуравдугаар сарын 30-нд нурууны нугалмуудын түвшинд 11.8 см, хэвлийн хөндийн зайруу 1.7см Х 6.8см хэмжээтэй түрж ургасан хүнд хэлбэрийн хавдартай болох нь тогтоогдсон. Хүүг Монголд эмчлэх боломжгүй бөгөөд БНСУ-ын "Soon Chun Hyang Seoul University Hospital" эмнэлэг эцсийн найдвар нь болжээ. Хагалгааны зардалд 380 гаруй сая төгрөг шаардлагатай хэмээн БНСУ-ын эмнэлгээс мэдэгдсэн байна. Иймээс Э.Ананд хүүгийн ар гэрийнхний зүгээс хүүгийнх нь амийг аврахыг хүсэн “Хүүд минь амьдрал хайрлаач” хандивын аяныг өрнүүлж эхэлсэн юм.

Ц.ЯНЖИНДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж