Аугаа их Эх орны дайны Ялалтын 76 жилийн ой өнөөдөр/2021.5.9/ тохиож байна. ОХУ-ын нийслэл Москва хотын улаан талбайд Ялалтын баярын цэргийн жагсаал сүр жавхлантайгаар эхэллээ.
Сегодня в 10:00 смотрите парад Победы на Красной площади, посвящённый 76-й годовщине Победы в Великой Отечественной войне
Posted by Росси́я – Российская Федерация – Russia on Saturday, May 8, 2021
Жагсаал ОХУ-ын төрийн далбаа болон байлдааны тугийн салааны цэргүүдийн алхаагаар эхлэв.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ялалтын баярын парадыг нээж үг хэллээ. Тэрбээр "ОХУ-ын ард иргэд ээ! Эрхэм ахмад дайчид аа! Цэргүүд, далайчид, ахмад, офицерууд, генерал, адмиралууд аа! Ялалтын баярын халуун мэнд хүргэе! Энэ бол түүхийн хувьд дэлхийн бүх хувь заяаг шийдсэн чухал ач холбогдолтой түүхэн өдөр билээ. Тиймээс энэ өдрийг бид жил бүр онцгойлон тэмдэглэсээр ирсэн бөгөөд цаашид үүрд тэмдэглэсээр байх учиртай юм. Эн бол манай үндэстний хувьд ариун өдөр. Бид энэ өдөр нацизмыг өвдөглөн дарж, үндсээр нь устгасан. Бид энэ агуу ялалтын байгуулсан ахмад үеэрээ үргэлж бахархаж, тэднийгээ хүндэтгэж явах учиртай. Учир нь бид бол тэдний бүтээсэн ертөнцийг өв залгамжилж авсан үр хойч нь юм. Агуу их ялалтыг байгуулсан та бүхний аавуудад, өвөө нарт, хань нөхрүүдэд гүнээ талархаж байна. Та бүхний эх орноо гэсэн агуу их сэтгэлийг бид өндрөөр үнэлж байна. Та бүхэн хэрвээ хүмүүс нэгдэж чадвал төсөөлшгүйг бүтээж, агуу ялалтад хүрч болдгийг, эх орноо, ар гэрээ, үр хүүхдээ өмгөөлөн эрэлхэгээр зогсож болдгийг үлгэр жишээ болгон бүх дэлхийд харуулсан билээ. Эл агуу ялалтаа бид 1945 оны тавдугаар сарын 9-ний өдөр үүрд дуурсагдаж байхаар тунхаглаж, номын шаргал хуудсуудад ЗХУ-ын нэрийг алтан үсгээр бичсэн билээ. Манай үндэстэн хүнд бэрх цаг үеийг даван туулж, дарийн утаа үнэртсэн он жилүүдэд газар, ус, агаарт ч эх орныхоо ширхэг чулуу бүрийг өмгөөлөн эцсээ хүртэл тулалдаж энэ ялалтад хүрсэн юм. Тиймээс бид өнөөдөр тэрхүү ялалтыг байгуулсан агуу баатарлаг цэргүүд, партизанууд, ажилчид, ард иргэд, ахмад үеийнхэндээ хүндэтгэл үзүүлэхээр цуглараад байна. Аймшигт хоёрдугаар дайнд олон аавын хөвгүүд, ээжийн охид, алаг үрсийнхээ хайртай ээж, аавууд, өвөө, эмээ, амраг хайрт эхнэр, нөхөр, хосууд, ах, эгч, энхрий хайрт дүү, мөр зэрэгцэн байлдсан зэвсэг нэгт анд нөхдийн алтан амь хохирсрн билээ. Тиймээс одоо бид нэг хором дуугаа хурааж агуу баатарлаг амь үрэгсэддээ эмгэнэл илэрхийлье.
Эрхэм нөхөд өө! Энэ жил дэлхийн хоёрдугаар дайн эхэлснээс хойш хэдийн 80 жил өнгөрсөн болохыг анзаарч байна. 1941 оны зургадугаар сарын 22-нд дайсан бидний эх оронд довтолж, ард иргэдийг аймшигтайгаар зовоон хядаж, тэр өдрийг түүхийн хамгийн хар дурсамж болгон орхисон юм. Дайсан манай орныг газрын хөрснөөс арчиж, газрын зураг дээрээс арилгах атгаг санаа өвөрлөн байсан. Тиймээс манай эх орон эрэлхэг хөвгүүдээ нэгтгэн хөнөөлт дайсан, шуналт мангасууд, гэмт хэрэгтэн, алан хядагчдын эсрэг сөрөн тэмцэж, шударга ёсыг тогтоон ЗХУ-ын нэр алдрыг өндөрт мандуулсан юм. Түүгээр зосгохгүй орос цэргүүд Европын фашизмаас чөлөөлж, тэр хооронд эхнэрүүд нь фронтоос ирэх мэдээ бүрийг амьсгаа даран чагнаж хайр сэтгэл, эх оронч байдлын бэлгэ тэмдэг болж байв. Энэ аймшигт дайн бидний өдгөө дурсан ярьж байгаагаас ч их зовлон, шаналал, гашуун нулимсыг дагуулан бидэнд маш чухал сургамж болсон юм. Гэвч өдгөө залуу үеийнхэн эл сургамжийг мартаж эхэлж байна. Энэ дайн бол ердөө олон улсын алан хядагчид, хэт даврагчид, зэвсэгт бүлэглэлүүдийн атгаг санаа төдий байгаагүй юм. Орчин цагт толгой дотроо адгийн атгаг санаа агуулсан, Оросын агуу ялалтыг үгүйсгэн түүхийг гуйвуулж, мартуулж, шинээр зохион, ясаа хугачин, цусаа урсган тэмцсэн мянга мянган цэргүүдийн амиараа хамгаалсан гавьяаг устгахыг оролдож буй хүмүүс олон болжээ. Гэвч бид хэзээд жинхэнэ түүхийг батлан хэлсээр, хамгаалсаар байх болно. Гэр бүл бүхэнд жинхэнэ ариун түүхийг нүдэнд харагдтал ярьж өгөх өвөө нар бий. Тиймээс бид эх орныхоо ариун түүх, нэр алдрыг үргэлж атгаг санаатнуудаас өмөөрч, агуу ялалтыг авчирсан эрэлхэг баатруудын үр хойч гэдгээрээ бахархаж байх учиртай. Бид нацизмыг сөнөөсөн үндэстэн гэдгээрээ үеийн үед бахархах ёстой! Ялалтын баярын мэнд хүргэе! Ура!" хэмээн мэдэгдэв.
Холбоотой мэдээ