ХӨСҮТ-ийн Амбулаторийн эрхлэгч, АУ-ны доктор Б.Саруул Covid-19-ийн эсрэг вакцин болон тогтох дархлаатай холбоотой иргэдээс ирж буй түгээмэл асуултад хариулт өглөө.
-"Covid-19"-ийн халдвар аваад эдгэрсний дараах дархлаа болон вакцин хийлгэсний дараа үүсэх дархлаа хоёрын аль нь илүү удаан хугацаанд хамгаалах вэ?
-Халдвар аваад эдгэрсний дараа тогтох дархлаа хүн бүрт харилцан адилгүй байдаг. Энэ талаар нарийвчлан судалсан судалгаа ч дэлхийд байхгүй. Тиймээс Covid-19-ийн халдварт байгалийн дархлаа хэр удаан тогтох нь тодорхойгүй гэсэн үг. Гэхдээ сүүлийн үеийн судалгаагаар халдвар аваад эдгэрсэн хүн 90 хоногийн хугацаанд халдвар авахгүй байх хамгаалалт үүсэж байна. Харин вакцины дараах дархлаа нь удаан хугацаанд халдвараас хамгаална гэсэн судалгаа бий. Иймээс вакцины дараах дархлааг найдвартай дархлааны тоонд оруулж байгаа.
-"Covid-19"-ийн вакцинаас өвчин авах уу?
-Вакцинаас болж өвчин үүсэхгүй. Одоогийн хүн амд хийж буй баталгаажсан вакцинууд нь амьд вирус агуулаагүй. Тэгэхээр өвчин үүсгэх чадваргүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, вакцинаас болж Covid-19 халдвараар өвчлөхгүй гэсэн үг.
-Вакцин хийлгээд дархлаа тогтоож амжаагүй байхад халдвар авч болох уу?
-Вакцин хийлгэснээс хойш 14 хоногийн дараа дархлаа үүсэж, тогтоно хэмээн судлаачид үзэж байгаа. Тиймээс вакцин хийлгэхийн өмнө эсвэл дараа дархлаа тогтох хүртэлх хугацаанд вирусийн халдвар авсан тохиолдолд өвдөж болно. Гэхдээ иргэд вакцин хийлгэсэн ч цуг амьдарч байгаа хайртай, дотны гэр бүлийнхэндээ халдвар дамжуулах боломжтой байдаг. Иймээс эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжүүдийг мөрдөж хэвших шаардлагатай юм.
Ц.ЯНЖИНДУЛАМ
Кззз 2021-05-09 66.181.185.200
LANCET сэтгүүлийг уншина уу
бысөма их 2021-05-09 192.82.69.140
энийг одоо хаирулт гэхүү? манайд олигтойхон эпидемиолог, дархлаа судлаач байдаггүй юмуу? ямар судалгаа, сэтгүүлээс ямар хэл дээр хэдийг уншсан бэ? маниасаа долоон дор авгай
Zochin 2021-05-09 172.58.228.205
Vaccine bugd hamragdahaas oor songolt baihgui
Zochin 2021-05-09 87.66.142.201
Haldwar awsan hun darhlaa togtdog gej yu yariad bgan beeee, vaccin bol haldwar awahgui gesen ug bish shu de, vaccin bol hunii bied todorhoi hemjeenii dsrhlaa togtoodog darhlaa ni herew ter hun haldwsr awlaa gehed vaccin hiilgeegui huniig bodohod hungun helberiin uvchulnu bas uheh ayulgui gesen ug, tehees vaccin hiilgesen bol haldwar awahgui gej buruu oilgoltoo hayarai,
зочин 2021-05-09 122.201.31.226
энэ доогуур олон юм хуцаад байгаа оркуудад гэж хэлэхэд, хятадаас ахиухан вакцин нийлүүлсэн тулдаа хүн амаа богино хугацаанд вакцинжуулж хохирол багатай энэ тахлыг даваж байна шүү, вакцингүй байсан бол улс орон хэрхэн сүйрч болох байсныг энэ нас баралт харуулж байна. өвчтн хүн амд хавтгай тархсан бол эрүүл мэндийн салбар, эдийн засаг, улс орон бүхлээрээ сүйрэх аюултай байлаа, хятадын ард түмэнд баярлалаа гээд хүн ёсоор талархлаа илэрхийлчий.
Зочин 2021-05-09 192.82.91.69
Юу ч мэдэхгүй байж шаал худлаа бураад байхымаа. Бодвол сурталчилгаа хийж байгаа ёр нь биз. Цоо шинэ өвчин цоо шинэ вакцинуудын талаар "төгс мэдэгчид" гүйэ мөн олон болжээ. Дэлхийн тэргүүлэх мэргэжилтнүүд "…юу ч тодорхойгүй байгаа. Цэвэр азаа үзэцгээж байгаа шүү…. яваандаа л асуудлууд тодорхой болно оо…" гээд л байхад "яг таг мэдэгчид" юугаа бодож хуцдаг байна аа….
s 2021-05-09 59.153.85.97
Худлаа шаагаад бай л***р хорхой. Дэлхий даяар вакцинжуулалт чухлыг хэлж байна малаа. Коронагаа тусаад үхвэл таарсан здаа вэ?
Зочин 2021-05-09 103.10.23.171
30 жил төр баригчид ард түмнийг итгэл үнэмшилгүй болгожээ
Зочин 2021-05-09 66.181.176.121
Хэт туйлширч улс төржсөн, хөлсний коммент бичигсэд л үндэслэлгүй гүтгэлэг гүжирдлэг,гуйвуулсан мэдээлэл тарааж нийгмийг бухимдуулж тавгүйтуулдаг. Иймд мушгиж гуйвуулсан ташаа мэдээллийн талаар үе үе мэрэгжлийн хүмүүс залруулга хийж, бодит мэдээлэл хийж баймаар байна.
зочин 2021-05-09 103.212.117.212
Ийм буруу мэдээлэл өгсөн хүмүүсийг Барууны оронд хариуцлага тооцож, өндөрөөр торгох, хорих ял оногдуулж байна. СНН ээр мэдээлж байна. Энэ өвчинөөс зөвхөн вакцин аварна
Басаа 2021-05-09 202.126.89.158
Судалгаа,эх үүсвэр тодорхой юм яриарай даа
Зочин 2021-05-09 202.126.88.48
Zaa pisdanuud min ta nart l hudlaa yariaad horolchiv gej.