"Наймдугаар сард өдөрт бүртгэгдэх халдварын тоо 90 хувиар буурна"

Хуучирсан мэдээ: 2021.05.09-нд нийтлэгдсэн

"Наймдугаар сард өдөрт бүртгэгдэх халдварын тоо 90 хувиар буурна"

"Наймдугаар сард өдөрт бүртгэгдэх халдварын тоо 90 хувиар буурна"

Монгол Улсад Covid-19 дотоодод бүртгэгдсэнээс хойш нийт дөрвөн удаа хатуу хөл хорио тогтоосон байдаг. Тэгвэл энэ удаагийн хөл хорионы чанар 60 хувь буюу өмнөх хөл хориотой харьцуулахад буурсан үзүүлэлттэй гарчээ. Тэгвэл хөл хорио тогтоохоос өмнө ба дараах нөхцөл байдлын талаар УОК-ын дэргэдэх Судалгаа  шинжилгээ эрдэмтдийн зөвлөлийн гишүүн Т.Бэгзсүрэн мэдээлэл өглөө.

Тэрбээр “Өнгөрсөн удаагийн хөл хорионууд нэлээд чанартай байсан. Шинэ жил, сар шинийн баярын үеэр тогтоосон хатуу хөл хорионы чанар 80-90 хувьтай гарсан. Гэхдээ энэ удаагийн хөл хориог тогтоосноор 15 мянган хүн халдвар авахаас сэргийлж чадсан.

Харин хөл хорио тогтоогоогүй бол есдүгээр сарын 1-ны байдлаар 190-200 мянган тохиолдол батлагдах магадлалтай байсан юм.

Манай улс долдугаар сарын 1 гэхэд зорилтот бүлгийн иргэдийг вакцинжуулахаар зорилт тавин ажиллаж байгааг мэдээлсэн. Үүнээс тооцвол энэ оны наймдугаар сар гэхэд өдөрт бүртгэгдэх халдварын тоо 90 хувиар буурах дүр зураг харагдаж байгаа. Вакцин хийсэн аль ч улс оронд өдөрт бүртгэгдэх халдварын тоо буурсан зүй тогтол ажиглагдаж байгаа юм.

Хөл хорио тогтоосон өдрүүдэд ажлын байрны ойр орчмын хөдөлгөөн 44 хувиар багассан бол оршин суух орон сууцны ойр орчмын хөдөлгөөн 27 хувиар нэмэгдсэн.

Нийгэмд халдвар нийтийн дунд өргөн тархсан байх магадлал өндөр байгаа. Тиймээс нийгэмд халдвар тараагч байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. Хөл хөдөлгөөн, контактын тоо их байвал тавдугаар сарын 11-ээс өдөрт бүртгэгдэх халдварын тоо өсөх магадлалтай. Бид вакцинжуулалтын ажлаа түргэсгэж, халдвар хамгааллын дэглэмээ сайн баримталбал цаашид бүртгэгдэх халдварын тоог буулгах боломжтой” гэсэн юм.

Ц.ЯНЖИНДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж