Ази эмэгтэйчүүдийг хутгалсан этгээдэд насаар нь хорих ял төлөвлөжээ

Хуучирсан мэдээ: 2021.05.09-нд нийтлэгдсэн

Ази эмэгтэйчүүдийг хутгалсан этгээдэд насаар нь хорих ял төлөвлөжээ

Ази эмэгтэйчүүдийг хутгалсан этгээдэд насаар нь хорих ял төлөвлөжээ

Сан-Франциско хотод энэ долоо хоногийн эхээр Ази гаралтай хоёр ч ахимаг настай эмэгтэйн биед хүйтэн зэвсгээр халдаж, ноцтой шархдуулаад зугтсан этгээдийг цагдаа нар шуурхай ажиллан баривчилсан.  Түүнд хэд хэдэн төрлийн эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Гэмт хэрэгтнийг буруутгаж буй хэргүүдийг харвал, бүх насаар нь хорих ял оноох магадлалтай.

Гэмт хэрэгтэн нь 54 настай Патрик Томпсон гэгч аж. Түүнийг хэрэг үйлдэж буй бичлэгийг ABC7 сувгийн мэдээний хөтлөгч Дион Лим цахим орчинд нийтэлж, хэрэгтний царайг олон нийтэд харуулсан.

Хэргийг эргэн сануулбал, энэ сарын 4-нд Томпсон нутгийн цагаар 17:00 цагийн орчимд Стоктон гудамжны автобусны буудал дээр зогсож байсан 65, 85 настай Ази гаралтай хоёр эмэгтэйг араас нь хутгалаад хэргийн газраас зугтсан юм. Тэрбээр эхлээд 65 настай эмэгтэйн нуруу, тохойнд хутгалж, дараад нь 85 настай Чуй Фон Иний гаранд тус тус хутгалжээ. Гэрчүүдийн хэлж байгаагаар гэмт этгээдийн хүйтэн зэвсэг энгийн хоолны хутга биш, том байсан аж.

Томпсонд хохирогчийн тоогоор хүний амь хөнөөхийг завдсан, аминд халтай зэвсэг ашиглан танхайрсан, ахмад настны биед халдаж ноцтой гэмтэл учруулсан гэх мэт хэргүүдийг үүсгэн шалгаж байгаа юм.

Мэргэжилтнүүдийн мэдээлснээр дээрх хэргүүд дээр нэмэгдэж хэд хэдэн хэрэг үүсч магадгүй нөхцөл байдалтай аж. Томпсон өмнө нь хэд хэдэн хэрэгт холбогдож байсан бөгөөд 2018 оныг хүртэл сэтгэцийн эмчилгээний хөтөлбөрт хоёр жил хамрагдсан байв.

Өдгөө хохирогч эмэгтэйчүүд хагалгаа хийлгэснийхээ дараа эмнэлэгт биеэ тэнхрүүлж байгаа юм. Чуй Фон Иний эмчилгээний зардалд 116 мянган ам.долларын хандив цугларсан бөгөөд илүү гарсныг нь тэдний гэр бүлийнхэн нөгөө хохирогчид хандивлахыг хүссэн ч хүлээн авахаас татгалзжээ.

Эх сурвалж: NEXTSHARK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
7
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж