Ялалтын баярын парадын тэргүүн эгнээнд монгол цэргүүд алхлаа

Хуучирсан мэдээ: 2021.05.09-нд нийтлэгдсэн

Ялалтын баярын парадын тэргүүн эгнээнд монгол цэргүүд алхлаа

Ялалтын баярын парадын тэргүүн эгнээнд монгол цэргүүд алхлаа

Аугаа их Эх орны дайны Ялалтын 76 жилийн ой өнөөдөр (2021.5.9) тохиож байна. ОХУ-ын Буриад улсын нийслэл Улаан-Үд хотын төв талбайд аугаа их Ялалтын баярын парад сүр жавхлантайгаар эхэллээ. Ялалтын парадын ОХУ-ын төрийн далбаа болон байлдааны тугийн салааны араас, бүх жагсаалын тэргүүнд эгнээнд монгол цэргүүд алхлаа. Түүхт ойг тохиолдуулан Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Гансэлэмээр ахлуулсан Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн 75 алба хаагч өчигдрөөс Улаан-Үд хотод нэгдсэн бэлтгэлдээ ороод байсан юм.

Баярын цэргийн парадад Агаарын довтолгооноос хамгаалах хүчин, хууль сахиулах байгууллагууд, цэрэг-эх орончдын хөдөлгөөнүүдийн 1500 гаруй хүн, 50 гаруй нэгж техник хэрэгсэлтэйгээр оролцож байгаа аж.  Парад олон зориулалттай Су-30СМ сөнөөгч онгоцууд болон Су-25 «Грач» дайрагч онгоцуудын үзүүлэх нислэгээр өндөрлөх юм.

Монгол Улсын Зэвсэгт хүчин 2015 болон 2020 онуудад Ялалтын баярын 70, 75 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд оролцож байсан билээ. Мөн ОХУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой энэ онд тохиож байгаа юм.

Ц.ЯНЖИНДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
224
ЗөвЗөв
17
ГайхмаарГайхмаар
16
ТэнэглэлТэнэглэл
15
ХөөрхөнХөөрхөн
14
ХахаХаха
9
БурууБуруу
8
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж