Нидерландын Вагенинген их сургуулийн судлаач эрдэмтэд зөгийнүүдийг SARS-cov2 вирусийг танин оношлоход сургах туршилт хийж эхэлжээ.
Эрдэмтэд нийт 150 зөгийг лабораторийн орчинд тус вирусийг таниулан туршиж байгаа гэнэ. Туршилтын явцад зөгий SARS-cov2 вирусийг үнэрээр нь таних чадвартай нь батлагджээ. Туршилтыг зохион байгуулсан эрдэмтэд “Бид зөгийнүүдэд SARS-cov2 вирусийн дээж ойртуулах бүрдтээ чихрийн усаар урамшуулж байсан. Зөгий чихрийн ус сорохын тулд тухай бүрт нь хошуугаа сунгаж байв. Эл үйлдлийг олон давтсаны эцэст зөгийнүүд вирусийн үнэрийг чихрийн устай холбоотой хэмээн анзаарч эхэлсэн. Үүнийг дахин давтвал зөгий вирусийн үнэрийг танимагцаа урамшуулал шаардлагагүйгээр хошуугаа сунгадаг болох юм. Ийнхүү бэлтгэсэн зөгий цар тахлыг хэдхэн секундэд оношлох боломжтой” хэмээн тайлбарласан байна.
Эл төсөлд Францын Пол Сабат Пол Сабатиерын их сургууль хамтарч байгаа бөгөөд өдгөө олон зөгийг нэг дор сургах боломжтой төхөөрөмж болон сургасан зөгийнүүдийг оношилгоонд ашиглах төхөөрөмж зохион бүтээж байгаа гэнэ.
Үүнээс өмнө эрдэмтэд нохойгоор цар тахал оношлох аргыг амжилттай туршиж байв. Учир нь нохойны үнэрлэх чадвар хүнийхээс 60 дахин хүчтэй байдаг тул зөвхөн цар тахал төдийгүй хорт хавдрыг үнэрээр нь таних чадвартай байдаг гэнэ.
Эх сурвалж: UNILAD
ням. 2021-05-09 192.82.82.200
Монголын эрдэмтэд ч зүгээр суугаагүй шүлсээр оншилж байгаа энэ эрдэм мэдлэг гэдэг ямар чухал залуусаа хичээгээч басал сайхан Ямар их "Мөнгө" гээч амжилт.
Azid 2021-05-09 192.82.84.94
Azid manaih vakcinjaltaaraa 1-d orson bna shuu
Зочин 2021-05-09 66.181.178.19
Ха Ха шүүмжлэл оруулсан чинь илгээхгүй болохоор нь худлаа магтсан коммент бичсэн чинь шууд илгээгдэж байх юм.
Зочин 2021-05-09 66.181.178.19
Танай мэдээлэл маш сайн
Зочин 2021-05-09 139.5.219.36
Зөгийн эрхийг хамгаалагчид балайраад эхлэнэ дээ
РАВДАН 2021-05-09 66.181.161.124
ЭНЭ ОДОО АРАЙ ДЭНДНЭЭ! ВИРУС ҮНЭРГҮЙ ШД. ШААЖ БОЛОЛГҮЙ ЯАХАВ. ГЭХДЭЭ ИНГЭЖ ШААНА ГЭЖ АРАЙ БОЛОХГҮЙ ЭЭ!
Зочин 2021-05-09 64.119.27.193
Яг вирусыг нь биш вирусын халдвараас болоод ямар нэг урвалаар тухайн дээжээс нь үнэр ялгардаг байж болно шд. Би мэдээг үнэн гэсэнгүй, гэхдээ тухайн салбарыг нь судлаагүй байж мэдэмхийрэх дэмий байдаг. Яг судалсан, мэргэшсэн юман дээр чинь хүн юм яриагүй л бол дуугай л байсан нь зүгээр.
РАВДАН 2021-05-09 66.181.161.88
ВИРУС ҮНЭРГҮЙ ГЭДГИЙГ МЭДЭХИЙН ТУЛД ЭРДЭМТЭН БАЙХ АЛБАГҮЙ! ВИРУСЫН ШУГАМАН ХЭМЖЭЭ ӨӨРӨӨ ҮҮНИЙГ БАТЛААД ӨГНӨ. ҮҮНИЙГ ДУНД СУРГУУЛЬД ҮЗДЭГ БИЛЭЭ! ЧИ МУУ СУРДАГ БАЙЖЭЭ!