Эрдэмтэд зөгийгөөр Covid-19 оношлуулан туршиж байна

Хуучирсан мэдээ: 2021.05.09-нд нийтлэгдсэн

Эрдэмтэд зөгийгөөр Covid-19 оношлуулан туршиж байна

Эрдэмтэд зөгийгөөр Covid-19 оношлуулан туршиж байна

Нидерландын Вагенинген их сургуулийн судлаач эрдэмтэд зөгийнүүдийг SARS-cov2 вирусийг танин оношлоход сургах туршилт хийж эхэлжээ.

Эрдэмтэд нийт 150 зөгийг лабораторийн орчинд тус вирусийг таниулан туршиж байгаа гэнэ. Туршилтын явцад зөгий SARS-cov2 вирусийг үнэрээр нь таних чадвартай нь батлагджээ. Туршилтыг зохион байгуулсан эрдэмтэд “Бид зөгийнүүдэд SARS-cov2 вирусийн дээж ойртуулах бүрдтээ чихрийн усаар урамшуулж байсан. Зөгий чихрийн ус сорохын тулд тухай бүрт нь хошуугаа сунгаж байв. Эл үйлдлийг олон давтсаны эцэст зөгийнүүд вирусийн үнэрийг чихрийн устай холбоотой хэмээн анзаарч эхэлсэн. Үүнийг дахин давтвал зөгий вирусийн үнэрийг танимагцаа урамшуулал шаардлагагүйгээр хошуугаа сунгадаг болох юм. Ийнхүү бэлтгэсэн зөгий цар тахлыг хэдхэн секундэд оношлох боломжтой” хэмээн тайлбарласан байна.

Эл төсөлд Францын Пол Сабат Пол Сабатиерын их сургууль хамтарч байгаа бөгөөд өдгөө олон зөгийг нэг дор сургах боломжтой төхөөрөмж болон сургасан зөгийнүүдийг оношилгоонд ашиглах төхөөрөмж зохион бүтээж байгаа гэнэ.

Үүнээс өмнө эрдэмтэд нохойгоор цар тахал оношлох аргыг амжилттай туршиж байв. Учир нь нохойны үнэрлэх чадвар хүнийхээс 60 дахин хүчтэй байдаг тул зөвхөн цар тахал төдийгүй хорт хавдрыг үнэрээр нь таних чадвартай байдаг гэнэ.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж