Үндэсний цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia иргэдэд үйлчлэх төвтэй болж, өнөөдөр /2021.05.09/ нээлтээ хийж байна. Тус төвөөр дамжуулан иргэд төрийн байгууллагын талаар санал хүсэлт, шүүмжлэл, гомдлыг биечлэн хүргэж болохоос гадна “E-Mongolia” системээр үзүүлдэг төрийн 40 орчим байгууллагын 500 гаруй цахим үйлчилгээний талаар заавар, зөвлөмж, туслалцаа авах боломжтой юм. Одоогийн байдлаар тус системээр нийт 516 төрлийн үйлчилгээ авах боломжтой байгаа аж.
Он гарсаар нийт хандалтын хэмжээ 429 саяд хүрсэн байна. Түүнчлэн өдөрт 30-40 мянган иргэн “E-Mongolia” системээр вакцины лавлагаа авч байгааг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ онцолсон юм.
Тус иргэдэд үйлчлэх төвийн нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон бусад албаныхан оролцлоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Бид цахим үндэстэн болох ёстой. Ийм учраас Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв нь төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-ийн үйлчилгээний төв болон өргөжиж байгаа юм. Аль нэг албан тушаалтантай тулахгүйгээр төрийн үйлчилгээг авах боломжтой болж байна. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн албан тушаалтан таны амьдралын үнэтэй цагаас хулгайлахгүй гэсэн үг. Одоогоор 500 төрлийн үйлчилгээг E-Mongolia системд нэгтгээд байна. Цаашид төрийн бүх үйлчилгээг нэгтгэнэ. Гурван жилийн хугацаанд үлдэх хамгийн том өв нь цахим шинэчлэл байх болно” гэлээ.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Төрийн үйлчилгээг цахимжуулах ажлыг нийслэлд эрчимжүүлэх ёстой. Найман байгууллагын 20 гаруй төрлийн үйлчилгээг E-Mongolia системд нэгтгэхээр бэлэн болгосон байгаа. Хүний өдөр тутмын үйл ажиллагааг илүү хялбаршуулах, богино хугацаанд өөрт шаардлагатай мэдээ, мэдээлэл, үйлчилгээг авах шинэчлэл рүү нийслэлчүүд шилжинэ” гэлээ.
























Ц.ЯНЖИНДУЛАМ
Зочин 2021-05-09 66.181.161.13
Uneheer goy bas heregtei app da mash olon hunii tsag zaviig hemnej baigaa
Зочин 2021-05-09 122.201.21.70
ХАМГИЙН ГОЛ НЬ ЭНЭ ТӨВИЙНХЭЭ БАЙРШЛЫГ ХЭЛЭЭЧЭЭЭ. . ХААНА БНАА???
иргэн 2021-05-09 103.212.119.19
Хараад ойгохгүй байа уу Төв шуудан л бна ш дээ
Зочин 2021-05-09 103.26.195.183
heruulch har pyaaaasda be
internet tuv shuudan dotor neegdej bna 2021-05-09 103.229.122.213
internet gcheed nuguu zerleguudee huleedgiin ulger hiigeed l ene teruugeer tuts neegeed yawdag.
Зочин 2021-05-09 43.242.242.67
Энэ их гоё оо иргэдээсээ хэрэгүй мэдээлэл их нэхнэ тэрийг эндээс мөнгө төлж аваад буцаагаад өгнө
Мэндбаяр 2021-05-09 139.5.216.235
Энэ хаана нээгдсиййн бээ. Раяг энэ тэрэ бичээд гүйцэд юм хийчихгүймаа.
ккк 2021-05-09 103.229.120.194
төв шуудан дээр
ккк 2021-05-09 103.229.120.194
төв шуудан
Зочин 2021-05-09 202.21.108.2
Haana yum be bairshil ny
Зочин 2021-05-09 202.179.27.227
very good job