Засгийн газар 100 хоногт төрийн 516 үйлчилгээг e-Mongolia системд нэгтгэлээ

Хуучирсан мэдээ: 2021.05.09-нд нийтлэгдсэн

Засгийн газар 100 хоногт төрийн 516 үйлчилгээг e-Mongolia системд нэгтгэлээ

Засгийн газар 100 хоногт төрийн 516 үйлчилгээг e-Mongolia системд нэгтгэлээ

Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж буй Засгийн газрын 100 хоног тохиож байна. Тэрбээр Ерөнхий сайдын албан тушаалд томилогдсоныхоо дараа 100 хоногт багтаан төрийн 500 гаруй үйлчилгээг цахимжуулж, E-Mongolia системд нэгтгэх, Цахим Үндэстэн болох уриалгыг далайцтай хийнэ хэмээх амлалтыг өгсөн. Энэ хүрээнд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар төрийн 50 орчим байгууллагын 516 үйлчилгээг цахимжуулж, E-Mongolia системд нэгтгэлээ.

Үүний зэрэгцээ,  Цахим үндэстэн болох уриалгын хүрээнд төрийн цахим үйлчилгээг авахад хүндрэлтэй буй иргэдэд зориулан E-Mongolia иргэд, олон нийтэд заавар, зөвлөгөө, туслалцаа үзүүлэх төвөө нээлээ.

Мөн тус төвөөр дамжуулан иргэд төрийн байгууллагын талаар санал хүсэлт, шүүмжлэл, гомдол, талархлыг биечлэн хүргэж болох юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв нь E-Mongolia үйлчилгээний төв болон өргөжиж байгаа билээ.

Өнөөдрийн байдлаар e-Mongolia системээс давхардсан тоогоор төрийн 1,6 сая үйлчилгээг иргэд цахимаар авсан байна. Хэрвээ иргэд e-Mongolia мобайл апп болон веб хуудаснаас өөрт хэрэгтэй үйлчилгээгээ авахад ямар нэг хүндрэл бэрхшээлтэй тулгарч байгаа бол энэ төвөөр ирж үйлчлүүлэн зааварчилгаа авах боломжтой юм.

ЭСТОНИ УЛС ЦАХИМ ШИЛЖИЛТИЙГ ХЭРХЭН БҮХ НИЙТИЙН ХЭРЭГЛЭЭНД НЭВТРҮҮЛЭВ

Төрийн үйлчилгээнийхээ 99%-ийг онлайнаар үзүүлдэг дэлхийн цор ганц улс нь Эстони улс юм. Гэрлэлтээ батлуулах болон цуцлуулах, үл хөдлөх хөрөнгө борлуулах үйлчилгээнээс бусад бүх үйлчилгээг цахимаар авах боломжтой.

Хэдийгээр Эстони улсад цахим үйлчилгээ өндөр хөгжсөн ч өндөр настай, тусламж шаардлагатай иргэд төрийн үйлчилгээг биеэр очиж авахад зориулагдсан үйлчилгээний төвүүд байсаар байна. Мөн Эстоничууд нийтийн номын сангуудаа интернэтийн төв болгож, ахмад настнуудад цахим үйлчилгээ авахад нь тусалдаг ажээ. Эдгээр төвүүдийн үзүүлдэг гол үйлчилгээ нь иргэд цахим үйлчилгээг хэрхэн авах талаар заавар зөвлөгөө өгч иргэдийг цахим хэрэглээнд суралцахад тусалдаг юм байна.

Эстони улс аюулгүй байдлыг бүрэн хангасан, хувь хүний хэрэгцээнд тулгуурласан, уян хатан дижитал үйлчилгээг үзүүлдэг экосистемийг бий болгосны үр дүнд Засаглалын ил тод байдлын дээд түвшинд хүргэж, дижитал нийгмийг цогцлоож чадсан юм. Энэ бүхний үр дүнд Эстони улс жил бүр 844 гаруй жилийн ажиллах цагийг хэмнэж, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлж, цахим хэлбэрээр сонгууль хүртэл өгөх боломжийг бий болгожээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж