Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс олборлолтоос боловсруулалт руу шилжиж байна | News.MN

Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс олборлолтоос боловсруулалт руу шилжиж байна

Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс олборлолтоос боловсруулалт руу шилжиж байна

Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс олборлолтоос боловсруулалт руу шилжиж байна

Засгийн газар “Тавантолгой нүүрс баяжуулах үйлдвэр” байгуулах шийдвэр гаргасныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөговь аймагт ажиллах үеэрээ уурхайчдад танилцууллаа. Үйлдвэр 2023 онд ашиглалтад орох бөгөөд жилд 30 сая тн нүүрс баяжуулж, нэмүү өртөг шингээн экспортод гаргах юм. Баяжуулсан сайн чанарын нэг тн нүүрсийг 136, хагас кокжсон бол 107, угаасан эрчим хүчний нүүрсийг 11 ам.доллараар зарна гэсэн тооцоо хийсэн байна. Засгийн газар цаашид  Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн зэс хайлуулах үйлдвэр байгуулах зэргээр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг экспортод гаргаж, уул уурхайн салбарыг олборлолтоос боловсруулалт руу шилжүүлж байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэмдэглэв.

Засгийн газар мөн Тавантолгойд дулааны цахилгаан станц барихаар тусгасан. 450 МВт-ын хүчин чадалтай энэ станц томоохон бүтээн байгуулалтыг төсөл, хөтөлбөрүүдийг цахилгаан эрчим хүчээр хангах, төвийн эрчим хүчний системд боломжит хэмжээгээр эрчим хүч нийлүүлэх үндсэн үүрэгтэй. Шаардлагатай нийт санхүүжилтийн 30 хувийг “Эрдэнэс Тавантолгой” компанид хувьцаа эзэмших замаар, үлдэх хувийг зээл, тусламжаас гаргахаар төлөвлөж байгаа тухай Эрчим хүчний болон Сангийн сайд хэллээ. Дулааны цахилгаан станц байгуулахад учрах нэг хүндрэл нь усан хангамж. Үүнийг нүүрс баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай хамт шийдвэрлэхийг Ерөнхий сайд чиглэл болгов.

Ерөнхий сайд мөн "Эрдэнэс Тавантолгой" компанийн дунд хугацааны бизнес төлөвлөгөөтэй танилцлаа. Компани 2021-2025 онд олборлолтын хүчин чадал /209 сая м3 хөрс, 50 сая тн нүүрс/-ын  60 хүртэл хувийг  өөрийн техник, тоног төхөөрөмжөөр хийхээр төлөвлөсөн байна. Нийт 186 сая тн нүүрс олборлож, 172 сая тн-ыг борлуулснаар 10,742.4 сая ам.долларын орлоготой, 3,664.4 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллана. Ингэснээр улсын төсөвт 2,482.1 сая ам.долларын орлого төвлөрүүлэх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

НААДАМ ХИЙХИЙГ ЭСЭРГҮҮЦЭНЭ !!! 2021-05-09 202.126.90.138

Энэ ЗУН 1024 БӨХ БАРИЛДУУЛЖ ҮЗЭГЧТЭЙ НААДАМ ХИЙХ ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ ДУРААКНУУДЫГ ЯАЛТАЙ ВЭ ???

Avatar

салбарынхан 2021-05-09 202.9.47.21

нүүрсээ хуурай аргаар баяжуулах хэрэгтэй

Avatar

Зочин 2021-05-09 66.181.161.18

Женко ах нь зөвшөөрсөн юм болуу ? … .. Цаадахдаа хувь мувийг нь олигтойхон өгчхөөрэй.. …амар заяа үзүүлэхгүй шү ! .

Avatar

Зочин 2021-05-09 192.82.75.19

Энэ Оюуэрдэнэ үнэн ажил мэдэхгүй хогийн н**ш . Угаасаа сургууль төгсөөгүй ПОП-оор ерөнхий сайд хийлгэнэ гэдэг нь дампуурал. 1 жилийн Харвардын хэлний курс төгссөн. Усны асуудлыг "нүүрс баяжуулах " ву нь шийдэгдээгүй шоуны төсөлдөө хамтатгах гэх. ТТ-н станцаа чадвар сайтай дэлхийн хэмжээний компанид бүхлээр нь өг

Avatar

Зочин 2021-05-09 24.17.94.42

Hadaasaa ch oorsdoo hiij chadahgui gej heldeg hunii neg ooroo baina daa. Hadaas baitugaigaa uursduu hiih geed l oroldoj baina. Oroldohod buruu baihgui ee! Daraa ni cham shig yumnuud hadaas hiiij chadahgui gej heleh uggui bologee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж